Виз нь олон төрөл байдаг бөгөөд эхний хэсэгтээ нийтлэг хэрэглэгддэг Виз-ны төрлийн талаар танилцуулья. Дараагийн хэсэгтээ бүх төрлийг хураангуйлан хүргэхээр зорилоо.

Нийтлэг хэрэглэгддэг визний төрлүүд
Нэг. Оюутны виз
Энэ төрлийн виз нь full-time оюутнуудад зориулагдсан бөгөөд ихэвчлэн /Duration of stay/ байх хугацаагаар сунгагдаж байдаг. Виз авах эхний шаардлага нь наад захын Англи хэлний мэдлэгтэй, санхүүгийн тодорхой эх үүсвэртэй, эх орондоо буцах баталгаатай байхыг шаарддаг.

Сүүлийн үед оюутны Виз-ны хугацааг хил дээр тодорхой зааж өгсөн тохиолдол гарч байна. Юутай ч таны Виз-ны хугацаа дуусч байгаа бол дараахь баримтуудыг бүрдүүлнэ. Үүнд:

- Суралцаж байгаа гэдгээ нотлох баримт
- АНУ-д хууль ёсоор ирсэн гэдгээ нотлох баримт
- АНУ-д хууль бусаар ажиллаж байгаагүй
- I-94 хугацаа дуусаагүй байх
- Тус улсаас гарч явах талаар ямар нэг үүрэг хүлээгээгүй. Харин эхнэр буюу нөхөр эсвэл хамт ирсэн хүүхэдтэйгээ амьдардаг бол I-539 бөглөсөн байх хэрэгтэй. Хэрэв таны хүсэлт татгалзсан хариу авсан бол /энэ нь бичгээр ирэх ба шалтгаанаар татгалзсан тухай бичсэн байдаг/, баримтаа бүрдүүлж дахин хандаж болдог.

Оюутнууд сургуулиа шилжүүлэх нь нийтлэг бөгөөд ингэхдээ бүрдүүлэх баримт бичиг, цаг хугацаандаа зохих ёсоор шилжиж байгаа эсэхэд анхааралтай хандах хэрэгтэй. Сургуулийн ажилтанд найдаж бүхнийг даатгаж орхих, түүний улмаас Виз хүчин төгөлдөр болох тохиолдол багагүй гарч байгааг анхаарах хэрэгтэй.

Нийтлэг зүйлийг орхиод ажил эрхлэлтийн талаар товчлон хүргье. Оюутнууд нь тодорхой хүрээнд ажил эрхлэх эрхтэй байдаг. Оюутнууд 4 нөхцлөөр ажил эрхлэх боломжтой байдаг бөгөөд тус бүрт өөр, өөр журмын дугуу хүсэлт гаргана.

1-рт. /On-Campus Employmen/ нь 7 хоногт 20 хүртэл цаг сургууль дээрээ ажиллах эрх юм. Энэ талаар хүмүүс сайн мэддэг.
Дараагийн нөхцөл нь тэтгэлэг, хамтын ажиллагааны нөхцлийн хүрээнд өөрийн мэргэжлийн чиглэлээр ажиллах эрхтэй бөгөөд заавал сургууль дээрээ ажиллах шаардлагагүй. Түүнчлэн тодорхой мэргэжил эзэмшсэний дараа дадлагажих зорилгоор ажиллах эрх aвдаг /Монголчуудын хувьд аль нэг сургууль төгссөн буюу эрдмийн зэрэг хамгаалсны дараа сургуулиасаа ажиллах эрх авч байгаа байдал нийтлэг байдаг/ Гэхдээ ажиллах эрх авахын тулд заавар аль нэг сургууль төгссөн байх шаардлага байхгүйгээс гадна, хэлний курст сурч байхдаа ч ажиллах эрх авч болох хэд хэдэн боломж байдаг. Үүнийг сайтар судлаад хөөцөлдвөл болохгүй зүйл байхгүй.

Ажил эрхлэх эрх авна гэдэг нь бичиг баримттай болох, хөдөлмөрийн хөлсөө үнэлүүлэх, цаашилбал тус улсын иргэн болох хамгийн үндсэн шалгуур болдог.

Хоёр. Жуулчны виз

Tourist Visas өөрөөр хэлбэл В-1, В.-2 төрлийн Виз нь ерөнхийдөө 6 хүртэл сарын хугацаагаар олгогддог. В-1 Виз нь тус улсад хөрөнгө оруулалт хийх, гадаадын компанид түр хугацаагаар ажиллах, хөрөнгө худалдан авах зэрэг зорилготой хүмүүст олгодог. Гэхдээ өөрийн компанийг үүсгэн байгуулах буюу АНУ-ын компанид ажиллахыг зөвшөөрдөггүй. Харин В-2 Виз нь эмчилгээний болон түр хугацааны амралт, зугааллагаар ирж байгаа хүмүүст олгогддог.
Сунгалт

Сунгуулах хүсэлтээ Виз-ны хугацаа дуусахаас 60-с доошгүй хоногийн өмнө гаргана. Энэ нөхцөлд таны хүсэлтийн хариуг 2-4 сарын хугацаанд шийдвэрлэж өгдөг. Та хүсэлтээ илгээгээд хүлээж байх хугацаанд Виз-ны хугацаа дууссан ч та хуулийн дагуу АНУ-д байна гэж тооцогддог.

