АНУ-д байгаа Монголчуудын ихэнх нь F-1 виз-тэй байдаг төдийгүй, тус улсыг зорихоор төлөвлөж байгаа хүмүүсийн дийлэнх хэсэг нь мөн энэ төрлийн визээр зорчихоор мэдүүлэг өгдөг. Энэ удаа F-1 визтэй холбоотой зарим нэг асуудлаар нэмэлт мэдээлэл оруулж байна.

~ Санхүүгийн баталгаа
~ I-20 маягт
~ I-539 маягт
~ I-94 маягт
~ DSO
~ АНУ-ын Цагаачлалын алба
~ F-1 Визний статус/ ангилал
~ Визийн бусад төрлүүд
~ Оюутнууд болон солилцоогоор зорчигчдын мэдээллийн систем (SEVIS)

~ Санхүүгийн баталгаа

Гадаадын оюутнууд АНУ-д суралцах оюутны виз мэдүүлэхдээ санхүүгийн баталгаа үзүүлэх шаардлагатай байдаг. АНУ-ын цагаачлалын алба, Элчин сайдын яамны ажилтан тухайн оюутан ажил хийхгүйгээр сургалтын төлбөрөө төлж, АНУ-д амьдрах боломжтой болохыг баттай мэдэх хэрэгтэй гэж үздэг. Санхүүгийн баримт нотолгоог оюутан өөрөө эсвэл батлан даагчаараа гаргуулж болно.

Санхүүгийн баталгаа гаргахад зориулсан шаардлагын тvвшин болон тавигдах нөхцлүүдийг доорхи жагсаалтаас үзнэ үү.
~ Санхүүгийн баталгааг хичээлийн програм эхлэх эсвэл сунгалт хийхээр хүсэлт гаргасан өдрөөс эхлэн 6 сарын дотор гаргасан байх хэрэгтэй.
~ Санхүүгийн баталгаатай холбоотой бүх бичиг баримтууд англи хэл дээр хийгдсэн байх эсвэл албан ёсны орчуулгаар Англи хэл дээр хөрвүүлж, эх бичиг баримтыг хамтад нь хавсаргасан байх шаардлагатай.
~ Банкны баталгааг банкны албан бланк дээр үйлдэж, үүнд данс эзэмшигчийн нэр, дансны дугаар болон мөнгөний хэмжээг тодорхой тусгасан байх ёстой.
~ Санхүүгийн баталгаа гаргаж буй батлан даагчийн нэр нь банкны баталгаа болон банкны албан бичигт заасан нэртэй таарч байх ёстой.
~ Хадгаламжийн данс болон чекийн дансан дахь мөнгөний хэмжээг үнэлгээ хийх боломжтойгоор үзүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төгрөгийн дансны үлдэгдэлийг үзүүлэхдээ тухайн өдрийн Монголбанкны долларын албан ханшинд дүйцүүлэн илэрхийлэх хэрэгтэй гэсэн үг юм

Статусаа солихын тулд АНУ-ын иргэнээр санхүүгийн батлан даалт гаргуулах бол:
~ Батламж бичиг (нотариатаар баталгаажуулсан)
~ Affidavit of Support (Notarized)
~ Өмнөх жилийн орлогын албан татварын буцаан олголт эсвэл спонсорын ажлын газраас гаргасан цалингийн тодорхойлолт авах хэрэгтэй.

I-20 маягт
Оюутнууд болон солилцоогоор зорчигчдын мэдээллийн системээр SEVIS дамжуулан үүсгэсэн I-20 маягтны албан ёсны нэр нь "Цагаачлалын бус оютны статусд зориулсан эрхийн гэрчилгээ - Сургалт болон хэлний чиглэлээр" "Certificate of Eligibility for Nonimmigrant, Student Status – For Academic and Language Studies" гэсэн үг юм.

Энэхүү маягтаар та хэн болох, хаана амьдардаг, хэзээ хичээлээ эхлэх, юу сурахаар төлөвлөсөн, ямар хугацаатай сургалтанд хамрагдах, сургалтын төлбөр, орон сууц болон бусад зардлаа суралцах хугацаандаа хэрхэн төлөх талаар мэдээллийг цагаачлалын албанд олгоно. Хэрэв та F-1 визний ангилалтай бол I-94 маягтаас гадна I-20 маягт нь таны хамгийн чухал бичиг баримт юм. Хүчин төгөлдөр I-20 маягт нь таныг хууль ёсоор АНУ-байх нотолгоо болдог.

