АНУ-ын боловсролын систем улсын нэгдсэн систем дээр үндэслэн явагддаг бөгөөд хяналт, санхүүжилтын хувьд холбооны, мужийн, орон нутгийн гэсэн 3 түвшинд байдаг. Ерөнхий боловсролын систем нь дунд болон ахлах сургуулиас бүрддэг. Энэ шатны сургуулиуд нь орон нутгаас сонгогдсон удирдлагатай байдаг боловч сургалтын агуулга, боловсролын стандарт, шалгуурыг Холбооны засгийн газраас хянаж нэг түвшинд байхыг шаарддаг.

Сургуульд элсэх насны хязгаар нь өөр өөр байдаг боловч ерөнхийдөө цэцэрлэгт 1-5 нас хүртэл, 1-р ангидаа 6-7 насандаа орж 12-р ангиа 17-18 насандаа төгсдөг байна. Хүүхдүүд ерөнхий боловсролыг улсын, хувийн, гэрийн сургуулиар авч болдог. Ихэнх улсын болон хувийн сургуулиад нь бага анги /elementary/, дунд анги /junior high/, ахлан анги /senoir high/ гэж хуваагддаг.

Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд нийт 76.6 сая сурагчид суралцаж байна. Үүний 72 хувийг 12-17 насныхан эзэлжээ. 5.2 сая буюу 10.4 хувь нь хувийн сургуульд суралцаж байна. Нийт насанд хүрэгчдийн 85 гаруй хувь нь ерөнхий боловсрол эзэмшсэн, 27 хувь нь бакалаврын зэрэгтэй байгаа бөгөөд коллеж, их сургууль төгсөгчд жилä дундаàð 45,400$ буюу сарын 3780$-ын цалин авч байгаа юм байна.

Ерөнхий боловсролын дараах түвшиний сургалтыг коллеж, их сургуулийн түвшинд олгодог. Коллеж нь дотроо /коллеж, монголоор бол ТМС/ гэж хуваагддаг ба ТМС /community college/ нь 2 жилийн сургалттай байдаг. Түүнчлэн 2 жилийн боловсролоо тухайн коллеж дээр аваад цаашид суралцахаар бол Их сургуульд үлдэх 2 жилээ суралцаж болдогоороо монголоос ялгаатай. К-коллежид сувилагч, гагнуурчин, барилгачин, эргүүл гэх мэт мэргэжлийг эзэмшүүлдэг.

Коллеж, Их сургуулийн хувьд 4 жилийн сургалттай, ихэвчлэн хувийн сургуулиуд байх бөгөөд хувийн сургуулийн төлбөр өндөр, улсын сургуулийн төлбөр харицангүй хямд байх бөгөөд баклаврын зэрэг олгодог. Энэ түвшиний сургалтыг undergraduate study гэж нэрлэдэг. Монголын нэгэн адидаар Bachelor of Arts (B.A.), Bachelor of Science (B.S.) зэргийг авдаг боловч зарим тохиолдолд Bachelor of Fine Arts (B.F.A.), Bachelor of Social Work (B.S.W.), Bachelor of Engineering (B.Eng.,) or Bachelor of Philosophy (B.Phil.) зэргийг мөн авч болно. Харин хуулийн болон эмч мэргэжлийг сургууль төгссөнөөр авч чадахгүй ба тодорхой чиглэлээр гүнзгийрүүлэн судалж, шалгалт өгсөний дараа авах бололцоотой болно.

Дээрх түвшиний дараагийн боловсролын зэрэг Graduate study буюу магистрийн түвшний сургалтанд тодорхой мэргэжил эзэмшсэн буюу мэргэжлээрээ тодорхой хугацаанд ажилласан хүн суралцдаг. Эдгээрээс хамгийн нийтлэг нь Master of Arts (MA), Master of Science (MS), Master of Business Administration (MBA), бөгөөд харин Master of Education (MEd), and Master of Fine Arts (MFA) зэрэг нь харüцангуй цөөн байдаг.

