АНУ-д жуулчны болон бусад төрлийн виз-ээр нэвтэрсэн хүн тус улсад байх хугацаандаа виз-нийхээ төрлийг оюутны виз /F-1/ болгон өөрчлөх бололцоотой. Гэхдээ үүнийг 100 хувийн баталгаатай гэж үзэж болохгүй, ихэнх тохиолдолд статусаа өөрчилж чаддаг. Харин хүсэлт гаргагч хүний виз-ний хугацаа дуусаагүй байх шаардлагатай.

Хамгийн эхний алхам бол сургуулиа олох. Сургуулиа олсоны дараа сургуульд элсэх анкет бөглөөд дараахь баримтыг бүрдүүлнэ. /Зарим нэг сургуулийн онцлогоос шалтгаалан бага зэрэг өөр байх нь бий/

1. Form I-539 /Виз-ний төрлөө солих тухай анкет/
2. I-94-ийн хуулбар /АНУ-д нэвтрэхэд хил дээр дардаг баримт/
3. Паспортын хуулбар
4. Виз-ний хуулбар
5. Санхүүгийн баталгаа /Элчин орохдоо авч орсон дансны хуулга, банкны баталгаа байж болно/
6. Элсэлтийн хураамж
7. SEVIS Fee /100$/
8. Сургуулиасаа I-20 авна.

Үүний дараа U.S Citizenship and Immigration Service
http://www.uscis.gov/ -д дараахь материалыг бүрдүүлэн шуудангаар явуулна. Үүнд:

1. Form I-539
2. I-94-ийн хуулбар
3. Паспортын хуулбар
4. Виз-ний хуулбар
5. I-20-ийн хуулбар
6. Санхүүгийн баталгаа
7. SEVIS Fee төлсөн баримт
8. USCIS-ийн төлбөр 300$ /cashiers check or money order/ бэлэн мөнгө буюу хувь хүний чек байж болохгүй.
9. Тухайн хүн хүсвэл яагаад суралцах болсон шалтгаанаа тайлбарласан захиа бичиж болно.

Эдгээр баримтаа явуулаад хариу ирэхийг хүлээнэ. Энэ хугацаанд таны виз-ний хугацаа дууссан ч хариугаа хүлээн автал харлахгүй. Хэрвээ зөвшөөрсөн хариу ирсэн бол суралцана, татгалзсан хариу ирсэн бол тус улсыг 1 сарын дотор орхин явах шаардлагатай.

Ихэнх тохиолдолд оюутны виз-нд хүсэлт гаргагч хариу ирэхээс өмнө суралцаж болдог хэдий ч B-1, B-2, F-2 төрлийн виз-тэй хүмүүс албан ёсны хариу авсаны дараагаар суралцах шаардлагатай байдаг.

Виз-ний төрлөө өөрчлүүлэхээр хүсэлт гаргасан оюутан нь статус өөрчилсөн тухай зөвшөөрлөө хүлээн авахаас өмнө бусад улс оронруу аялал хийхгүй байх нь маш чухал юм. Статус өөрчлөх өргөдлийн хариу гараагүй үед бусад улс оронд аялах нь өөрийн гаргасан хүсэлтийг хүчингүй болгосон гэж үзэх бөгөөд автоматаар хүсэлтийг татгалзахад хүргэдэг.

Виз-ний хугацааг сунгуулах

Дээрх нийтлэлийг тавьсаны дараагаар хэд хэдэн хүнээс виз-ний төрлөө өөрчлөлгүй хугацааг сунгах талаар асуулт ирсэн байна. Ихэнх асуулт 10 жилийн виз-тэй холбоотой байсан тул энэ талаар товчлон хүргье. 10 жилийн виз-тэй хүн АНУ-ын хилээр нэвтрэхэд тус улсад байх хугацааг 6 хүртэл сараар олгодог. Хэрвээ та 6 сараар даруулсан бол танд дахин сунгуулах боломж байгаа гэж ойлгож болно.

Виз-ний хугацааг сунгах хүсэлт гаргахын тулд та тус улсад доод тал нь 60 хоног болсон байх, мөн таны виз-ний хугацаа дуусахаас 60-с доошгүй хоногийн өмнө өргөдлөө гаргах шаардлагатай. Тэгэхлээр доод тал нь 4 сарын виз даруулсан байх шаардлагатай гэсэн үг. 4-ñ áàãà сараар даруулсан хүн виз-ээ сунгуулж болдог эсэхийг тодорхой хэлэх боломжгүй байна.
.Журмын дагуу виз-ний хугацаагаа сунгуулах хүсэлтэй хүн
http://www.uscis.gov/files/form/i-539.pdf бөглөөд хавсаргах материал /I-94, паспортын хуулбар, холбогдох бусад баримт-заавал орчуулагдсан байх/ найдвартай, хурдан явахаар нь express mail-р явуулбал маргааш нь хүлээж авах ба хүлээж авсан тухай танд 7 хоногийн дотор хариу ирүүлдэг.

