АНУ-д магистрын зэргийг тухайн мэргэжлийн онцлог, сургуулийн сургалтын програмаас шалтгаалан 2-3 жилийн хугацаанд авах бололцоотой. Магистрын зэргийн хөтөлбөр нь мэргэжлийн ба судалгааны гэсэн 2 төрөлд хуваагдана. Мэргэжлийн магистрын зэрэг нь тухайлсан нэг салбарт мэргэшүүлэн сургахад чиглэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл илүү практик талруу хандуулсан сургалт гэж ойлгож болно.
.
Судалгааны магистр нь PhD-н зэрэг хамгаалах зорилготой хүнд чиглэгдсэн сургалт юм. Энэ програмаар онолын хичээл голлон орох ба дараагийн шатны сургалтын үндсэн нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Тэгэхлээр та магистрын сургалтанд хамрагдах гэж байгаа бол цаашдын чиглэлээ зөв тодорхойлсоны үндсэн дээр шийдвэрээ гаргах нь зүйтэй.
.
АНУ-ын PhD докторын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн гол зорилго нь тодорхой салбарт судалгааны эрдэмтэн бэлтгэх явдал юм. Докторын зэрэг авахад 4-6 жил шаардлагатай. Зарим докторын хөтөлбөрт магистрын зэргийн хөтөлбөр багтсан байдаг бол зарим нь докторын сургалт эхлэхээс өмнө магистрын зэрэг эзэмшсэн байхыг шаарддаг.
.
Доктор шатны сургалтын эхний 1-2 жилд семинар, хичээл ордог бол цааш суралцах хугацаанд судалгааны ажил хийх шаардлагатай болдог. Судалгааны ажил нь суралцаж буй салбараасаа шалтгаалж 1-3 жил үргэлждэг. Эрдэмтэн багш нар судалгааны ажлын vйл явцыг ерөнхийд нь улирдан чиглүүлдэг ба оюутнууд нь өөрсдөө бие даан судалгаа хийнэ. Докторын зэрэг нь дотроо доктор буюу /PhD/, Боловсролын /EdD/, Хуулийн /JD/, Шинжлэх ухааны/DSC/, Анагаах ухааны /MD/, Шашны /DD/ гэсэн төрлүүдэд хуваагдана.

Магистрын сургалтанд элсэгчдэд тавих шаардлагаЭлсэгчдэд тавих шаардлага нь тухайн сургуулиас хамаарна. Зарим сургууль нэлээд өндөр шалгуур тавьдаг байхад зарим нь ихэнхи өргөдөл гаргагчийг элсүүлж авдаг. Магистрын сургалтанд хамрагдахаар өргөдөл гаргагч нь бакалаврын зэрэгтэй байх ёстой. Таны өргөдлийг дараах дөрвөн хүчин зүйлээр үнэлнэ.

~ Хичээлийн амжилт
~ Өргөдөл, эссэ
~ Тодорхойлолт
~ GRE www.gre.org GMAT www.gmac.com , TOEFL www.toefl.org, TSE зэрэг шалгалтын оноо
Сургуулиа сонгоход анхаарах зүйлс
~ Магадлан итгэмжлэл
~ Суралцах салбар
~ Элсэлтэнд тавигдах шаардлага
~ Төлбөр/ Санхүүгийн дэмжлэг
~ Сургуулийн төрөл /улсын, хувийн, холимог, шашны/
~ Элсэлтийн тоо
~ Байршил
~ Оюутны дотуур байрны нөхцөл
~ Гадаад оюутнуудад зориулсан үйлчилгээ

Бэлтгэл үе шат
АНУ болон бусад улс орны их дээд сургуульд суралцахаар шийдсэн бол бэлтгэл үе шатаа сайн төлөвлөх нь чухал юм. Бэлтгэл үе шатаа сургуульд элсэхээр төлөвлөж буй хугацаанаас 12-18 сарын өмнөөс эхлүүлэх хэрэгтэй.АНУ-д 3500 гаруй их дээд сургууль, коллежийн тавигдах шаардлагыг харгалзан өөрт тохирсон сургуулийг сонгох хэрэгтэй. Энэ хайлтыг интернетээр болон их дээд сургуулийн товхимол, каталогийг ашиглаж болно. Хэрвээ энэ талаар танд хангалттай мэдлэг байхгүй бол мэргэжлийн байгууллагад хандаж болох юм.
.
Сонгосон сургууль тань ямар элсэлтийн шалгалт шаардаж байна тэр шалгалтандаа бүртгүүлж шалгалтаа өгнө. Гадаад оюутан бүр эхний ээлжинд ТОЕФЛ шалгалтыг өгсөн байх шаардлагатай. Энэ шалгалтаас гадна ихэнхи сургуулиуд Бакалаврын түвшинд SAT шалгалт, магистр, докторын түвшинд GRE, GMAT, LSAT зэрэг шалгалтын аль нэгийг өгсөн байх шаардлагатай байдаг.Эцсийн байдлаар сонгосон 3-5 сургуульруу өргөдлийн маягт болон бусад шаардлагатай материал явуулна. Өргөдлийн маягтыг ихэвчлэн интернетээр бөглөж явуулдаг. Өргөдлийн маягтын бөглөхөд төлбөр нь ойролцоогоор 10-100$ байдаг. Энэ нь таны материал шалгах зардал гэж ойлгож болно.
.
Хавсралт материалд дараах бичиг баримтыг оруулна.
~ Тодорхойлох захидал
~ Диплом болон дүнгийн жагсаалт
~ Зорилгоо тодорхойлсон зохион бичлэг
~ Санхүүгийн баталгаа
~ Шалгалтын оноо / ТОЕФЛ, SAT, GRE, GMAT, LSAT /
~ Бусад баримт /гэрчилгээ, сертификат гм/
.
Зарим сургуулиуд онлайн-аар өргөдлийн процессыг харах боломж олгодог. Танд тухайн сургуулиас суралцах боломжтой гэсэн I-20 ирснээр тухайн сургуульд элсэх шаардлагыг хангасан гэж ойлгож болно. I-20 ирсний дараа сургуульруу баталгаажуулж захиа бичих хэрэгтэй. Мөн хэзээ очих, хэн тосож авах, байрны захиалгын талаар сургуультайгаа аль болох хурдан холбоо барих хэрэгтэй.
I-20 маягт ирсний дараагаар оюутны виз-нд материалаа бүрдүүлж эхэлнэ. Оюутны визний талаар мэдээллийг АНУ-ын ЭСЯ-ны вэб сайтаас http://mongolia.usembassy.gov/ авах боломжтой. Явахаар төлөвлөж буй хугацаанаас аль болох эрт ярилцлагын өдрөө сонгохыг зөвлөж байна.

-

-

Зорилго

Энэ блогоор дамжуулан АНУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад хэрэгтэй мэдээлэл, тулгамддаг асуудлыг шийдвэрлэх арга зам, бичиг баримт хэрхэн авах болон цагаачлалын хууль, дvрмийн єєрчлєлттэй холбоотой асуудлаар бичихээр зорилоо.

Гадны улсад амьдарч байгаа хvмvvс тухайн улсын хууль тогтоомжийг биелvvлэх vvрэгтэй байдаг ч энэ талын мэдлэг хангалтгvй, хэлний бэрхшээлээс шалтгаалан нарийн заалтын ойлгоход хvндрэлтэй, хуулийн vйлчилгээний vнэ єндєр байдгаас тэр бvр анхаарал хандуулж чаддаггvй.

Хамтрагч

bnn

Асуулт Хариулт