Showing posts with label Visa. Show all posts
Showing posts with label Visa. Show all posts
АНУ-д байгаа Монголчуудын ихэнх нь F-1 виз-тэй байдаг төдийгүй, тус улсыг зорихоор төлөвлөж байгаа хүмүүсийн дийлэнх хэсэг нь мөн энэ төрлийн визээр зорчихоор мэдүүлэг өгдөг. Энэ удаа F-1 визтэй холбоотой зарим нэг асуудлаар нэмэлт мэдээлэл оруулж байна.~ Санхүүгийн баталгаа
~ I-20 маягт
~ I-539 маягт
~ I-94 маягт
~ DSO
~ АНУ-ын Цагаачлалын алба
~ F-1 Визний статус/ ангилал
~ Визийн бусад төрлүүд
~ Оюутнууд болон солилцоогоор зорчигчдын мэдээллийн систем (SEVIS)
~ Санхүүгийн баталгаа
Гадаадын оюутнууд АНУ-д суралцах оюутны виз мэдүүлэхдээ санхүүгийн баталгаа үзүүлэх шаардлагатай байдаг. АНУ-ын цагаачлалын алба, Элчин сайдын яамны ажилтан тухайн оюутан ажил хийхгүйгээр сургалтын төлбөрөө төлж, АНУ-д амьдрах боломжтой болохыг баттай мэдэх хэрэгтэй гэж үздэг. Санхүүгийн баримт нотолгоог оюутан өөрөө эсвэл батлан даагчаараа гаргуулж болно.
Санхүүгийн баталгаа гаргахад зориулсан шаардлагын тvвшин болон тавигдах нөхцлүүдийг доорхи жагсаалтаас үзнэ үү.
~ Санхүүгийн баталгааг хичээлийн програм эхлэх эсвэл сунгалт хийхээр хүсэлт гаргасан өдрөөс эхлэн 6 сарын дотор гаргасан байх хэрэгтэй.

~ Санхүүгийн баталгаатай холбоотой бүх бичиг баримтууд англи хэл дээр хийгдсэн байх эсвэл албан ёсны орчуулгаар Англи хэл дээр хөрвүүлж, эх бичиг баримтыг хамтад нь хавсаргасан байх шаардлагатай.
~ Банкны баталгааг банкны албан бланк дээр үйлдэж, үүнд данс эзэмшигчийн нэр, дансны дугаар болон мөнгөний хэмжээг тодорхой тусгасан байх ёстой.
~ Санхүүгийн баталгаа гаргаж буй батлан даагчийн нэр нь банкны баталгаа болон банкны албан бичигт заасан нэртэй таарч байх ёстой.
~ Хадгаламжийн данс болон чекийн дансан дахь мөнгөний хэмжээг үнэлгээ хийх боломжтойгоор үзүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төгрөгийн дансны үлдэгдэлийг үзүүлэхдээ тухайн өдрийн Монголбанкны долларын албан ханшинд дүйцүүлэн илэрхийлэх хэрэгтэй гэсэн үг юм
Статусаа солихын тулд АНУ-ын иргэнээр санхүүгийн батлан даалт гаргуулах бол:
~ Батламж бичиг (нотариатаар баталгаажуулсан)
~ Affidavit of Support (Notarized)
~ Өмнөх жилийн орлогын албан татварын буцаан олголт эсвэл спонсорын ажлын газраас гаргасан цалингийн тодорхойлолт авах хэрэгтэй.

I-20 маягт
Оюутнууд болон солилцоогоор зорчигчдын мэдээллийн системээр SEVIS дамжуулан үүсгэсэн I-20 маягтны албан ёсны нэр нь "Цагаачлалын бус оютны статусд зориулсан эрхийн гэрчилгээ - Сургалт болон хэлний чиглэлээр" "Certificate of Eligibility for Nonimmigrant, Student Status – For Academic and Language Studies" гэсэн үг юм.

Энэхүү маягтаар та хэн болох, хаана амьдардаг, хэзээ хичээлээ эхлэх, юу сурахаар төлөвлөсөн, ямар хугацаатай сургалтанд хамрагдах, сургалтын төлбөр, орон сууц болон бусад зардлаа суралцах хугацаандаа хэрхэн төлөх талаар мэдээллийг цагаачлалын албанд олгоно. Хэрэв та F-1 визний ангилалтай бол I-94 маягтаас гадна I-20 маягт нь таны хамгийн чухал бичиг баримт юм. Хүчин төгөлдөр I-20 маягт нь таныг хууль ёсоор АНУ-байх нотолгоо болдог.
I-539 маягт
I-539 маягт–ыг цагаач бус иргэд АНУ-д байх хугацаагаа сунгахаар өргөдөл гаргах эсвэл визний ангилал/статусаа солиход цагаачлалын албанаас шаарддаг. Та визээ сунгах болон визний ангилал/статусаа солих үедээ гэр бүл болон 21 доош насны гэрлээгүй хүүхдүүдийг өөрийн өргөдөлд тусган хамтран өргөдөл гаргагчаар оруулж болно. I-539 маягтыг I-94 маягт (Цагаач бус иргэдийн ирэх/ буцах бүртгэлийн хуудас), хүчинтэй паспорт, санхүүгийн баталгааны хамт илгээх шаардлагатай.
I-94 маягт
I-94 маягтыг (ирэх-буцах бүртгэлийн хуудас) онгоцны буудалд ирэхэд агаарын тээврийн компаний төлөөлөгчид олгодог бөгөөд энэ нь таны АНУ-д ирсэн хугацаа болон АНУ-д байх зөвшөөрөлтэй хугацаа хэзээ дуусахыг цагаачлалын албанд нотлох баримт юм. Тухайн маягтыг бөглөн цагаачлалын албаны байцаагчид үзүүлэх ёстой бөгөөд таны аялалын зорилго, АНУ-д хэдий хугацаагаар байх болон таны гадаадад оршин суудаг хаягын талаар асуулт тавьж болно.
Энэхүү цагаачлалын албаны баталгаажсан I-94 маягт нь таныг тухайн оронд хууль ёсоор ирснийг нотлох баримт бичиг юм. Нэмж хэлэхэд I-94 маягтыг АНУ-аас явахын өмнө зохих журмын дагуу буцааж өгснөөр та зөвшөөрөлтэй хугацаанаас хойш АНУ-д үлдэж, хууль дүрэм зөрчөөгүй болохоо үүгээр нотлох болно. I-94 маягтыг хулгайд алдсан нөхцөлд та ахин олж авах шаардлагатай. Та АНУ-д байх хугацаагаа сунгах юмуу статусаа солих тохиолдолд АНУ-ын цагаачлалын албанаас шинэчлэгдсэн хүчинтэй хугацаа бүхий I-94 маягтыг танд шинээр олгоно.
DSO буюу Цагаачлалын асуудал эрхэлсэн ажилтан
АНУ-ын цагаачлалын албанаас гадаад оюутнуудад боловсрол олгох зөвшөөрөлтэй сургуульд гадаадын оюутнууд болон гадаадын өргөдөл мэдүүлэгчидтэй холбоотой асуудал эрхэлсэн ажилтнаар нэг хүн байх ёстой бөгөөд тухайн ажилтныг Designated School Official (DSO) гэж нэрлэдэг. Тус ажилтан нь гадаад оюутнуудтай холбоотой мэдээллийг SEVIS-ийн бүртгэлд оруулдаг.
Мөн гадаадын оюутнуудын сургуульд элсэх, мэргэших хичээлээ өөрчлөх, сургууль солих, дадлага хийх, визээ сунгуулах, визний статусаа буцааж сэргээх, сургууль төгсөх, сургуулиас хасах зэрэг асуудлыг хариуцна. Тус ажилтан SEVIS-ийн маягт болон I-20 маягтыг олгохын зэрэгцээ эдгээр маягтанд гарын үсэг зурдаг. Оюутан бүр энэхүү ажилтантай шууд харьцах буюу гадаад оюутнуудын элсэлтийн албаны ажилтнаар дамжуулан харьцана.
АНУ-ын цагаачлалын алба (USCIS)
АНУ-ын харьяалал, цагаачлалын үйлчилгээ (USCIS) нь Дотоодын аюулгүй байдлын Департаментын дор үйл ажиллагаа явуулдаг Цагаачлал, харьяатын асуудлыг шийдвэрлэх болон Цагаачлалын үйлчилгээний бодлого, дүрэм журмыг боловсруулан гаргах асуудал эрхэлсэн Засгийн газрын агент юм. АНУ-ын цагаачлалын албанаас зөвшөөрөл авахад шаардлагатай маягтууд:

