АНУ-ын Төрийн Департаментын Консулын хэрэг эрхлэх товчооноос жил тутамд Diversity Visa Lottery буюy Ногоон Картны сугалааг зохион байгуулдаг. Тус сугалааны vндсэн зорилго нь АНУ-д цөөн цагаач илгээдэг улсуудын иргэдэд Ногоон карт авах бололцоо олгох зорилготой байдаг. Vvнд оролцож шалгарсан хvмvvс гэр бvлийн хамт (эхнэр/нөхөр болон 21 нас хvртэлхи хvvхдvvд) АНУ-д Байнгын оршин суух өргөдөл гаргах эрхтэй болох юм.
Ногоон Картны сугалаанд хэдэн хvн оролцож,
тэдгээрээс хэд нь шалгардаг вэ?
тэдгээрээс хэд нь шалгардаг вэ?
Ногоон Картны сугалаанд жил тутам дэлхийн 200-гаад улсын нийт 10-13 сая орчим хvн оролцдогоос 100.000 сугалааг компьютераар сонгон шалгаруулж, тэдгээрээс 55.000-д нь Ногоон карт олгодог. Тухайн жилд олгох 50 мянган Ногоон картыг 6 тивд хvн амын тоогоор хуваарилдаг бөгөөд нэг улсад нийт 7% хувь буюу 3,500 илvvгvй Ногоон карт оногдуулах зарчим баримталдаг байна. Зарим улсад тус сугалаанд бvртгэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж олон зуун мянган хvнийг хамруулдаг тул тэдгээрээс мөн олон шалгардаг байна.
.
Ногоон Картны сугалаанд
хэн оролцох эрхтэй вэ?
хэн оролцох эрхтэй вэ?
Ногоон Картны сугалаанд арьс өнгө, яс vндэс, шашин шvтлэг, нийгмийн гарал болон байдал зэрэг аливаа зvйлээр ялгаварлахгvй дэлхийн ихэнхи улсын иргэд оролцох тэгш эрхтэй байдаг бөгөөд харин дараахи зарим нөхцөл байдаг, vvнд:
1. Харъяалал
АНУ-д жилдээ 50 мянгаас илvv цагаач илгээдэг улсын иргэд Ногоон картны сугалаанд оролцох эрхгvй байдаг. Энэ жилийн сугалаанд Канад, Мексик, Колумб, Доминикан улс, Эл Сальвадор, Гаити, Ямайк, Хятад, Энэтхэг, Пакистан, Филиппин, Вьетнам, Өмнөд Солонгос, Ямака, Турк, Их Британи болон Оросын Холбооны улс зэрэг улсын иргэд дээрхи шалтгаанаар оролцох эрхгvй болсон байна. Эдгээрээс бусад аливаа улсын иргэд Ногоон Картны сугалаанд оролцох эрхтэй байдаг. Монголд, АНУ-д болон дэлхийн бусад аливаа улсад оршин суугаа Монголын иргэд тус сугалаанд оролцох бvрэн эрхтэй юм.

2. Боловсрол
Ногоон Картны сугалаанд оролцогсод наад зах нь бvрэн дунд боловсролтой эсвэл 2-оос доошгvй жилийн тусгай мэргэжлийн туршлагатай байх шаардлагатай байдаг. Монголын 10 жилийн сургууль эсвэл техник-мэргэжлийн сургууль төгсөгчид тус шаардлагыг хангах юм.

3. Нас
Ногоон Картны сугалаанд оролцогсдод насны хязгаар заадаггvй боловч дээрхи боловсролын шаардлагаас vзэхэд 18-аас доош насныхан оролцох бололцоогvй юм.
Ногоон Картны сугалаанд оролцогсдод насны хязгаар заадаггvй боловч дээрхи боловсролын шаардлагаас vзэхэд 18-аас доош насныхан оролцох бололцоогvй юм.
4. Оролцох тоо
Ногоон Картны сугалаанд оролцогсод зөвхөн нэг л өргөдөл гаргах эрхтэй байдаг, тухайн хvний нэр бvхий өргөдөл давхардсан тохиолдолд аль алиныг нь хvчингvйд тооцдог байна. Харин гэр бvлийн эхнэр нөхөр хоёр тусдаа өргөдөл гаргаж болох юм.