Үүний дараа доктрантын түвшиний сургалт, тухайлбал: Doctor of Philosophy (Ph.D.) болон Doctor of Arts, Doctor of Education, Doctor of Theology, Doctor of Medicine, Doctor of Pharmacy, Doctor of Physical Therapy, Doctor of Jurisprudence зэрэг төрлүүд байдаг.

Төлбөрийн тухайд
Нийт суралцагчдийн ихэнх /70 îð÷èì хувь/ нь сургалтын төлбөрөө төлөхөд хүндрэлтэй байдгаас ямар нэг хэмжээгээр тэтгэлэг, сургалтын төлбөрийн зээлэнд хамрагддаг ба эдгээрийг тухайн сургууль, холбооны засгийн газар болон хувийн байгууллагаас санхүүжүүлдэг. Хувийн сургуулийн төлбөр улсын сургуулийн төлбөрөөс харьцангүй өндөр байдаг ба энэ нь улсын сургуулиудад татварын болон бусад улсаас олгох хөнгөлөлт их байдгаас төлбөрийн зөрүү үүсдэг байна. Сургалтын чанарын хувьд хувийн сургууль нь илүү байдаг.

Сургалтын төлбөрөөс гадна нэмэлт төлбөр хураамж бас байдгийг анхаарах хэрэгтэй бөгөөд өөр муж улсаас /өөр улсаас/ ирж суралцаж байгаа нөхцөлд арай илүү төлбөр төлдөг. Улсын сургуулийн хувьд жилийн төлбөр дундажаар 5,000$ орчим байхад хувийн сургууль 15,000-40,000$ төлбөртэй байдаг. Энэ төлбөр нь үйл ажиллагааны зардал болон эрүүл мэндийн даатгалыг оруулаагүй бөгөөд хэрэв оюутны байранд байхааар бол жилд дундажаар 6,000-12,000$ төлбөрийг нэмж төлөх хэрэгтэй.

Ихэнх мужууд нь улсûн /өөрийн/ их сургуультай байдаг бөгөөд эдгээр нь ашгийн бус байдаг. Нью-Йоркийн их сургууль, Калифорнийн их сургуулиуд нь АНУ-ын хамгийн том улсын сургуулиуд юм. АНУ-ын хамгийн хямд 10 их дээд сургуулийн жагсаалтыг гаргасан байдгаас бүгд улсын сургуулиуд орсон бөгөөд байршилын хувьд урьд зүгийн /Florida, Texas/ сургуулиуд хамгийн хямд /ойролцоогоор 2500-3000$/ байсан.

Түүнчлэн нэгэнт харлаж сургуульд суралцах эрхгүй болсон Монголчууддаа зөвлөхөд Community college /зарим High school/-ийн дэргэд үнэ төлбөргүй хэлний курс хичээллэдэг ба таны статус хамаагүйгээс гадна тараах материал, хичээлийн чанар харицангүй өндөр байдгийг анхаарна уу. Харин та тус улсад хууль ёсоор буюу F1, B1, B2 зэрэг Виз-тай байх хугацаанд энэхүү сургалтанд хамрагдвал та харлана гэдгийг бас мартаж болохгүй. Учир нь эдгээр хөтөлбөрүүд нь тодорхой хүмүүст чиглэгдсэн байдаг ба хэдэн хүн хамрагдсан, ямар хичээл заасан зэргийг он-лайн программаар нэгдсэн санд төвлөрүүлж байдаг.

-

-

Зорилго

Энэ блогоор дамжуулан АНУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад хэрэгтэй мэдээлэл, тулгамддаг асуудлыг шийдвэрлэх арга зам, бичиг баримт хэрхэн авах болон цагаачлалын хууль, дvрмийн єєрчлєлттэй холбоотой асуудлаар бичихээр зорилоо.

Гадны улсад амьдарч байгаа хvмvvс тухайн улсын хууль тогтоомжийг биелvvлэх vvрэгтэй байдаг ч энэ талын мэдлэг хангалтгvй, хэлний бэрхшээлээс шалтгаалан нарийн заалтын ойлгоход хvндрэлтэй, хуулийн vйлчилгээний vнэ єндєр байдгаас тэр бvр анхаарал хандуулж чаддаггvй.

Хамтрагч

bnn

Асуулт Хариулт