I-134 Батламж бичигAR-11 Хаяг солих
I-102 Цагаач бус иргэний ирэх/буцах бүртгэлийн хуудсыг ахиж авах мэдүүлэг/өргөдөл
I-539 Цагаачлалын бус визний ангилал/статусыг солих, сунгахад зориулсан өргөдөл
G-884 Бичиг баримтын эх хувийг буцаах
I-824 Зөвшөөрөгдсөн өргөдөл болон өргөх бичгийн дагуу ажиллах өргөдөл

.
F-1 визний статус
Цагаач бус иргэд түр хугацаагаар коллеж, их дээд сургууль, сургалт семинар, ерөнхий боловсролын сургууль, болон хэл сургалтын төв дээр бүтэн жилийн сургалтанд хамрагдахын тулд F-1 ангилалын визтэй АНУ-д ирдэг. F-1 статустай оюутны гэр бүл болон хүүхдүүд F-2 визний ангилалтай хилээр нэвтрэхийг хууль ёсны гэж үзнэ.
Сургалтын визний бусад төрлүүд
J1 виз нь солилцооны оюутны програмд хамрагдах журмын дагуу АНУ-ын Төрийн Департаментаас зөвшөөрөл авсан SEVIS DS-2019 маягт бүхий солилцооны оюутнуудад зориулсан виз юм. J-1 Солилцоогоор Зорчигдын Програмд хамрагдагсад сургууль төгсөөд эх орондоо буцаж ирэх санаа өвөрлөсөн байх ёстой. J-1 визтэй солилцооны оюутнууд АНУ-д байх хугацаандаа F-1 виз мэдүүлж болно.

Мэдэгдлийг үл татгалзах буюу No Objection Statement
Энэхүү бичгийн мэдэгдэл нь АНУ-ын Элчин Сайдын Яам J-1 визтэй оюутан 2 жилийн хугацаатай гадаадын иргэний оршин суух шаардлага хангасан тул эх орондоо буцахгүй байхыг татгалзахгүй байгаа тухай АНУ-ын Төрийн Департаментад мэдэгдэж байна гэсэн үг юм.

Хичээл эхлэх хугацаа:
Хэрэв та визний статусаа солихын өмнө J-1 –тэй байсан бол таны I-94 маягтны хугацаа дууссанаас хойш 1 сарын дотор олгосон I-20 маягттайгаар хичээлд хамрагдах шаардлагатай. B1/B2 визтэй хүмүүс цагаачлалын албанаас таны визний ангилал тань өөрчлөгдсөн тухай зөвшөөрлийг хүлээж авах хүртэл хичээлд хамрагдах эрхгүй байдаг. Хэрэв та F-1 статустай болох өргөдөл гаргахаасаа өмнө өөр статустай байсан бол суралцах боловсролын байгууллагын ажилтнаас хэзээ хичээлээ эхэлж болох талаар асууна уу.
B-1 ба B-2 виз нь АНУ-д аялал зуучлал, бизнес болон эмчилгээний зорилгоор түр хугацаагаар аялах зорчигчдод зориулсан цагаачлалын бус виз юм. Зорчигчид АНУ-д байх хугацаандаа B-1/B-2 визийг F-1 визний статусаар сольж болдог. H-1B нь АНУ-д тусгай мэргэжлийн дагуу түр хугацаагаар ажиллах хүмүүст олгодог цагаачлалын бус ангилалд багтдаг виз юм.
Оюутнууд болон солилцоогоор зорчигчдын мэдээллийн систем (SEVIS) Оюутнууд болон солилцоогоор зорчигчдын мэдээллийн систем (SEVIS) нь АНУ-д түр хугацаагаар суугаа цагаачлалын бус виз бүхий гадаадын оюутнууд, солилцоогоор зорчигчид болон тэдний дагалдагч нарын тухай үнэн зөв мэдээллийг хадгалдаг интернетэд суурилсан систем юм. Хичээлийн жилийн улирал тутамд таны сурч буй боловсролын байгууллага таныг SEVIS-д бүртгүүлдэг. Дотоодын аюулгүй байдлын департамент нь тус мэдээллийн системээр дамжуулан сургууль, солилцоогоор зорчигчдын програм, оюутнууд болон солилцоогоор зорчигчдын талаар мэдээллийг шууд хүлээн авдаг.
Оюутан болон солилцоогоор зорчигчдын програм нь оюутнууд болон солилцоогоор зорчигчдын мэдээллийн системээр зохицуулагддаг бөгөөд цагаачлалын бус F, M, ба J визтэй зорчигчдод зориулсан програм болон бодлогуудыг боловсруулан гаргадаг. SEVIS I-901 2004 оны 9-р сарын 1-нээс эхлэн оюутан болон солилцоогоор зорчигч бүр I-20 маягт эсвэл DS-2019-ыг гаргуулахад оюутнууд болон солилцоогоор зорчигчдын програмын хураамжыг төлдөг болсон юм.
АНУ нь 30 орчим төрлийн визтэй, тэр нь дотроо 80 гаруй ангилалтай байдаг. Энэ бvгдийг нийлvvлээд тvр хугацааны виз гэдэг. Эдгээр нь дотроо АНУ-д нэвтрэх зорилго, хугацаа, тавигдах шаардлага зэргээр ялгаатай. Энэхvv тvр хугацааны визийг тодорхой хугацаагаар аялах, сурах эсвэл бизнес эрхлэх хvмvvст олгодог.
Харин байнгын оршин суух виз олголт нь өөр механизмаар зохицуулагддаг. Танд нэгэн зvйлийг сануулахад виз гэдэг бол зөвхөн АНУ-д нэвтрэх эрх юм. Харин ингэж нэвтрээд хэдий хугацаанд байж болохыг нь хил дээр Цагаачлалын албанаас тодорхойлж өгдөг. Үvнийг нь статус гэж нэрлэдэг. Статус дээрх хугацаа буюу таны АНУ-д байх хугацааг таны аяллын зорилгоос хамааруулан цагаачлалын албаны байцаагч тодорхойлно. Тэгэхээр виз болон статус гэдэг хоёр ялгаатай ойлголт гарч ирж буйг анхаараарай.
Виз нь зөвхөн АНУ-д ороход хvчинтэй буюу тvvнийг гадаадад, элчин сайдын яам, консулын хэлтэсээр дамжуулан олгодог. Харин статус нь зөвхөн АНУ-д байхад хvчинтэй байдаг тул тvvнийг АНУ-ын дотор Цагаачлалын албанаас олгодог.
АНУ-ын виз авсан хэрнээ хил дээрээс буцах тохиолдол цөөнгүй гардаг. Үvн дээр л виз болон статус хоёрын ялгаа харагддаг. Виз бол АНУ-д орох эрх боловч заавал оруулах баталгаа биш. Хилээр нэвтрvvлэхгvй байх эрх нь цагаачлалын албаны байцаагчид байдаг бөгөөд хэрэв сэжигтэй санагдвал байцаагч холбогдох байгууллагуудаас таны талаар лавлаж, тодруулж, бүр таныг АНУ-ын хилээр нэвтрvvлэхгvй байх эрхтэй. Нэвтрvvлэхээр болвол АНУ-д ямар хугацаанд байж болохыг тань таны АНУ-д орох зорилгоос чинь хамааруулан зааж өгдөг.
Та АНУ-д байх хугацаандаа статусаа зөрчвөл статусгүй (Out of Status) буюу хууль бусаар оршин суугч (Illegal or Undocumented Alien) болж хувирна. Монголчуудын статусгvй болдог хамгийн тvгээмэл шалтгаан нь АНУ-д байх хугацааг хэтрvvлэх явдал юм. Тухайлбал, оюутан сурна гэж ирээд сургуулиа орхисноос болж сургуулиараа дамжуулан статусаа сэргээлгэх боломжгvй болох, сургуулиа төгссөн хойно АНУ-д хууль бусаар vлдэх гэх мэт.
.
Түүнээс гадна статусынхаа бусад нөхцлийг зөрчиж ажил хийх эсвэл хэрэг төвөгт холбогдох зэргийг дурьдаж болно. Статусгvй болно гэдэг нь бидний хэлж заншсанаар “харлах” гэдэг ойлголт юм. Нэгэнт статусгvй болвол маш олон сөрөг vр дагавар гарна. Юуны өмнө, цагаачлалын ямар нэгэн эрхгvй болно. Тухайлбал, дахин статусынхаа хугацааг сунгуулах, статусаа солиулах, Ногоон карт авах боломжгvй болдог.
.
Статусгvй болсноор баригдах, ачигдах магадлалтай. Өөрөөр хэлбэл Цагаачлалын албанд статусгvй болж бvртгэгдсэн тохиолдолд Цагаачлалын шvvхээс таныг албадан гаргах шийдвэр гаргах бөгөөд та тухайн мэдэгдэлд заасан хугацаанд АНУ-аас гарахгvй бол таныг баривчилж, албадан гаргана гэсэн vг. Хамгийн аюултай нь та статусгvй байсан хугацаанаас шалтгаалан АНУ-д дахин орох эрхгvй болдог. Тухайлбал, 6 сараас дээш хугацаагаар хууль бусаар байсан бол 3 жил, нэг жилээс илvv хугацаанд байсан бол 10 жил АНУ-д орох эрхгvй болдог.
1. http://www.unitedstatesvisas.gov/ Энэхүү вэб сайт нь таныг нөхцөл байдалдаа /ямар чиглэлээр сурдаг, наана юу хийдэг,хэдэн настай г.м/ үндэслэн өөрт тохирох Виз-ний төрлөө сонгох, АНУ-ын Виз олгоход баримтлаж байгаа бодлого, дүрэм журмын талаарх мэдээллийг агуулсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ олон төрлийн Виз-нээс аль нь таны явах гэж буй зорилго, таны онцлогт нийцэх, түүнийг хэрхэн авах вэ гэдгээ тодорхойлоход тус вэб сайт тусална.
2. Ямар төрлийн Виз-нд хүсэлт гаргахаа шийдсэн бол ярилцлаганд орох цаг авна. Энэ нь таны аль улсад байгаагаас шалтгаалах ба Монголд байгаа бол Элчинд очиж төлбөр тушаасны дараа олгосон баримтыг үндэслэн он-лайнаар цаг авна.
3. Бичиг баримт бүрдүүлэх. Үүнд:
- Гадаад паспорт /Монголын гадаад паспортын хугацаа нь АНУ-д орох өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хvчинтэй байх шаардлагатай байдаг. Жишээ нь, АНУ-д зөвхөн нэг сар болоод буцах хvний паспорт нь 6 сарын хугацаанд хvчинтэй байхад тvvнийг паспортын зөрчилтэй гэж vзэж буцаах vндэслэл болж болно, оруулсан ч $250 долларын торгууль төлөх болдог. Иймд паспортын хугацааг байнга анхаарч, цаг тухайд нь сунгуулж байх нь чухал/.
- Холбогдох маягтуудыг /application/ бөглөсөн байх. /DS-156, DS-157, DS-158 г.м/
- Бөглөсөн маягтуудын хавсралт материалууд буюу ямар зорилгоор АНУ-д зорчиж байгаа болон ажил эрхлэлтийн байдал, санхүүгийн чадвар зэргээ харуулсан материалууд. .- Хэрвээ та оюутнаар явж байгаа бол АНУ дахь өөрийн сурах суруулиас ирүүлсэн I-20, DS-2019 болон бусад шаардлагатай материалууд
- Төлбөр төлсөн баримтууд.
- Эх орондоо Виз-ний хугацаанд буцна гэдгээ харуулсан баримт материал. Энэ баримтыг Консул хамгийн ихээр сонирхох бөгөөд үүнд хэрхэн хариулах талаар өөрийгөө бэлдэх хэрэгтэй.
- Эх орондоо Виз-ний хугацаанд буцна гэдгээ харуулсан баримт материал. Энэ баримтыг Консул хамгийн ихээр сонирхох бөгөөд үүнд хэрхэн хариулах талаар өөрийгөө бэлдэх хэрэгтэй.
4. Виз-ний ярилцлаганд орох.
Өөрийн бүрдүүлсэн материалтай холбоотой аливаа асуултанд товч бөгөөд тодорхой хариулах, шаардлагатай гэвэл зарим өөрийн давуу талаа хэлж ойлгуулах. Таны асуудлыг 3-5 минутанд шийдэх учир энэ хугацааг зөв ашиглах хэрэгтэй.

