Олон улсын жолооны үнэмлэх нь өөрийн тээврийн хэрэгслээ бусад улсад жолоодоход хэрэглэдэг өөрийн орны хүчин төгөлдөр жолооны үнэмлэх дээр үндэслэн авсан баримт бичиг юм. Олон улсын жолооны үнэмлэх нь дангаар хүчин төгөлдөр баримт бичиг болж чадахгүй. Өөрийн улсаас авсан хүчин төгөдлөр жолооны үнэмлэх, олон улсын жолооны үнэмлэхийн хамтаар хүчин төгөлдөр баримт бичиг болдог.

Олон улсын жолооны үнэмлэх нь ID card-ийн хэмжээтэй байх ба олон хэл дээр орчуулагдсан зураг, жолооны үнэмлэхэд байх ёстой холбогдох мэдээлэл агуулсан байдаг. Европын холбооны гишүүн улсуудын хувьд аль гишүүн улсын иргэн ЕХ-д жолоо барихад өөрийн улсын жолооны үнэмлэхийг дангаар хэрэглэж болдог.

Дэлхийн улс орнуудад жолооны нэгдсэн стандартыг бүрдүүлэх, засгийн газраас олгосон бичиг баримт /жолооны үнэмлэх/-ийг харилцан хүлээн зөвшөөрөх талаар НҮБ-аас хэд хэдэн Конвенц батлан гаргасан байдаг. Үүнээс дор танилцуулья.

1968 оны Конвенц
Замын хөдөлгөөний Венийн Конвенц нь Дэлхийн бүх улсаар хараахан хүлээн зөвшөөрөгдөөгүй байна. Тухайлбал Чили, Хятад, Коста Рика, Гана, Индонез, Мексик, Португал, Солонгос, Испани, Тайланд, Англи, Венесвел зэрэг улсууд тус Конвенцэд нэгдэн ороогүй юм.

1949 оны Конвенц
Замын хөдөлгөөний Женевийн Конвенц нь Дэлхийн ихэнх улсаар хүлээн зөвшөөрөгдсөн хэдий ч Герман улс нэгдэн ороогүй байна. Учир нь 1949 онд Герман улсын Засгийн газар хараахан бүрдээгүй байсантай холбоотой. Харин Швецарь улс гарын үсэг зурсан боловч батламжлаагүй байна.

Хүчин төгөлдөр байх хугацаа Олон улсын жолооны үнэмлэх хамгийн багадаа 12 сарын хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд 1968 оны Замын хөдөлгөөний Венийн Конвенцын дагуу 3 жил хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байхаар зааж өгсөн байдаг. Олон улсын жолооны үнэмлэхийг өөрийн харьялалтай улсдаа хэрэглэхийг хориглодог.

АНУ-ын Төрийн департментаас Олон улсын жолооны үнэмлэх олгох эрхийг American Automobile Association (AAA) болон the National Automobile Club (NAC)-д олгосон байдаг ба дээрх 2 байгууллага нь American Automobile Touring Alliance (AATA)-ыг гишүүд юм. Олон улсын жолооны үнэмлэх нь АНУ-д зөвхөн 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байдаг гэдгийн анхаарна уу.

-

-

Зорилго

Энэ блогоор дамжуулан АНУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад хэрэгтэй мэдээлэл, тулгамддаг асуудлыг шийдвэрлэх арга зам, бичиг баримт хэрхэн авах болон цагаачлалын хууль, дvрмийн єєрчлєлттэй холбоотой асуудлаар бичихээр зорилоо.

Гадны улсад амьдарч байгаа хvмvvс тухайн улсын хууль тогтоомжийг биелvvлэх vvрэгтэй байдаг ч энэ талын мэдлэг хангалтгvй, хэлний бэрхшээлээс шалтгаалан нарийн заалтын ойлгоход хvндрэлтэй, хуулийн vйлчилгээний vнэ єндєр байдгаас тэр бvр анхаарал хандуулж чаддаггvй.

Хамтрагч

bnn

Асуулт Хариулт