Таны материалыг California Service Center эсвэл Vermont Service Center хүлээн авах бөгөөд California Service Center-т Alaska, Arizona, California, Colorado, Guam, Hawaii, Idaho, Illinois, Indiana, Iowa, Kansas, Michigan, Minnesota, Missouri, Montana, Nebraska, Nevada, North Dakota, Ohio, Oregon, South Dakota, Utah, Washington, Wisconsin, Wyoming мужуудын материалыг хүлээн авч шийдвэрлэдэг.

Хаяг:USCIS California Service Center
P.O. Box 10539
Laguna Niguel,
CA 92607-1053
.Харин Vermont Service Center-т Alabama, Arkansas, Connecticut, Delaware, Florida, Georgia, Kentucky, Louisiana, Maine, Maryland, Massachusetts, Mississippi, New Hamphsire, New Jersey, New Mexico, New York, North Carolina, Oklahoma, Pennsylvania, Puerto Rico, Rhode Island, South Carolina, Tennessee, Texas, Vermont, Virginia, U.S. Virgin Islands, West Virginia and the District of Columbia-н материалыг хүлээн авч шийдвэрлэдэг.
.Хаяг:USCIS Vermont Service Center
ATTN: I-53975
Lower Welden Street

Төлбөр: 300$ байдаг.
Жич: Би зөвхөн 10 жилийн виз-ний хүний асуудлаар тайлбар өгч байгааг анхаарна уу. Учир зарим нэг виз-ний төрлөөс шалгаалан материал явуулах хаяг өөр байх, бүрдүүлэх материал ч гэсэн адилгүй байх нь бий.


Материалаа явуулсаны дараа та он-лайн байдлаар өөрийнхөө статусын цаанаас өгсөн нэр, нууц үгийн тусламжтайгаар шалгаж болдог. Хариу нь товлосон хугацаанаас хоцорч ирэх магадлал өндөртэй. Учир нь дээрх төвүүдэд зөвхөн виз сунгуулах биш бусад олон төрлийн асуудлыг шийдвэрлэдэг учраас цаг хугацааны хувьд тодорхойгүй. Харин энэ хугацаанд таны виз-ний хугацаа дууссан хэдий ч хариугаа хүлээж автлаа АНУ-д байж болно. Татгалзсан хариу ирсэн бол 1 сарын дотор тус улсын орхих ёстой. Харин зөвшөөрсөн хариу ирсэн бол I-94 бас нэгэн хувь ирэх ба та хил дээр үзүүлж, мөн нэг хувийг өөртөө хадгалах хэрэгтэй болдог.

Та материалаа явуулсаны дараа хаягаа өөрчилсөн бол
www.uscis.gov хаягаар ороод "Change your address with USCIS" хэсэг оруулах буюу AR-11 анкетыг бөглөөд дараахь хаягруу явуулна.

U.S. Citizenship and Immigration Services
Change of Address
P.O. Box 7134
London, KY 40742-7134

Дээрх асуудалтай холбоотой мэдээллийг та 1-800-375-5283 дугаарын утаснаас лавлах бололцоотой. Түүнчлэн ямар нэг байдлаар хуурамч материал бүрдүүлэх, санаатайгаар худал мэдүүлэх нь хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог. Эцэст нь тэмдэглэн хэлэхэд сайтар судалсаны үндсэн дээр, хэрвээ сайн мэдэхгүй байгаа бол мэргэжлийн хүний туслалцаа авах хэрэгтэй гэдгийг зөвлөх байна.

-

-

Зорилго

Энэ блогоор дамжуулан АНУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад хэрэгтэй мэдээлэл, тулгамддаг асуудлыг шийдвэрлэх арга зам, бичиг баримт хэрхэн авах болон цагаачлалын хууль, дvрмийн єєрчлєлттэй холбоотой асуудлаар бичихээр зорилоо.

Гадны улсад амьдарч байгаа хvмvvс тухайн улсын хууль тогтоомжийг биелvvлэх vvрэгтэй байдаг ч энэ талын мэдлэг хангалтгvй, хэлний бэрхшээлээс шалтгаалан нарийн заалтын ойлгоход хvндрэлтэй, хуулийн vйлчилгээний vнэ єндєр байдгаас тэр бvр анхаарал хандуулж чаддаггvй.

Хамтрагч

bnn

Асуулт Хариулт