5. АНУ-д оршин суугаа гадаадын иргэд
Ногоон Картны сугалаанд АНУ-д оршин суугаа (дээр заагдсанаас бусад) аливаа улсын иргэд оролцох бvрэн эрхтэй бөгөөд vvнд тэдгээрийн статусын төрөл болон хугацаа, мөн аливаа өөр vндэслэлээр Ногоон картанд хандсан байдал зэрэг нь хамааралгvй байдаг.
- АНУ-д байх хугацаанд виз болон статусын зөрчил гаргасан (виз статусын хугацааг хэтрvvлсэн, зөвшөөрөлгvй ажилласан буюу суралцсан) гадаадын иргэд сугалаанд шалгарсан тохиолдолд Ногоон Карт авахад тодорхой хvндрэл учрах боловч АНУ-ын цагаачлалын хуулийн зарим тусгай заалтыг vндэслэн АНУ дотор Ногоон картанд өргөдөл гаргаж болох юм.
- Харин АНУ-д гэмт хэрэг vйлдсэн, мөн ямар нэгэн шалтгаанаар АНУ-аас албадан гаргасан, эсвэл хил дээрээс буцааж АНУ-д орох эрхээ хасуулсан гадаадын иргэд тус суглаанд оролцож болох боловч шалгарсан тохиолдолд өмнө АНУ-ын хууль зөрчсөн байдлаас шалтгаалан Ногоон карт авах бололцоогvй болохыг анхаарна уу.
Ногоон Картны сугалаа
хэзээ явагддаг вэ?
хэзээ явагддаг вэ?
Тухайн жилд Ногоон Картны сугалаа явуулах хугацааг АНУ-ын Төрийн Департаментаас тогтоодон зарлаж жилийн эцсээр явуулдаг. 2004 онд явагдах DV-2006 сугалааг 2004.11.05-наас 2005.01.07-ныг хvртэл нийт 63 хоногийн хугацаанд явуулахаар тогтоосон байна. Ногоон Картны сугалаанд оролцох бvртгэлийг зөвхөн дээрхи хугацаанд хvлээж авдаг бөгөөд тvvнээс өмнө буюу хойно ирvvлсэн өргөдлийг хvчингvй болгодог.
Ногоон Картны сугалаанд
хэрхэн оролцох вэ?
хэрхэн оролцох вэ?
Интернет болон англи хэлний зохих мэдлэгэтэй хувь хvн тэдний вэбсайтанд орон маягтыг бөглөж, фото зургаа шаардагдсан стандартын дижитал форматаар оруулан өөрсдөө бvртгvvлж болно.
1. Маягт
Ногоон Картны сугалааны бvртгэлд бичигдсэн мэдээлэл нь дутуу тохиолдолд тухайн бvртгэлийг хvчингvй болгодог, мөн тvvнд заагдсан мэдээлэл нь сугалаанд шалгаран Ногоон Карт авахаар мэдvvлсэн бичиг баримтаас зөрсөн тохиолдолд тухайн хожилыг хvчингvй болгох учир маягтанд заагдсан бvх асуултанд бvрэн, vнэн бөгөөд зөв мэдээлэл олгох нь нэн чухал юм.

2. Фото зураг
Ногоон Картны сугалаанд оролцогч болгон өөрийн, мөн гэр бvлтэй бол эхнэр/нөхөр, хvvхэд тус бvрийн цээж зураг нэг хувийг илгээнэ. Тус зураг нь энгийн цаасан фото зураг байх бөгөөд тэдгээрийг бид шаардлагын дагуу дижитал форматанд оруулж өргөдөлд хавсаргана. Илгээх фото зураг нь дараахи шаардлагыг хангасан байна. Yvнд:

- Фoтo зураг нь 5см Х 5см хэмжээтэй дөрвөлжин байна;
- Фoтo зургийн дvрс нь нийт зургийн 50% орчимыг эзэлсэн, эгц урдаас цайвар фононд тод авсан байна /Эргэсэн буюу хазайсан дvрстэй, фокус муутай, хэт бараан буюу хээтэй фононд авсан зургийг хvлээж авахгvй/

- Нvдний шил, малгай болон нvvр халхалсан бусад зvйл бvхий зургийг хvлээж авахгvй;
- Ногоон Картны сугалааны өргөдөлд хавсаргасан фото зураг нь дутуу, эсвэл хэмжээ буюу бусад аливаа шаардлагыг хангахгvй тохиолдолд тухайн өргөдлийг хvчингvй болгох учир тэдгээрийг чанд мөрдөх нь нэн чухал юм..

