Энд шинээр ирсэн хүмүүст төдийгүй удсан хүмүүст ч гэсэн апартмент, байшин шинээр түрээслэх, хүлээлгэж өгөх зэрэгт асуудал гарсаар байдаг билээ. Байр түрээслэгчид өөрсдийн эрх, үүрэг хариуцлагаа мэдэж байх нь тэдэнд тулгарах бэрхшээл асуудлыг багасгаж, эсвэл бүр урьдчилан сэргийлэх бололцоог өгөх бөгөөд дээрх асуудлуудтай холбоотой хэрэгцээтэй, санууштай мэдээллүүдийг судалж үзсэнээ та бүхэнтэй хуваалцаж байна.
.
Байрны эзэн, түүнийг эзэмшлийг хариуцаж байгаа менежер нь хэдийгээр өөр боловч цаашид байрны эзэн, дахин давтаж хэрэглэхгүй тулд бүх төрлийн сууцыг байр зэргээр хэрэглэх болно. Байр хөлслөхийн өмнө өөрийн тань шаардлагыг хангах байр олно гэдэг мэдээж нөр их хөдөлмөр. Тэгвэл таалагдсан байраа үзэхээр ирэхийн өмнө утсаар байрны эзнээс дараах асуултуудыг асуувал зохилтой.
.
Ерөнхий асуултууд:
- Хэзээ энэ байр нүүж ороход бэлэн болох вэ?
- Сарын төлбөр хэд вэ?
- Депозит хэд вэ?
- Байр нь хэдэн давхарт вэ?
- Танайх нүүж ирэхэд ямар нэг хямдрал, урамшуулал үзүүлж байгаа юу? /Xэрэв зар сурталчилгааг нь харсан бол тэндээс лавлаж асуух зүйл байвал асуух/
- Би сар сараар гэрээ байгуулж болох уу? Эсвэл урт хугацааны гэрээ хийхийг шаарддаг уу?
- Байрны хэмжээ, зай нь хэд вэ?
- Угаалгын газар, бассейн зэрэг ямар ямар үйлчилгээний хэсэгтэй вэ?
- Байр бүрт өөрийн гэсэн парклах газартай юу? Хаалттай эсвэл дээвэртэй паркан уу?
- Амьтан тэжээж болох уу? Депозит нь хэд вэ?
- Байр цэвэрхэн үү? Чимээ шуугиан ихтэй юу?
- Түрээснээс гадна бусад ямар, ямар төлбөрийг хөлслөгч хариуцан төлөх вэ?
.
Ялангуяа сүүлчийн асуулт нэлээд чухал бөгөөд тог, хийгээс гадна зарим байранд байр хөлслөгчийн даатгал зэрэг нэмэлт төлбөрүүдийг менежерүүд байрны үнэнд оруулж хэлдэггүй. Энэ асуултыг тавиагүй хөлслөгч гэрээнд гарын үсэг уншилгүйгээр зурсанаар байрны сарын төлбөрөөс гадна урьдчилж тооцоолоогүй нэмэлт төлбөрүүдтэй тулгарах болно.
.
Дашрамд Renters insurance буюу хөлслөгчийн даатгалыг ямар зориулалттай болохыг тайлбарлая. Энэ даатгалаар байр хөлслөгчийн болгоомжгүйгээс, эсвэл түүнээс үл хамааран гарсан ч түүнийг буруутгаж үзэхээр хохирлуудын эсрэг даатгагддаг аж. Байрны эзэн өөрийн даатгалтай ч энэ төрлийн хохирлыг барагдуулдаггүйгээс их хэмжээний төлбөр хөлслөгчид буухад хүрэх тул зарим байр энэхүү даатгалыг сарын төлбөрт оруулж суутгаж байдаг. Нөгөө талаас хэдийгээр илүү мөнгө төлөхөд хүргэж байгаа ч энэхүү даатгал нь байр хөлслөгчийн өмнөөс гал, ус зэрэг байранд гарсан элдэв хохирлыг барагдуулахаас гадна хулгай болон бусад тохиолдлын улмаас өөрт гарсан хохирлыг нь мөн барагдуулж өгдөг байна.