Гурав. Exchange Visitors (J-1 Visas)

Төрийн департаментаас тусгайлан заасан тодорхой мэргэжлийн хүрээнд жуулчин солилцооны журмын дагуу ирж байгаа хүмүүс Ж-1 төрлийн Визийг суралцах, сургалт-судалгаа хийх, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцоход олгодог. Энэ Виз нь тодорхой зорилгын хүрээнд түр хугацаагаар олгогдох бөгөөд Англи хэлний нэлээд өндөр шаардлага тавигдана. Төрийн департаментаас 1500 гаруй гаруй төрлийн үйл ажиллагаанд J-1 Виз олгож болохыг заасан байдаг. Түүнчлэн энэхүү төрлийн виз-г авч болох мэргэжлийг жагсаасан байдаг. Тухайлбал:

- Оюутан
- Профессор, судалгааны ажилтан, тодорхой мэргэжлээр мэргэшсэн хүмүүс
- Анаагах ухааны төгсөх ангийн оюутан
- Бизнесийн болон үйлдвэрийн дадлага
.
Дөрөв. Non-Immigrant Visas: Temporary Workers (O, P, R Visas)

АНУ-ын Конгресс тодорхой тооны нарийн мэргэжлийн ажилчдыг гадаад улс орнуудаас авах талаар шийдвэр гаргасан бөгөөд үүний хүрээнд шинжлэх ухаан, соёл урлаг, боловсрол, бизнес, спортын төрлүүдээр түр хугацааны ажилтны Виз-ыг олгодог.

Түүнчлэн шашны байгууллагын ажилтнуудад мөн олгодог ба энэ төрлийн визийг Р гэдэг. Энэ төрлийн виз-нд ямар нэг хязгаарлалт байхгүй бөгөөд АНУ-ын ажил олгогчоос ажиллах санал эдгээрийн аль ч төрөлд шаардагдана. Дээрх виз ихэвчлэн 2-7 сарын хугацаатай олгох бөгөөд 2 үе шаттай байдаг.

Нийтлэг бус хэрэглэгддэг визний төрлүүд
А Виз
- А1 - Дипломат ажилтнууд, тэдний дагалдагсад
- А2 - Төрийн төлөөлөгч, тэдний дагалдагсад
- А3 - А1, А2-ын туслах ажилтан
В Виз
- В1 - Албаны хэргээр зорчигсод
- В2 - Жуулчин, хувийн хэргээр зорчигсод, тэдний дагалдагсад
С Виз
С1, С2, С3 Дамжин өнгөрөх виз
D Виз
- D1, D2 - Нисэх болон усан онгоцны баг
E Виз
- E1, E2 - Гэрээт бизнес эрхлэгч, түүний гэр бүл
F Виз
- F1, F2 - Оюутан болон тэдний дагалдагсад
G Виз
- G1, G2 - Засгийн газар хоорондын Олон улсын байгууллагын төлөөлөгч, тэдний дагалдагсад
- G3 - Засгийн газрын бус Олон улсын байгууллагын төлөөлөгч, тэдний дагалдагсад
- G4 - Олон улсын байгууллагын ажиллагсад
- G5 - G1, G2, G3, G4-ийн туслах ажилтнууд
H Виз
- H1А - Мэргэжлийн сувилагч
- H1В - Мэргэжилтэн
- H2А - Түр хугацааны хөдөө аж ахуйн ажилтан
- H2В - Бусад түр хугацааны ажилтан
- H3 - Мэргэжлийн дадлагажигч
- H4 - H1, H2, H3-ын дагалдагсад
I Виз
- I - Хэвлэл мэдээллийн төлөөлөгч
J Виз
- J1 - Солилцооны оюутан
- J2 - J1-ийн дагалдагсад
K Виз
- К1 - АНУ-ын иргэний сүйт хүн
- К2 - К1-ийн хүүхэд
- К3 - АНУ-ын иргэний эхнэр, нөхөр
- К4 - К3-ын хүүхэд
L Виз
- L1А - Компаний удирдах төлөөлөгч
- L1В - Компаний тусгай мэргэжилтэн
- L2 - L1-ийн дагалдагсад
M Виз
- М1 - Техник мэргэжлийн сургуулийн оюутан
- М2 - М1-ийн дагалдагсад
O Виз
- О1 - Шинжлэх ухаан, боловсрол, урлаг, спортын Гоц авьяастан
- О2 - О2-ын туслах ажилтан
- О3 - О1, О2-ын дагалдагсад
P Виз
- Р1 - Ганцаарчилсан буюу багаар авах урлаг, спортын баг бүрэлдэхүүн
- Р2, Р3 - Урлагын сололцооны хөтөлбөрт оролцогсод
- Р4 - Р1, Р2, Р3-ын гэр бүлийнхэн
Q Виз
- Q1 - Соёлын солилцооны программд оролцогч
- Q2 - Ирландын соёл боловсролын тусгай программ-д оролцогч
- Q3 - Q2-ын гэр бүл
R Виз
- R1 - Шашны байгууллагын ажилтан
- R2 - R1-ын гэр бүл
V Виз
- V1 - Байнгын оршин суугчын гэр бүл
- V2 - Байнгын оршин суугчын хүүхэд
- V3 - V1, V2-ын хүүхдүүд

-

-

Зорилго

Энэ блогоор дамжуулан АНУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад хэрэгтэй мэдээлэл, тулгамддаг асуудлыг шийдвэрлэх арга зам, бичиг баримт хэрхэн авах болон цагаачлалын хууль, дvрмийн єєрчлєлттэй холбоотой асуудлаар бичихээр зорилоо.

Гадны улсад амьдарч байгаа хvмvvс тухайн улсын хууль тогтоомжийг биелvvлэх vvрэгтэй байдаг ч энэ талын мэдлэг хангалтгvй, хэлний бэрхшээлээс шалтгаалан нарийн заалтын ойлгоход хvндрэлтэй, хуулийн vйлчилгээний vнэ єндєр байдгаас тэр бvр анхаарал хандуулж чаддаггvй.

Хамтрагч

bnn

Асуулт Хариулт