Ногоон Картны сугалааг
хэзээ дvгнэдэг вэ?
хэзээ дvгнэдэг вэ?
Тухайн жилийн Ногоон Картны сугалааны дvнг дараахи жилийн дундуур гаргаж тив тус бvр болон улс тус бvрээс хэдэн сугалаа шалгарсаныг мэдээлдэг. Ногоон Картны сугалаанд шалгарагсдад дараахи жилийн 6-8 саруудад албан ёсны мэдэгдэл илгээдэг, харин амжилтанд хvрээгvй бол ямар нэгэн хариу ирдэггvй, иймд 9 сарыг дуустал ийм мэдэгдэл ирээгvй тохиолдолд амжилтгvй болсонд тооцож болох юм. Жишээ нь: 2004 онд явагах DV-2006 сугалааны дvн 2005 оны 6-8 сард гарч, мөн хугацаанд шалгарагсдад албан ёсны мэдэгдэл илгээнэ..
Ногоон Картын сугалаанд шалгарсан тухай хуурамч мэдэгдэл өгч өндөр хэмжээний төлбөр шаардсан email илгээх явдал олон гарч байна. Гэтэл тус сугалаанд шалгарсан тохиолдолд албан ёсны мэдэгдэлийг АНУ-ын Төрийн Департаментаас шуудангаар илгээдэг тул дээрхи email-vvдэд залилагдаж ямар нэгэн хэлбэрийн төлбөр төлөхөөс болгоомжилно уу.
Сугалаанд шалгарсан тохиолдолд
Ногоон Карт хэрхэн авах вэ?
Тухайн жилийн сугалааны шалгарагсдад тухайн жилийн 10 дугаар сарын 1-нээс нэг жилийн хугацаанд Ногоон Картанд өргөдөл гаргах эрх олгодог бөгөөд тус хугацаанаас хойш хожил нэхэмжлэх эрхгvй болдог. Жишээ нь: 2004 онд явагдах DV-2006 сугалааны шалгарагсад 2005.10.01-нээс 2006.09.30-ны хооронд Ногоон Картанд өргөдөл гаргах эрхтэй болно. Хэрэв тус хугацаанд Ногоон карт авах өргөдөл гаргаагvй эсвэл гаргасан боловч асуудал нь шийдэгдэж амжаагvй тохиолдолд тухайн хожилыг хvчингvй болгодог.
Мөн Ногоон Картны сугалаанд жил тутамд нийт 100 мянган хvн шалгаруулдаг боловч зөвхөн 50 мянгад нь Ногоон Карт олгодогийг анхаарах нь чухал юм. (Vvнээс гадна 5.000 эрхийг NACARA гэрээний дагуу Төв Америкийн улсуудын иргэдэд тусгай нөхцлөөр олгодог).
Иймд Ногоон Картны сугалаанд шалгарсан явдал нь заавал Ногоон Карт авах баталгаа болдоггvй бөгөөд энэ нь юуны өмнө хожилын дугаараас хамаарна, мөн vе шат тутмын өргөдөл бичиг баримтыг заагдсан хугацаанд нь зөв бөгөөд бvрэн бvрдvvлэх зэргээс шалтгаалдаг байна. Жишээ нь: өмнөх жилдvvдэд тус сугалаанд оролцож шалгарсан олон Монголчуудын Ногоон Картаа авч чадалгvй өнгөрөөд байгаа тухай харамсалтай мэдээлэл бидэнд ирсээр байна. Эдгээр нь ихэнхидээ шалгарсан мэдэгдэлээ олж авч чадаагvй, эсвэл оройтаж авсан, мөн бичиг баримтаа хугацаанд нь илгээгээгvй, эсвэл дутуу буюу буруу бvрдvvлсэн зэргээс шалтгаалсан байна.
Хожилын дугаар
Ногоон картны сугалаанд шалгарсан хvн тутамд хожилын дугаар оноодог бөгөөд тус дугаар нь шалгарсан тухай мэдэгдэлд заагдсан байдаг. Жишээ нь: Ази тивээс шалгарсан тохиолдолд урдаа ‘AS’ гэсэн тэмдэглэлтэй дугаар олгодог байна.