5. Хил дээр
Ямар нэгэн шалтгаанаар АНУ-ын хил дээрээс буцах нь маш их зардал зарим тохиолдолд буцаж ирэх эрхгvй болох гэх зэрэг ихээхэн vр дагавартай байдаг учир энэ талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл хүргье.
Ямар нэгэн шалтгаанаар АНУ-ын хил дээрээс буцах нь маш их зардал зарим тохиолдолд буцаж ирэх эрхгvй болох гэх зэрэг ихээхэн vр дагавартай байдаг учир энэ талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл хүргье.
- Мэдээлэл өгөхөд бэлэн бай. Нийт зорчигсод цагаачлалын байцаагчид АНУ-д ирж байгаа аялалын зорилго, хугацаа, хvрэх муж хот, хvлээж авах байгууллага хувь хvний тухай тодорхой мэдээлэл өгөхөд бэлэн байх;
- Зорилгоо нотлох баримт. Мөн тухайн зорилгоо нотлох бичиг баримт байх. Yvнд Монголд АНУ-ын Консулын газарт виз мэдvvлэхдээ бvрдvvлсэн бvх бичиг баримтыг авч явахыг зөвлvvштэй юм;
- Албаныхан. Албан ажлаар явагсад харилцагч байгууллагын урилга, тэдэнтэй байгуулсан гэрээ хэлцэл, өмнө харилцаж байсан захидал харилцаа, холбоо барих хvний нэр, хаяг, утас байх;
- Vзэсгэлэн, хурал зөвлөгөөн, урлаг спортын болон бусад арга хэмжээнд оролцогсод тухайн арга хэмжээний талаарх мэдээлэл, танилцуулга, оролцох урилга буюу бvртгэл, зохион байгуулагч буюу оролцуулгч байгуулагын талаархи тодорхой мэдээлэл, холбоо барих хvний нэр, утас зэрэг байх;.
- Жуулчид аялалын тодорхой төлөвлөгөө, зочид буудал, нислэг унааны захиалга, аялал зохион байгуулагчийн нэр, хаяг, утас байх;
- Хувийн хэргээр зорчигсод хvлээж авах хувь хvн, хамаатан садангийн урилга, тэдгээртэй холбоо барих хаяг, утас байх;
- Түр хугацаагаар зорчигсодод. Vvнээс гадна тур хугацаанд зорчигсод АНУ-д байх хугацааны зардал (бэлэн мөнгө, чек, банкны карт), байрлах байр (зочид буудлын захиалга, хувь хvний урилга), АНУ дотор зорчих онгоцны билет (хилийн боомтоос очих газар хvртэлх) болон Монгол буцах онгоцны билет (vvнд мөн буцах нислэгийн тодорхой захиалга) зэрэг байх нь чухал ач холбогдолтой байдаг;
- Болж өгвөл хүнээр тосуул. Хvлээн авах байгууллага хувь хvндээ хэзээ, хаана, ямар нислэгээр ирэх тухайгаа урьдчилан мэдэгдэж аль болох тэдгээрээр угтуулах, шаардлагатай гэж үзвэл тэдгээртэй холбоо бариулах;