I-539 маягт
I-539 маягт–ыг цагаач бус иргэд АНУ-д байх хугацаагаа сунгахаар өргөдөл гаргах эсвэл визний ангилал/статусаа солиход цагаачлалын албанаас шаарддаг. Та визээ сунгах болон визний ангилал/статусаа солих үедээ гэр бүл болон 21 доош насны гэрлээгүй хүүхдүүдийг өөрийн өргөдөлд тусган хамтран өргөдөл гаргагчаар оруулж болно. I-539 маягтыг I-94 маягт (Цагаач бус иргэдийн ирэх/ буцах бүртгэлийн хуудас), хүчинтэй паспорт, санхүүгийн баталгааны хамт илгээх шаардлагатай.

I-94 маягт
I-94 маягтыг (ирэх-буцах бүртгэлийн хуудас) онгоцны буудалд ирэхэд агаарын тээврийн компаний төлөөлөгчид олгодог бөгөөд энэ нь таны АНУ-д ирсэн хугацаа болон АНУ-д байх зөвшөөрөлтэй хугацаа хэзээ дуусахыг цагаачлалын албанд нотлох баримт юм. Тухайн маягтыг бөглөн цагаачлалын албаны байцаагчид үзүүлэх ёстой бөгөөд таны аялалын зорилго, АНУ-д хэдий хугацаагаар байх болон таны гадаадад оршин суудаг хаягын талаар асуулт тавьж болно.

Энэхүү цагаачлалын албаны баталгаажсан I-94 маягт нь таныг тухайн оронд хууль ёсоор ирснийг нотлох баримт бичиг юм. Нэмж хэлэхэд I-94 маягтыг АНУ-аас явахын өмнө зохих журмын дагуу буцааж өгснөөр та зөвшөөрөлтэй хугацаанаас хойш АНУ-д үлдэж, хууль дүрэм зөрчөөгүй болохоо үүгээр нотлох болно. I-94 маягтыг хулгайд алдсан нөхцөлд та ахин олж авах шаардлагатай. Та АНУ-д байх хугацаагаа сунгах юмуу статусаа солих тохиолдолд АНУ-ын цагаачлалын албанаас шинэчлэгдсэн хүчинтэй хугацаа бүхий I-94 маягтыг танд шинээр олгоно.

DSO буюу Цагаачлалын асуудал эрхэлсэн ажилтан
АНУ-ын цагаачлалын албанаас гадаад оюутнуудад боловсрол олгох зөвшөөрөлтэй сургуульд гадаадын оюутнууд болон гадаадын өргөдөл мэдүүлэгчидтэй холбоотой асуудал эрхэлсэн ажилтнаар нэг хүн байх ёстой бөгөөд тухайн ажилтныг Designated School Official (DSO) гэж нэрлэдэг. Тус ажилтан нь гадаад оюутнуудтай холбоотой мэдээллийг SEVIS-ийн бүртгэлд оруулдаг.

Мөн гадаадын оюутнуудын сургуульд элсэх, мэргэших хичээлээ өөрчлөх, сургууль солих, дадлага хийх, визээ сунгуулах, визний статусаа буцааж сэргээх, сургууль төгсөх, сургуулиас хасах зэрэг асуудлыг хариуцна. Тус ажилтан SEVIS-ийн маягт болон I-20 маягтыг олгохын зэрэгцээ эдгээр маягтанд гарын үсэг зурдаг. Оюутан бүр энэхүү ажилтантай шууд харьцах буюу гадаад оюутнуудын элсэлтийн албаны ажилтнаар дамжуулан харьцана.


АНУ-ын цагаачлалын алба (USCIS)
АНУ-ын харьяалал, цагаачлалын үйлчилгээ (
USCIS) нь Дотоодын аюулгүй байдлын Департаментын дор үйл ажиллагаа явуулдаг Цагаачлал, харьяатын асуудлыг шийдвэрлэх болон Цагаачлалын үйлчилгээний бодлого, дүрэм журмыг боловсруулан гаргах асуудал эрхэлсэн Засгийн газрын агент юм. АНУ-ын цагаачлалын албанаас зөвшөөрөл авахад шаардлагатай маягтууд:

I-134 Батламж бичигAR-11 Хаяг солих
I-102 Цагаач бус иргэний ирэх/буцах бүртгэлийн хуудсыг ахиж авах мэдүүлэг/өргөдөл
I-539 Цагаачлалын бус визний ангилал/статусыг солих, сунгахад зориулсан өргөдөл
G-884 Бичиг баримтын эх хувийг буцаах
I-824 Зөвшөөрөгдсөн өргөдөл болон өргөх бичгийн дагуу ажиллах өргөдөл
.
F-1 визний статус
Цагаач бус иргэд түр хугацаагаар коллеж, их дээд сургууль, сургалт семинар, ерөнхий боловсролын сургууль, болон хэл сургалтын төв дээр бүтэн жилийн сургалтанд хамрагдахын тулд F-1 ангилалын визтэй АНУ-д ирдэг. F-1 статустай оюутны гэр бүл болон хүүхдүүд F-2 визний ангилалтай хилээр нэвтрэхийг хууль ёсны гэж үзнэ.