Ногоон картны сугалаа хожигсод зөвхөн оноогдсон хожилын дугаарын дарааллаар Ногоон Картанд өргөдөл гаргах эрхтэй болдог бөгөөд тухайн сард ямар дугаартай хожигсод ийм эрхтэй болохыг АНУ-ын Төрийн Департаментаас сар тутамд урьдчилан тогтоож нийтэд мэдээлдэг. Жишээ нь: АНУ-ын Төрийн Департаментын мэдээгээр 2003 онд явагдсан DV-2005 сугалааны AS–9600 хvртэлхи дугаартай хожигсод 2004 оны 10 дугаар сараас эхлэн Ногоон Картанд өргөдөл гаргах эрхтэй болох байна.
Хожилын дугаар нь АНУ-ын Төрийн Департаментаас тухайн жилд олгох 50 мянган Ногоон Картны лимитийг хэтрvvлэхгvй хянах хэрэгслэл болдог. Лимит дууссан тохиолдолд vлдсэн хожилыг хvчингvй болгодог байна. Иймд тухайн жилийн сугалааны хожил нэхэмжлэх хугацаа дуусахад тухайн хожилын дугаар зарлагдаагvй тохиолдолд тус хожил нь хvчингvй болдог. Жишээ нь: 2002 онд явагдсан DV-2004 сугалаанд шалгарагсад 2003.10.01-нээс 2004.09.30-ныг хvртэл Ногоон Картанд өргөдөл гаргах эрх олгосон билээ. Гэтэл энэ хугацаа дуусахад зөвхөн AS-16300 хvртэлхи дугаар зарлагдсан бөгөөд тvvнээс дээш дугаартай бvх хожил нь хvчингvй болсон байна.
Хожилын дугаар зарлагдсан тохиолдолд
Ногоон Картны сугалаа шалгарагсад тэдгээрийн хожилын дугаар зарлагдсан тохиолдолд АНУ-ын Ногоон Картны өргөдөл гаргах эрхтэй болдог.
Ногоон Картны өргөдлийг тусгай маягтаар гаргах бөгөөд тvvнд шаардлагатай бvх бичиг баримтыг холбогдох хураамжийн хамт заагдсан журмын дагуу бvрдvvлэн хавсаргадаг. Хавсаргах бичиг баримтанд vндэсний паспорт, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, боловсролын гэрчилгээ болон холбогдох бусад бичиг баримт, мөн АНУ-д оршин суугчид статусын хvчинтэй байдлыг нотлох бичиг баримт зэрэг багтдаг. Vvнээс гадна заагдсан эмнэлэгт vзлэгт орж мөн хурууны хээг өгсөн байх шаардлагатай болдог.
АНУ дотор шалгарагсад тэдгээрийн хожилын дугаар зарлагдсан тохиолдолд АНУ-ын Цагаачлалын албанд Ногоон Картны өргөдөл гаргана. АНУ-ын Цагаачлалын албанаас тухайн өргөдлийг хянан vзэж, шаардлагатай тохиолдолд ярилцлага хийгээд, хангалттай гэж vзвэл Ногоон Картыг 4-12 сарын дотор шуудангаар илгээх бөгөөд хvлээгдэх тодорхой хугацаа нь Цагаачлалын Албаны тухайн салбарын ачааллаас хамаардаг.
АНУ-аас гадна шалгарагсад тэдгээрийн хожилын дугаар зарлагдсан тохиолдолд тухайн бvсийг хамаардаг АНУ-ын Консулын газарт өөрсдөө гэр бvлийн хамт биеэрээ очиж Ногоон Картны өргөдөл гаргана. Жишээ нь: Монгол улсыг Солонгос улсын Сэvл хот, Õÿòàäàä суугаа АНУ-ын Консулын газар хамаардаг тул Монголоос шалгарагсад тус газарт өргөдлөө гаргана.
АНУ-ын Консулын газраас тухайн өргөдлийг хянан vзэж, шаардлагатай тохиолдолд ярилцлага хийгээд, хангалттай гэж vзвэл АНУ-д нэг жилийн дотор орох виз олгодог. Харин Ногоон Картыг АНУ-д орж ирсэнээс хойш 3-8 сарын дотор шуудангаар илгээх бөгөөд хvлээгдэх тодорхой хугацаа нь Цагаачлалын Албаны тухайн салбарын ачааллаас хамаардаг.