- Визний хугацаа. Виз-нд заагдсан хугацаанд, аль болох эцсийн хугацаанаас өмнө АНУ-д ирэх шаардлагатай. Ингээд танд амжилт хүсэх л үлдээ.
F-1 виз нь АНУ-ын баталгаат их дээд сургууль, коллеж болон англи хэлний сургуульд суралцах vндсэн оюутанд зориулсан виз юм. Баталгаат Сургууль (Certified School) нь улсын бvртгэлтэй, байнгын vйл ажиллагаатай, гадаадын оюутан суралцуулах эрх бvхий боловсролын байгууллагыг хэлнэ. Vндсэн оюутан (Full-time Student) гэдэг нь англи хэлний ангид долоо хоногт 20 цагаас доошгvй, коллeж буюу их сургуулийн мэргэжлийн ангид 12 крeдит цагаас доошгvй, эрдмийн зэргийн ангид 9 крeдит цагаас доошгvй хичээллэх оюутныг хэлнэ.
F-1 визтэй АНУ-д орж ирхэд I-94 дугаар маягт дээр тодорхой хугацаа заадаггүй харин D/S (Duration of Stay) гэсэн тэмдэглэл дардаг. Энэ нь суралцах бух хугацаанд хvчинтэй бөгөөд сургуульдаа журмын дагуу тасралтгүй суралцаж байхад F-1 статус нь хvчинтэй. Хэлний курст сурч байгаа бол суралцаж буй түвшингээ ахиулж байх шаардлагатай гэж үзэх нь бий.
Хэрэв та суралцаж байх хугацаандаа Монгол яваад ирэх хүсэлтэй байгаа бол дараахь зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд, танд тус улсад олон удаагийн нэвтрэх эрхтэй (Multiple) виз олгосон уу? Эсвэл нэг удаа нэвтрэх эрхтэй виз олгосон байна уу? гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Хэрвээ нэг удаа нэвтрэх эрхтэй визтэй эсвэл АНУ ирээд виз-ний статусаа солиулсан тохиолдолд (жишээ нь B1/B2 визтэй ирж оюутны F-1 статусаар солиулсан г.м.) эргэж ороход заавал шинээр виз авах шаардлагатай болно. Виз шинээр авахад ямар байдаг тэр бүхнийг л хийх болно гэсэн үг
Харин олон удаа орох эрх бүхий виз-тэй бол дахь виз-ний хугацаа дуусахаас өмнө Монголруу яваад ирэхэд нэг их асуудалгүй. Гэхдээ гарахаас өмнө I-20 дугаар маягт дээр сургуулиас тусгай тэмдэглэл хийлгэж, сургуулийн зөвшөөрлөөр тvр хугацаанд зорчиж эргэж хичээлдээ орох тухай тодорхойлолт авч явах нь чухал.
F-1 статустай оюутан хэрхэн ажлын зөвшөөрөл авах талаар. F-1 статустай оюутан ажиллах эрхгvй байдаг бөгөөд зөвхөн дараахь нөхцөлд ийм эрх авч болох юм.
1) Сургууль дотроо ажиллах (On-Campus Employment). Энэ нь тухайн оюутан өөрийн суралцаж буй сургууль дотроо ажиллах зөвшөөрөл юм. Vvний дагуу оюутан нь хичээлтэй vед долоо хоногт 20-иос илvvгvй цагаар, амралтын vед бvтэн цагаар ажиллах эрхтэй болдог. Тус зөвшөөрлийг сургууль нь бие даан олгох аа бөгөөд vvнд Цагаачлалын Албанаас зөвшөөрөл авах шаардлагагvй байдаг.
2) Сургуулиас гадуур ажиллах (Off-Campus Employment). Энэ нь тухайн оюутан өөрийн суралцаж буй сургуулиас гадуур ажиллах зөвшөөрөл юм. Vvний дагуу оюутан нь хичээлтэй vед долоо хоногт 20-иос илvvгvй цагаар, амралтын vед бvтэн цагаар ажиллах эрхтэй. Тус зөвшөөрлийг сургуульдаа нэгээс дээш жилийн хугацаанд амжилттай суралцаж буй оюутанд гарсан санхvvгийн зайлшгvй шаардлагыг харгалзан тухайн сургуулийн тодорхойлолтоор Цагаачлалын Алба олгодог.
3) Дадлагын ажил (Curricular/Optional Practical Training). Энэ нь тухайн оюутан өөрийн суралцаж буй мэргэжлийн дагуу дадлага хийх зорилгоор ажиллах зөвшөөрөл юм. Vvний дагуу оюутан нь нэг жил хvртэлхи хугацаанд бvтэн цагаар тус сургуулийн гэрээт байгууллагад ажиллах эрхтэй болдог. Тус зөвшөөрлийг сургуульдаа нэгээс дээш жилийн хугацаагаар амжилттай суралцаж буй оюутанд мэргэжилийн даддлага хийх зайлшгvй шаардлага болон гэрээт байгууллагын ажлын орон тооны бололцоо зэргийг харгалзан тухайн сургуулийн тодорхойлолтоор Цагаачлалын Алба олгодог.
4) Төгсөлтийн дадлагын ажил (Post-Graduate Practical Training). Энэ нь тухайн сургуулийг төгсөгч өөрийн мэргэжлийн дагуу дадлага хийх зорилгоор ажиллах зөвшөөрөл юм. Vvний дагуу төгсөгч нь нэг жилийн хугацаанд бvтэн цагаар мэргэжлээрээ ажиллах эрхтэй болдог (харин сургууль төгсөхөөс өмнө нэг жил буюу тvvнээс дээш хугацаагаар дадлагын ажил хийсэн оюутанд Төгсөлтийн дадлагын ажил хийх зөвшөөрөл олгохгvй болдог). Тус зөвшөөрлийг сургуулиа амжилттай төгсөн төгсөгчид мэргэжилийн даддлага хийх зайлшгvй шаардлага болон ажлын орон тооны бололцоо зэргийг харгалзан тухайн сургуулийн тодорхойлолтоор Цагаачлалын Алба олгодог.

Виз нь олон төрөл байдаг бөгөөд эхний хэсэгтээ нийтлэг хэрэглэгддэг Виз-ны төрлийн талаар танилцуулья. Дараагийн хэсэгтээ бүх төрлийг хураангуйлан хүргэхээр зорилоо.
Нийтлэг хэрэглэгддэг визний төрлүүд
Нэг. Оюутны виз
Энэ төрлийн виз нь full-time оюутнуудад зориулагдсан бөгөөд ихэвчлэн /Duration of stay/ байх хугацаагаар сунгагдаж байдаг. Виз авах эхний шаардлага нь наад захын Англи хэлний мэдлэгтэй, санхүүгийн тодорхой эх үүсвэртэй, эх орондоо буцах баталгаатай байхыг шаарддаг.

Сүүлийн үед оюутны Виз-ны хугацааг хил дээр тодорхой зааж өгсөн тохиолдол гарч байна. Юутай ч таны Виз-ны хугацаа дуусч байгаа бол дараахь баримтуудыг бүрдүүлнэ. Үүнд:
- Суралцаж байгаа гэдгээ нотлох баримт
- АНУ-д хууль ёсоор ирсэн гэдгээ нотлох баримт
- АНУ-д хууль бусаар ажиллаж байгаагүй
- I-94 хугацаа дуусаагүй байх
- Тус улсаас гарч явах талаар ямар нэг үүрэг хүлээгээгүй. Харин эхнэр буюу нөхөр эсвэл хамт ирсэн хүүхэдтэйгээ амьдардаг бол I-539 бөглөсөн байх хэрэгтэй. Хэрэв таны хүсэлт татгалзсан хариу авсан бол /энэ нь бичгээр ирэх ба шалтгаанаар татгалзсан тухай бичсэн байдаг/, баримтаа бүрдүүлж дахин хандаж болдог.
Оюутнууд сургуулиа шилжүүлэх нь нийтлэг бөгөөд ингэхдээ бүрдүүлэх баримт бичиг, цаг хугацаандаа зохих ёсоор шилжиж байгаа эсэхэд анхааралтай хандах хэрэгтэй. Сургуулийн ажилтанд найдаж бүхнийг даатгаж орхих, түүний улмаас Виз хүчин төгөлдөр болох тохиолдол багагүй гарч байгааг анхаарах хэрэгтэй.
Нийтлэг зүйлийг орхиод ажил эрхлэлтийн талаар товчлон хүргье. Оюутнууд нь тодорхой хүрээнд ажил эрхлэх эрхтэй байдаг. Оюутнууд 4 нөхцлөөр ажил эрхлэх боломжтой байдаг бөгөөд тус бүрт өөр, өөр журмын дугуу хүсэлт гаргана.
1-рт. /On-Campus Employmen/ нь 7 хоногт 20 хүртэл цаг сургууль дээрээ ажиллах эрх юм. Энэ талаар хүмүүс сайн мэддэг.
Дараагийн нөхцөл нь тэтгэлэг, хамтын ажиллагааны нөхцлийн хүрээнд өөрийн мэргэжлийн чиглэлээр ажиллах эрхтэй бөгөөд заавал сургууль дээрээ ажиллах шаардлагагүй. Түүнчлэн тодорхой мэргэжил эзэмшсэний дараа дадлагажих зорилгоор ажиллах эрх aвдаг /Монголчуудын хувьд аль нэг сургууль төгссөн буюу эрдмийн зэрэг хамгаалсны дараа сургуулиасаа ажиллах эрх авч байгаа байдал нийтлэг байдаг/ Гэхдээ ажиллах эрх авахын тулд заавар аль нэг сургууль төгссөн байх шаардлага байхгүйгээс гадна, хэлний курст сурч байхдаа ч ажиллах эрх авч болох хэд хэдэн боломж байдаг. Үүнийг сайтар судлаад хөөцөлдвөл болохгүй зүйл байхгүй.
Ажил эрхлэх эрх авна гэдэг нь бичиг баримттай болох, хөдөлмөрийн хөлсөө үнэлүүлэх, цаашилбал тус улсын иргэн болох хамгийн үндсэн шалгуур болдог.
Хоёр. Жуулчны виз
Tourist Visas өөрөөр хэлбэл В-1, В.-2 төрлийн Виз нь ерөнхийдөө 6 хүртэл сарын хугацаагаар олгогддог. В-1 Виз нь тус улсад хөрөнгө оруулалт хийх, гадаадын компанид түр хугацаагаар ажиллах, хөрөнгө худалдан авах зэрэг зорилготой хүмүүст олгодог. Гэхдээ өөрийн компанийг үүсгэн байгуулах буюу АНУ-ын компанид ажиллахыг зөвшөөрдөггүй. Харин В-2 Виз нь эмчилгээний болон түр хугацааны амралт, зугааллагаар ирж байгаа хүмүүст олгогддог.
Сунгалт
Сунгуулах хүсэлтээ Виз-ны хугацаа дуусахаас 60-с доошгүй хоногийн өмнө гаргана. Энэ нөхцөлд таны хүсэлтийн хариуг 2-4 сарын хугацаанд шийдвэрлэж өгдөг. Та хүсэлтээ илгээгээд хүлээж байх хугацаанд Виз-ны хугацаа дууссан ч та хуулийн дагуу АНУ-д байна гэж тооцогддог.
Гурав. Exchange Visitors (J-1 Visas)
Төрийн департаментаас тусгайлан заасан тодорхой мэргэжлийн хүрээнд жуулчин солилцооны журмын дагуу ирж байгаа хүмүүс Ж-1 төрлийн Визийг суралцах, сургалт-судалгаа хийх, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцоход олгодог. Энэ Виз нь тодорхой зорилгын хүрээнд түр хугацаагаар олгогдох бөгөөд Англи хэлний нэлээд өндөр шаардлага тавигдана. Төрийн департаментаас 1500 гаруй гаруй төрлийн үйл ажиллагаанд J-1 Виз олгож болохыг заасан байдаг. Түүнчлэн энэхүү төрлийн виз-г авч болох мэргэжлийг жагсаасан байдаг. Тухайлбал:
- Оюутан
- Профессор, судалгааны ажилтан, тодорхой мэргэжлээр мэргэшсэн хүмүүс
- Анаагах ухааны төгсөх ангийн оюутан
- Бизнесийн болон үйлдвэрийн дадлага
.
Дөрөв. Non-Immigrant Visas: Temporary Workers (O, P, R Visas)
АНУ-ын Конгресс тодорхой тооны нарийн мэргэжлийн ажилчдыг гадаад улс орнуудаас авах талаар шийдвэр гаргасан бөгөөд үүний хүрээнд шинжлэх ухаан, соёл урлаг, боловсрол, бизнес, спортын төрлүүдээр түр хугацааны ажилтны Виз-ыг олгодог.
Түүнчлэн шашны байгууллагын ажилтнуудад мөн олгодог ба энэ төрлийн визийг Р гэдэг. Энэ төрлийн виз-нд ямар нэг хязгаарлалт байхгүй бөгөөд АНУ-ын ажил олгогчоос ажиллах санал эдгээрийн аль ч төрөлд шаардагдана. Дээрх виз ихэвчлэн 2-7 сарын хугацаатай олгох бөгөөд 2 үе шаттай байдаг.
Нийтлэг бус хэрэглэгддэг визний төрлүүд
А Виз
- А1 - Дипломат ажилтнууд, тэдний дагалдагсад
- А2 - Төрийн төлөөлөгч, тэдний дагалдагсад
- А3 - А1, А2-ын туслах ажилтан
В Виз
- В1 - Албаны хэргээр зорчигсод
- В2 - Жуулчин, хувийн хэргээр зорчигсод, тэдний дагалдагсад