Сургалтын визний бусад төрлүүд
J1 виз нь солилцооны оюутны програмд хамрагдах журмын дагуу АНУ-ын Төрийн Департаментаас зөвшөөрөл авсан SEVIS DS-2019 маягт бүхий солилцооны оюутнуудад зориулсан виз юм. J-1 Солилцоогоор Зорчигдын Програмд хамрагдагсад сургууль төгсөөд эх орондоо буцаж ирэх санаа өвөрлөсөн байх ёстой. J-1 визтэй солилцооны оюутнууд АНУ-д байх хугацаандаа F-1 виз мэдүүлж болно.
.
Мэдэгдлийг үл татгалзах буюу No Objection Statement
Энэхүү бичгийн мэдэгдэл нь АНУ-ын Элчин Сайдын Яам J-1 визтэй оюутан 2 жилийн хугацаатай гадаадын иргэний оршин суух шаардлага хангасан тул эх орондоо буцахгүй байхыг татгалзахгүй байгаа тухай АНУ-ын Төрийн Департаментад мэдэгдэж байна гэсэн үг юм.

Хичээл эхлэх хугацаа:
Хэрэв та визний статусаа солихын өмнө J-1 –тэй байсан бол таны I-94 маягтны хугацаа дууссанаас хойш 1 сарын дотор олгосон I-20 маягттайгаар хичээлд хамрагдах шаардлагатай. B1/B2 визтэй хүмүүс цагаачлалын албанаас таны визний ангилал тань өөрчлөгдсөн тухай зөвшөөрлийг хүлээж авах хүртэл хичээлд хамрагдах эрхгүй байдаг. Хэрэв та F-1 статустай болох өргөдөл гаргахаасаа өмнө өөр статустай байсан бол суралцах боловсролын байгууллагын ажилтнаас хэзээ хичээлээ эхэлж болох талаар асууна уу.

B-1 ба B-2 виз нь АНУ-д аялал зуучлал, бизнес болон эмчилгээний зорилгоор түр хугацаагаар аялах зорчигчдод зориулсан цагаачлалын бус виз юм. Зорчигчид АНУ-д байх хугацаандаа B-1/B-2 визийг F-1 визний статусаар сольж болдог. H-1B нь АНУ-д тусгай мэргэжлийн дагуу түр хугацаагаар ажиллах хүмүүст олгодог цагаачлалын бус ангилалд багтдаг виз юм.

Оюутнууд болон солилцоогоор зорчигчдын мэдээллийн систем (SEVIS) Оюутнууд болон солилцоогоор зорчигчдын мэдээллийн систем (SEVIS) нь АНУ-д түр хугацаагаар суугаа цагаачлалын бус виз бүхий гадаадын оюутнууд, солилцоогоор зорчигчид болон тэдний дагалдагч нарын тухай үнэн зөв мэдээллийг хадгалдаг интернетэд суурилсан систем юм. Хичээлийн жилийн улирал тутамд таны сурч буй боловсролын байгууллага таныг SEVIS-д бүртгүүлдэг. Дотоодын аюулгүй байдлын департамент нь тус мэдээллийн системээр дамжуулан сургууль, солилцоогоор зорчигчдын програм, оюутнууд болон солилцоогоор зорчигчдын талаар мэдээллийг шууд хүлээн авдаг.

Оюутан болон солилцоогоор зорчигчдын програм нь оюутнууд болон солилцоогоор зорчигчдын мэдээллийн системээр зохицуулагддаг бөгөөд цагаачлалын бус F, M, ба J визтэй зорчигчдод зориулсан програм болон бодлогуудыг боловсруулан гаргадаг. SEVIS I-901 2004 оны 9-р сарын 1-нээс эхлэн оюутан болон солилцоогоор зорчигч бүр I-20 маягт эсвэл DS-2019-ыг гаргуулахад оюутнууд болон солилцоогоор зорчигчдын програмын хураамжыг төлдөг болсон юм.

-

-

Зорилго

Энэ блогоор дамжуулан АНУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад хэрэгтэй мэдээлэл, тулгамддаг асуудлыг шийдвэрлэх арга зам, бичиг баримт хэрхэн авах болон цагаачлалын хууль, дvрмийн єєрчлєлттэй холбоотой асуудлаар бичихээр зорилоо.

Гадны улсад амьдарч байгаа хvмvvс тухайн улсын хууль тогтоомжийг биелvvлэх vvрэгтэй байдаг ч энэ талын мэдлэг хангалтгvй, хэлний бэрхшээлээс шалтгаалан нарийн заалтын ойлгоход хvндрэлтэй, хуулийн vйлчилгээний vнэ єндєр байдгаас тэр бvр анхаарал хандуулж чаддаггvй.

Хамтрагч

bnn

Асуулт Хариулт