С Виз
С1, С2, С3 Дамжин өнгөрөх виз
С1, С2, С3 Дамжин өнгөрөх виз
D Виз
- D1, D2 - Нисэх болон усан онгоцны баг
- D1, D2 - Нисэх болон усан онгоцны баг
E Виз
- E1, E2 - Гэрээт бизнес эрхлэгч, түүний гэр бүл
- E1, E2 - Гэрээт бизнес эрхлэгч, түүний гэр бүл
F Виз
- F1, F2 - Оюутан болон тэдний дагалдагсад
- F1, F2 - Оюутан болон тэдний дагалдагсад
G Виз
- G1, G2 - Засгийн газар хоорондын Олон улсын байгууллагын төлөөлөгч, тэдний дагалдагсад
- G3 - Засгийн газрын бус Олон улсын байгууллагын төлөөлөгч, тэдний дагалдагсад
- G4 - Олон улсын байгууллагын ажиллагсад
- G5 - G1, G2, G3, G4-ийн туслах ажилтнууд
H Виз
- H1А - Мэргэжлийн сувилагч
- H1В - Мэргэжилтэн
- H2А - Түр хугацааны хөдөө аж ахуйн ажилтан
- H2В - Бусад түр хугацааны ажилтан
- H3 - Мэргэжлийн дадлагажигч
- H4 - H1, H2, H3-ын дагалдагсад
I Виз
- I - Хэвлэл мэдээллийн төлөөлөгч

J Виз
- J1 - Солилцооны оюутан
- J2 - J1-ийн дагалдагсад
- J1 - Солилцооны оюутан
- J2 - J1-ийн дагалдагсад
K Виз
- К1 - АНУ-ын иргэний сүйт хүн
- К2 - К1-ийн хүүхэд
- К3 - АНУ-ын иргэний эхнэр, нөхөр
- К4 - К3-ын хүүхэд
- К1 - АНУ-ын иргэний сүйт хүн
- К2 - К1-ийн хүүхэд
- К3 - АНУ-ын иргэний эхнэр, нөхөр
- К4 - К3-ын хүүхэд
L Виз
- L1А - Компаний удирдах төлөөлөгч
- L1В - Компаний тусгай мэргэжилтэн
- L2 - L1-ийн дагалдагсад
- L1А - Компаний удирдах төлөөлөгч
- L1В - Компаний тусгай мэргэжилтэн
- L2 - L1-ийн дагалдагсад
M Виз
- М1 - Техник мэргэжлийн сургуулийн оюутан
- М2 - М1-ийн дагалдагсад
- М1 - Техник мэргэжлийн сургуулийн оюутан
- М2 - М1-ийн дагалдагсад
O Виз
- О1 - Шинжлэх ухаан, боловсрол, урлаг, спортын Гоц авьяастан
- О2 - О2-ын туслах ажилтан
- О3 - О1, О2-ын дагалдагсад
P Виз
- Р1 - Ганцаарчилсан буюу багаар авах урлаг, спортын баг бүрэлдэхүүн
- Р2, Р3 - Урлагын сололцооны хөтөлбөрт оролцогсод
- Р4 - Р1, Р2, Р3-ын гэр бүлийнхэн
Q Виз
- Q1 - Соёлын солилцооны программд оролцогч
- Q2 - Ирландын соёл боловсролын тусгай программ-д оролцогч
- Q3 - Q2-ын гэр бүл

R Виз
- R1 - Шашны байгууллагын ажилтан
- R2 - R1-ын гэр бүл
- R1 - Шашны байгууллагын ажилтан
- R2 - R1-ын гэр бүл
V Виз
- V1 - Байнгын оршин суугчын гэр бүл
- V2 - Байнгын оршин суугчын хүүхэд
- V3 - V1, V2-ын хүүхдүүд
- V1 - Байнгын оршин суугчын гэр бүл
- V2 - Байнгын оршин суугчын хүүхэд
- V3 - V1, V2-ын хүүхдүүд
Вашингтонд байрлах АНУ-ын Цагаачлалын албаны төвийн мэдээлснээр уг байгууллага нь 2009 оны ажил эрхлэх H-2В ангиллын бичиг баримтыг 8 дугаар сарын 6-наас хүлээн авч эхэлжээ. 2009 оны 1 дүгээр сарын 7-нд Конгрессын тогтоосон 66,000 ширхэг H-2B ангиллын визний тоог Цагаачлалын алба гүйцэтгэсэн гэж зарласан боловч АНУ-ын Хөдөлмөрийн яам хамаагүй бага тооны нэхэмжлэлийг хүлээн авч нийт 40,640 хүнд энэ ангиллын виз олгосон байна.
Тиймээс Цагаачлалын алба үлдсэн олгогдоогүй H-2B temporary foreign nonagricultural worker visa буюу гадаадын (хөдөө аж ахуйн салбараас бусад) ажилчдын түр зуурын ажлын 25,000 ширхэг визийг энэ ондоо багтааж шинээр олгохоор болжээ. Гэвч энэ ангиллын визний хариу эцсийн хугацаа болох 2009 оны 9 дүгээр сарын 30-наас өмнө, эсхүл 9 дүгээр сарын 30-ний өдөр багтааж гарсан байх ёстой боловч цаг нь дөхсөн байгаа тул энэ хугацаандаа гарч чадахгүй юм байна. Тиймээс ажил олгогч байгууллага хариугаа яаралтай авахын тулд Form I-907 буюу Маягт I-907 бөглөж 1000 долларын төлбөрийг хавсарган явуулах хэрэгтэй. /Жич: 1000 долларын төлбөр нь зөвхөн түргэвчилсэн хариу авахад төлөх төлбөр болно/
2009 онд багтан H-2B ангиллын виз авахын тулд ажил олгогч нь Form I-129 Petition for a Nonimmigrant Worker буюу Цагаач бус ажилтан авах өргөдлийн Маягт I-129 бөглөж, АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас олгогдсон Alien Employment Certification буюу Ажил эрхлэх зөвшөөрөл г.м. шаардагдах бүх бичиг баримтыг хавсарган Цагаачлалын алба руу явуулсан байх хэрэгтэй.Цагаачлалын алба таны өргөдлийг 2009 оны 10 дугаар сарын 1-нд эсхүл 1-нээс хойш хүлээж авбал таны виз 2010 онд олгогдох визний дунд орж 2010 онд шаардагдах бичиг баримтыг хавсаргасан байх ёстой болох бөгөөд 8 CFR 214.2(h)(6)(iv)(D) -ын зааварт дурдсанаар H-2B визний хугацааг Ажил эрхлэх зөвшөөрлийн хугацаагаар олгох болно.
H-2B бол АНУ-д хөдөө аж ахуйн салбараас бусад салбарт ажиллах хүчийг гадаадаас оруулж ирдэг тусгай хөтөлбөр болно. Энэ нь боловсрол, барилга, эрүүл мэнд, үйлдвэр, хоол хүнс болон амралт сувилал г.м. салбарт хүний нөөц хүрэлцэхгүй тохиолдолд гадаадаас ажиллах хүчийг түр зуурын хугацаагаар ажиллуулхад олгодог визний ангилал юм. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг Цагаачлалын албаны “How Do I Hire a Foreign National for Short-Term Employment in the United States” заавраас үзэж эсхүл Цагаачлалын албаны цахим хуудас http://www.uscis.gov/ болон Customer Service буюу Үйлчилгээний төвийн 1-800-375-5283 дугаараар холбоо барьж лавлаж болно.
Aсуулт, хариулт
-Эдгээр шинээр олгогдох H-2B ангиллын визний өргөдлийн хариуг Цагаачлалын алба хэзээ явуулах вэ?
-Цагаачлалын алба 2009 оны 10 дугаар сарын 1-нээс өмнө өргөдөл хүлээн авч хариугаа мөн адил 2009 оны 10 дугаар сарын 1-нээс өмнө өгнө.
-Эцсийн хугацаанд амжихын тулд ажил олгогч нь яах ёстой вэ?
-Ажил эрхлэх хугацаа нь 2009 оны 10 дугаар сарын 1-нээс өмнө заагдсан байх ёстой. Түүнчлэн өргөдөл бөглөхдөө 2009 ондоо багтааж виз авах хүсэлтэй байгаагаа улаан өнгөтэй балаар бичсэн байх. АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас олгосон Ажил эрхлэх зөвшөөрлийг өргөдөлтэй нь хамт хавсарган явуулах. (Жич: Ажил эрхлэх огноо нь 2009 ондоо багтсан, мөн зөвшөөрөл нь ажил эрхлэх бүх хугацааны туршид хүчинтэй байх ёстой гэдгийг анхаарна уу).H-2B визний хариу 2 сарын дотор гардаг тул эцсийн хугацаа болох 2009 оны 10 дугаар сарын 1-нээс өмнө хариугаа хурдан гаргуулах хүсэлтэй байгаа хувь хүн, албан байгууллага Form I-907 буюу Маягт I-907 бөглөнө. Тэгсэн тохиолдолд Цагаачлалын алба 15 хоногийн дотор хариугаа илгээх болно (http://www.uscis.gov/premiumprocessing)
-Ажил олгогч нь H-2B өргөдөл явуулахдаа ямар бичиг баримт хавсарган явуулах вэ?
-Ажил олгогч хувь хүн, албан байгууллага нь АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас олгосон Ажил эрхлэх зөвшөөрлийг өргөдөлтэй нь хамт хавсарган явуулна. Ажилчны ажил эрхлэх огноо нь 2009 ондоо багтсан, мөн зөвшөөрөл нь ажил эрхлэх бүх хугацааны туршид хүчинтэй байх ёстой. Баримт болгоныг боловсруулах хугацаа нь өөр тул ажил олгогчийн нэхэмжилж буй Ажил эрхлэх зөвшөөрлийн өргөдлийг ажил эхлүүлэхээс өмнө АНУ-ын Хөдөлмөрийн яам руу 60 хоногийн өмнө явуулсан байх хэрэгтэй.
-Аль өргөдөл гаргагч нь давуу талтай вэ?
-Цагаачлалын алба H-2B визний өргөдлийг дахин хүлээж авч эхэлснээр өмнө нь 2009 оны заасан тоонд багтаж чадаагүй бөгөөд Хөдөлмөрийн яамнаас Ажил эрхлэх зөвшөөрлөө урьдчилан авсан, мөн уг зөвшөөрөл нь ажил эрхлэх бүх хугацааны туршид хүчинтэй бол эдгээр өргөдөл олгогчдын виз авах боломж нь бусдаас илүү гэж үзэж байна. Ажил олгогч нь Ажил эрхлэх зөвшөөрлийг Цагаачлалын алба руу дахин явуулахдаа ажлын байр нь жинхэнээсээ байгаа эсэх, мөн өмнө нэхэмжилж байсан ажлын хүч нь яагаад одоо хүртэл бүрдэгдээгүй байгаагаа тайлбарлах ёстой. Энэ бүгдийг тайлбарлаж чадаагүй, аль эсвэл тайлбарлаагүй тохиолдолд ажил олгогч нь Цагаачлалын албаны явуулдаг Request for Evidence буюу Баталгаа нэхэмжлэлийн маягтыг бөглөх бөгөөд энэ нь H-2B өргөдлийн хариу авах хугацааг удаашруулах болно.
-Хэрвээ Цагаачлалын алба 2009 онд ажил эрхлэх өргөдлийг 2009 оны 10 дугаар сарын 1-нээс хойш, эсвэл яг 10 дугаар сарын 1-нд хүлээж авбал тэр нь 2010 онд олгогдох визний тоонд орох уу?
-Үгүй. Хэрвээ өргөдөл нь дэндүү орой буюу 2009 оны эцсийн хугацааг дөхүүлж ирвэл, аль эсвэл шаардагдах материал нь хавсаргаагүй, ирүүлээгүй бол визний хүсэлтийг няцаах болно. Түүнчлэн 2009 онд ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ямар нэгэн өргөдөл 2009 оны 10 дугаар сарын 1-нд, эсхүл 10 дугаар сарын 1-нээс хойш ирвэл мөн няцаасан хариу хүлээн авна.
-Хэрвээ өргөдөл гаргагч нь H-2B визээр 2010 онд ажиллах сонирхолтой байгааг илэрхийлвэл тэр нь 2010 онд олгогдох визний тоонд орох уу?
-Тийм. Өргөдөл гаргагч нь 2009 оны 10 дугаар сарын 1-нээс, аль эсвэл 10 дугаар сарын 1-нээс хойш ажиллах сонирхолтой байгааг илэрхийлвэл H-2B виз нь 2010 онд олгогдох визний тоонд орно. Ийм өргөдөл 2010 оны H-2B визний шаардлагыг бүрэн хангасан байх ёстой бөгөөд CFR 214.2(h)(6)(iv)(D) зааврын дагуу өргөдөл дээр заагдсан ажлын эхлэх огноо нь түр зуурын Ажил эрхлэх зөвшөөрөл дээр заагдсан эхний өдөртэй нь ижил байх шаардлагатай.

АНУ-д жуулчны болон бусад төрлийн виз-ээр нэвтэрсэн хүн тус улсад байх хугацаандаа виз-нийхээ төрлийг оюутны виз /F-1/ болгон өөрчлөх бололцоотой. Гэхдээ үүнийг 100 хувийн баталгаатай гэж үзэж болохгүй, ихэнх тохиолдолд статусаа өөрчилж чаддаг. Харин хүсэлт гаргагч хүний виз-ний хугацаа дуусаагүй байх шаардлагатай.
Хамгийн эхний алхам бол сургуулиа олох. Сургуулиа олсоны дараа сургуульд элсэх анкет бөглөөд дараахь баримтыг бүрдүүлнэ. /Зарим нэг сургуулийн онцлогоос шалтгаалан бага зэрэг өөр байх нь бий/
1. Form I-539 /Виз-ний төрлөө солих тухай анкет/
2. I-94-ийн хуулбар /АНУ-д нэвтрэхэд хил дээр дардаг баримт/
3. Паспортын хуулбар
4. Виз-ний хуулбар
5. Санхүүгийн баталгаа /Элчин орохдоо авч орсон дансны хуулга, банкны баталгаа байж болно/
6. Элсэлтийн хураамж
7. SEVIS Fee /100$/
8. Сургуулиасаа I-20 авна.
Үүний дараа U.S Citizenship and Immigration Service http://www.uscis.gov/ -д дараахь материалыг бүрдүүлэн шуудангаар явуулна. Үүнд:
1. Form I-539
2. I-94-ийн хуулбар
3. Паспортын хуулбар
4. Виз-ний хуулбар
5. I-20-ийн хуулбар
6. Санхүүгийн баталгаа
7. SEVIS Fee төлсөн баримт
8. USCIS-ийн төлбөр 300$ /cashiers check or money order/ бэлэн мөнгө буюу хувь хүний чек байж болохгүй.
9. Тухайн хүн хүсвэл яагаад суралцах болсон шалтгаанаа тайлбарласан захиа бичиж болно.
Эдгээр баримтаа явуулаад хариу ирэхийг хүлээнэ. Энэ хугацаанд таны виз-ний хугацаа дууссан ч хариугаа хүлээн автал харлахгүй. Хэрвээ зөвшөөрсөн хариу ирсэн бол суралцана, татгалзсан хариу ирсэн бол тус улсыг 1 сарын дотор орхин явах шаардлагатай.
Ихэнх тохиолдолд оюутны виз-нд хүсэлт гаргагч хариу ирэхээс өмнө суралцаж болдог хэдий ч B-1, B-2, F-2 төрлийн виз-тэй хүмүүс албан ёсны хариу авсаны дараагаар суралцах шаардлагатай байдаг.
Виз-ний төрлөө өөрчлүүлэхээр хүсэлт гаргасан оюутан нь статус өөрчилсөн тухай зөвшөөрлөө хүлээн авахаас өмнө бусад улс оронруу аялал хийхгүй байх нь маш чухал юм. Статус өөрчлөх өргөдлийн хариу гараагүй үед бусад улс оронд аялах нь өөрийн гаргасан хүсэлтийг хүчингүй болгосон гэж үзэх бөгөөд автоматаар хүсэлтийг татгалзахад хүргэдэг.
Виз-ний хугацааг сунгуулах
Дээрх нийтлэлийг тавьсаны дараагаар хэд хэдэн хүнээс виз-ний төрлөө өөрчлөлгүй хугацааг сунгах талаар асуулт ирсэн байна. Ихэнх асуулт 10 жилийн виз-тэй холбоотой байсан тул энэ талаар товчлон хүргье. 10 жилийн виз-тэй хүн АНУ-ын хилээр нэвтрэхэд тус улсад байх хугацааг 6 хүртэл сараар олгодог. Хэрвээ та 6 сараар даруулсан бол танд дахин сунгуулах боломж байгаа гэж ойлгож болно.

Виз-ний хугацааг сунгах хүсэлт гаргахын тулд та тус улсад доод тал нь 60 хоног болсон байх, мөн таны виз-ний хугацаа дуусахаас 60-с доошгүй хоногийн өмнө өргөдлөө гаргах шаардлагатай. Тэгэхлээр доод тал нь 4 сарын виз даруулсан байх шаардлагатай гэсэн үг. 4-ñ áàãà сараар даруулсан хүн виз-ээ сунгуулж болдог эсэхийг тодорхой хэлэх боломжгүй байна.
.Журмын дагуу виз-ний хугацаагаа сунгуулах хүсэлтэй хүн
http://www.uscis.gov/files/form/i-539.pdf бөглөөд хавсаргах материал /I-94, паспортын хуулбар, холбогдох бусад баримт-заавал орчуулагдсан байх/ найдвартай, хурдан явахаар нь express mail-р явуулбал маргааш нь хүлээж авах ба хүлээж авсан тухай танд 7 хоногийн дотор хариу ирүүлдэг..Журмын дагуу виз-ний хугацаагаа сунгуулах хүсэлтэй хүн
Таны материалыг California Service Center эсвэл Vermont Service Center хүлээн авах бөгөөд California Service Center-т Alaska, Arizona, California, Colorado, Guam, Hawaii, Idaho, Illinois, Indiana, Iowa, Kansas, Michigan, Minnesota, Missouri, Montana, Nebraska, Nevada, North Dakota, Ohio, Oregon, South Dakota, Utah, Washington, Wisconsin, Wyoming мужуудын материалыг хүлээн авч шийдвэрлэдэг.
Хаяг:USCIS California Service Center
P.O. Box 10539
Laguna Niguel,
CA 92607-1053
.Харин Vermont Service Center-т Alabama, Arkansas, Connecticut, Delaware, Florida, Georgia, Kentucky, Louisiana, Maine, Maryland, Massachusetts, Mississippi, New Hamphsire, New Jersey, New Mexico, New York, North Carolina, Oklahoma, Pennsylvania, Puerto Rico, Rhode Island, South Carolina, Tennessee, Texas, Vermont, Virginia, U.S. Virgin Islands, West Virginia and the District of Columbia-н материалыг хүлээн авч шийдвэрлэдэг.
.Хаяг:USCIS Vermont Service Center
ATTN: I-53975
Lower Welden Street
Төлбөр: 300$ байдаг.
Жич: Би зөвхөн 10 жилийн виз-ний хүний асуудлаар тайлбар өгч байгааг анхаарна уу. Учир зарим нэг виз-ний төрлөөс шалгаалан материал явуулах хаяг өөр байх, бүрдүүлэх материал ч гэсэн адилгүй байх нь бий.
Материалаа явуулсаны дараа та он-лайн байдлаар өөрийнхөө статусын цаанаас өгсөн нэр, нууц үгийн тусламжтайгаар шалгаж болдог. Хариу нь товлосон хугацаанаас хоцорч ирэх магадлал өндөртэй. Учир нь дээрх төвүүдэд зөвхөн виз сунгуулах биш бусад олон төрлийн асуудлыг шийдвэрлэдэг учраас цаг хугацааны хувьд тодорхойгүй. Харин энэ хугацаанд таны виз-ний хугацаа дууссан хэдий ч хариугаа хүлээж автлаа АНУ-д байж болно. Татгалзсан хариу ирсэн бол 1 сарын дотор тус улсын орхих ёстой. Харин зөвшөөрсөн хариу ирсэн бол I-94 бас нэгэн хувь ирэх ба та хил дээр үзүүлж, мөн нэг хувийг өөртөө хадгалах хэрэгтэй болдог.
Та материалаа явуулсаны дараа хаягаа өөрчилсөн бол
www.uscis.gov хаягаар ороод "Change your address with USCIS" хэсэг оруулах буюу AR-11 анкетыг бөглөөд дараахь хаягруу явуулна. U.S. Citizenship and Immigration Services
Change of Address
P.O. Box 7134
London, KY 40742-7134
Дээрх асуудалтай холбоотой мэдээллийг та 1-800-375-5283 дугаарын утаснаас лавлах бололцоотой. Түүнчлэн ямар нэг байдлаар хуурамч материал бүрдүүлэх, санаатайгаар худал мэдүүлэх нь хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог. Эцэст нь тэмдэглэн хэлэхэд сайтар судалсаны үндсэн дээр, хэрвээ сайн мэдэхгүй байгаа бол мэргэжлийн хүний туслалцаа авах хэрэгтэй гэдгийг зөвлөх байна.
Зарим хүмүүс визний холбогдолтой дүрэм, журам мэдэхгүйгээс шалтгаалан визээ харлуулах /статусаа алдах/ тохиолдол цөөнгүй гаргадаг. Түүнээс гадна сургалтын програм дуусахаас өмнө сургуулиа солих, нэмэлт сургалтанд хамрагдах, гадагш аяллаар явах зэрэгт хангалттай мэдлэггүйгээс статусаа алдах явдал цөөнгүй гардаг. Иймд визний асуудалтай холбоотой эрх, үүрэг хариуцлагыг ухамсарлахын үүднээс энэ процестэй холбоотой дүрэм журмуудыг мэдэж байх ёстой.
.
Визний статусаа хадгалахад доорх зааварчилгаа танд туслана.
~ SEVIS Бүртгэл
~ SEVIS Бүртгэл
~ Хичээлийн жилийн сургалтанд бүрэн хамрагдах
~ Суралцах хугацаа
~ Амралт
~ Эмчлүүлэх зорилгоор чөлөө авах (Medical Leave of Absence)
~ АНУ-аас гадагш аялах
~ Хаяг солих
~ Сургалт дүүргэх
~ Сургалтын зөрчил
~ Статусаа буцааж сэргээх
SEVIS-ын бүртгэлийг хадгалахын тулд сурч буй сургуульд цаг тухайд нь шаардлагатай мэдээллээр хангаж, дор дурдсан заавар журмыг мөрдөх явдал туйлын чухал юм.
~ Хичээлийн жилийн сургалтын програмд улирал тутамд хичээлийн эхний өдрөөс эхлэн хамрагдах (зөвшөөрөгдсөн амралтын хугацааг үл тооцон)
~ Оршин суух хаягаа өөрчилсөн бол 10 хоногийн дотор сургуульдаа мэдэгдэх
~ Санхүүгийн батлан даагчаа солих
~ Ажил эрхлэлт
~ Хичээлийн хуваарьт өөрчлөлт оруулах
~ Сургалтын програмд өөрчлөлт оруулах
~ Сургалтын статусаа өөрчлөх
~ АНУ-аас гадагш аялалаар явах
~ Цагаачлалын статусаа солихоор өргөдөл гаргах
~ Сургалтын програмаа сунгах
~ Шилжин суралцах
~ Хичээлийн жилийн сургалтанд бүрэн хамрагдах
F-1 оюутны визийн статусаа хадгалахын тулд АНУ-ын цагаачлалын албаны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж буй сургуулийн хичээлийн жилийн сургалтанд бүрэн хамрагдах шаардлагатай. Хичээлийн жилийн сургалт нь тухайн сургуулийн онцлогоос шалтгаалан янз бүр байдаг. Хэрэв урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдлаас шалтгаалан сурах хуваарь болон үзэх хичээлээ багасгах шаардлага гарвал эдгээр өөрчлөлттэй холбоотой гадаад оюутны хууль ёсны статуст нөлөөлөх аливаа үр дагаврын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд өөрийн сурч буй сургуультайгаа эхлэж ярилцах хэрэгтэй.
.
Улирал тутамд суралцах ангидаа бүртгүүлэх шаардлагатай бөгөөд үүний дагуу таны сурч сургууль таныг SEVIS-д бүртгүүлдэг. Хэрэв таны сурч буй сургууль SEVIS-д таныг бүртгүүлээгүй тохиолдолд I-20 маягтын дуусах хугацааг үл харгалзан таны хууль ёсны статус шууд хүчингүй болно. Суралцах хугацааТаны суралцаж буй сургуулийн сургалтын хугацаа янз янз байдаг. F-1 визний дуусах хугацааг сунгахын тулд суралцах сургуулиасаа шинэ I-20 маягтыг авч сунгуулдаг. Ингэснээр SEVIS-ийн мэдээллийн санд таны мэдээллийг оруулан баталгаажуулснаар таны визний хугацаа сунгагдсан болохыг харуулна.
.
Та АНУ-д байх хугацаандаа статусаа солиулсны улмаас хүчингүй визтэй буюу F-1 визгүй паспорттай АНУ-аас гадагш явбал цаашид үргэлжлүүлэн суралцахаар АНУ-д буцаж ирэхийн тулд шинээр F-1 виз авах шаардлагатай. АНУ-д нэвтрэх оюутны визийг зөвхөн гадаадад суугаа элчин сайдын яам эсвэл консулын хэлтэс олгодог.
.
Амралт
F-1 визтэй оюутан сургалтын явцад дараачийн улиралд бүртгүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ийм эрх бүхий үеийг ээлжийн амралт гэж тооцож үздэг. Хэрэв оюутан амралт авахаасаа өмнө бүтэн жилийн сургалтанд хамрагдсан бол зуны амралт авахын оронд хоёр юм уу гуравдугаар семестертийн аль нэгэнд жилд нэг удаа амралт авсан оюутны амралтын хугацааг статустай байгаагаар тооцно.
Эмчлүүлэх зорилгоор чөлөө авах
Та эмчилгээний зорилгоор хичээлээс чөлөө авах шаардлага гарсан тохиолдолд шаардлагатай бичиг баримтыг бөглөх хэрэгтэй. Энэ тохиолдолд сургуулиасаа MLOA form маягтыг авч бөглөнө.
.
АНУ-аас гадагш аялах
Оюутны визтэй АНУ-ын цагаачлалын албаны зөвшөөрөл бүхий сургуульд суралцаж буй үндсэн оюутан АНУ-д хууль ёсоор байх эрхтэй байдаг. АНУ-аас гадагш аялалаар явах тохиолдолд анхаарвал зохих санамжууд:
Та өөрийн суралцаж буй сургуулиараа баталгаажуулсан (1 ба 3 дахь хуудсанд гарын үсэг зурсан) одоо сурч буй мэдээлэл бүхий АНУ-аас гадагш аялахыг зөвшөөрсөн I-20 маягтыг бүрдүүлэх шаардлагатай. АНУ-ын хилийг дахин нэвтрэхэд таны виз болон паспорт хүчин төгөлдөр байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл таныг дахин хил нэвтрэх үед таны визны хугацаа дуусаагүй хүчинтэй хэвээр байх ёстой .
Сургалтын програм дууссанаас хойш АНУ-д байх зөвшөөрөгдсөн хугацаанд АНУ-ын хилийг дахин нэвтрэх эрхгүй. (Канад, Мексик болон хөрш арлын орнуудад аялахаас бусад тохиолдолд) Сургуулийн зөвшөөрлийн дагуу АНУ-аас гадагш аялалаар явах хамгийн нийтлэг тохиромжтой хугацаа нь амралтын үе юм. Таван сарын хугацаатай гадаадад аялах өргөдлийг зөвхөн хүндэтгэх шалтгаантай хүмүүс (эмчилгээ хийлгэх, мэс засалд орох гэх мэт зорилгоор) гаргадаг.
Та F-1 гадаад оюутны статусаа өөрчлөхөөр өргөдөл гаргаж, АНУ-ын цагаачлалын албанаас зөвшөөрөл хүлээх явцад нүүгээд таны хаяг солигдсон нөхцөлд өөрийн сургуульдаа мэдэгдэж, хаяг солих маягтыг 10 хоногийн дотор бөглөж, АНУ-ын цагаачлалын албанд илгээх хэрэгтэй. F-1 гадаад оюутны статусаа хүлээн авсан хэдий ч энэ маягтыг зайлшгүй илгээх шаардлагатай юм. Хэрэв хийж гүйцэтгээгүй тохиолдолд энэ нь таны сургалтанд нөлөөлөөд зогсохгүй та F-1 хууль ёсны статусаа алдахад хүрч болзошгүй.
Сургууль төгсөх
Сургууль төгсөх
Гадаадын оюутан суралцаж буй сургуулиа солих эсвэл сургууль төгсөөд зөвшөөрөгдсөн дадлага хийх хугацаандаа АНУ-ыг орхиж явахад бэлтгэн 60 хоног байхыг АНУ-ын цагаачлалын алба хүлээн зөвшөөрдөг. Харин гадаадын оюутан семестрийн явцад сургуулиас батлагдсан хөтөлбөрөө зогсоосон бол 15 хоногийн дотор АНУ-ыг орхиж явах шаардлагатай.
.
F-1 визтэй оюутан сургуулийн зөвшөөрөлгүйгээр семестрийн дундуур хөтөлбөрөө зогсоож, статусаа хадгалаагүй бол энэ хугацааг цагаачлалын албаны зөвшөөрөлтэй хугацаанд хамруулахгүй бөгөөд хууль бус гэж үзнэ. Хэдийгээр гадаадын оюутан АНУ-аас явахаас өмнө визний хугацаагаа хэтрүүлсэн бөгөөд статусаа хадгалаагүй боловч тодорхой нөхцөл байдлын улмаас F-1 статусыг буцааж сэргээх өргөдөл гаргаж болох юм.
Сургалтын зөрчил
Хичээл таслах болон сургалтын зөрчлийн улмаас эсвэл сургалт, сахилга баттай холбоотой сургуулийн бодлогыг зөрчсөн оюутныг сургуулиас хөөж болно. Иймд сурч буй сургуулийнхаа дүрэм журамтай сайтар танилцахын зэрэгцээ сургуулийнхаа дотоод журмыг мөрдөх хэрэгтэй. Тухайн сургуулиас хөөгдсөнөөр сургуулиас олгосон одоогийн I-20 маягт цуцлаглаж, таны АНУ-д хууль ёсоор байх эрх болон гадаад оюутны статус цуцлагдана. Ийм нөхцөл байдалд оюутан АНУ-ыг яаралтай орхиж явах шаардлагатай. Тодорхой нөхцөл байдлын улмаас оюутан F-1 статусаа буцааж сэргээхээр өргөдөл гаргаж болно.
Статусаа буцааж сэргээх
Статусаа буцааж сэргээх
Хэрэв та сургалт эсвэл сахилга батын зөрчлийн улмаас санаатайгаар гадаад оюутны статусаа алдсан нөхцөлд таны гадаад оюутны статус буцааж сэргээгдэхгүй. Харин таниас шалтгаалаагүй эмчилгээ, сургууль татан буугдсан болон байгалийн гамшиг гэх мэт нөхцөл байдлын улмаас эсвэл таны сурч байсан сургуулийн алдаа болон хайхрамжгүй байдлаас болж статусаа алдсан тохиолдолд статусаа алдсанаас хойш 5 сарын дотор визний статусаа сэргээхээр өргөдөл гаргаж болно.
Гадаад оюутны статусаа буцааж сэргээх өргөдлийг I-539 маягт, I-20 маягт болон сургуулиасаа олгосон таны статусыг сэргээхийг дэмжсэн албан бичгийн хамт АНУ-ын цагаачлалын албаны дүүргийн даргад шууд илгээнэ. Хэрэв таны хувьд статусаа буцааж сэргээх өргөдөл гаргах нь зүйд нийцнэ гэж үзвэл суралцах сургуультайгаа холбоо барих хэрэгтэй.
-
-