.
Эдгээр жишээнээс гадна бусад зүйлийг лавлаж мэдэх хэрэгтэй бөгөөд сайтар судлах нь орсон хойноо элдэв гэнэтийн асуудалтай тулгарахаас зайлсхийх боломжийг олгоно. Түүнчлэн хариултаас өөрт тань тохиромжгүй байр гэдгийг олж мэдвэл цагаа хэмнэх болно.
.
Ингээд боломжийн санагдвал хэзээ ирж үзэж болох талаар асууж цаг товлоорой. Товлосон цагтаа очиж уулзахын өмнө өөрийн бичиг баримтаа бүрдүүлэх нь зөв юм. Ойрын үеийн кредит түүх, өмнөх байрны эзнээсээ болон ажлын газрын даргаасаа авсан захиа, ажлын эсвэл оюутны тодорхойлолт зэрэг байвал авч очоорой. Түүнчлэн цалингийн тодорхойлолт /pay check stub/, W2 зэргийг орлогын баталгаа болгож авч очиж болно. Зурагтай ID-гаа бүү мартаарай. Таньд байрыг тайлбарлан үзүүлэх үед асуултууддаа түр тэвчиж яриа, амлалтыг нь анхааралтай сонс.
.
Ингээд байр таалагдвал хэзээ нүүж орох боломжтойгоо байрны эзэнд мэдэгдээрэй. Нөгөө талаас байрны эзэн ирээдүйн хөлслөгчийн өргөдөлд дүгнэлт өгөхийн тулд асуулт асуудаг. Харин асуухыг зөвшөөрдөг, хориглодог асуултууд бий.
.
Дараах төрлийн асуултыг таниас асууж болно. Үүнд:
- Ямар төрлийн ажил хийдэг вэ?
- Энэ ажлаа аль зэрэг удаан хугацаагаар хийж байгаа вэ?
- Хэдэн долларын цалинтай вэ?
- Хэдэн хүн амьдрах вэ?
- Өмнө нь таныг байрнаас албадан гаргасан тохиолдол бий юу? гэх мэт.
Эдгээр асуултуудаар таны төлбөрийн чадварыг тогтоож байна. Харин асуухыг хориглосон буюу The Fair Housing Act хуулийг зөрчсөн асуултанд:
- Таны арьсны өнгө
- Шашин шүтлэг
- Нас
- Гэр бүлийн байдал
- Цагаачлалын статус
- Сексийн хандлага зэрэг асуултууд орно.
.
Эдгээр асуултууд таныг төлбөрөө төлж чадах эсэхийг тогтоохтой ямар ч холбоогүй. Хэдийгээр The Fair Housing Act нь 1968 онд хүчинтэй болсон ч гэсэн жилд хэдэн мянган хүн байр түрээслэх, худалдан авах үед хууль бус татгалзсан хариуг авсаар байгаа юм байна. Уг хуулиар хэрэглэгчийн арьс өнгө, гарал үүсэл, үндэс угсаа, шашин шүтлэг, нас хүйс, гэр бүлийн болон эрүүл мэндийн байдалд үндэслэн байрнаас татгалзсан хариуг өгөхийг хориглож өгсөн байдаг.
.
Хэрэв хуулийг зөрчсөн нь тогтоогдвол тухайн хүнд маш өндөр торгуулийг тухайлбал, шүүх, хуулийн үйл ажиллагаатай холбоотой зардлууд, хохирол дээр нэмж иргэний торгууль, хэрэв анх удаа бол 55,000 доллар, давтан үйлдэлд 110,000 доллараар торгохоор зааж хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг.
.
Тахир дутуу иргэдээс гадна арьс өнгөний хувьд харууд, хиспаник, ази хүмүүст “housing discrimination” буюу байрны гадуурхалд илүүтэй өртөж байна гэж “Parade” сэтгүүлд дурджээ.
Уг хуулийг зөрчсөн жишээнд:
- Тахир дутуу хүнд зориулалтын паркин гаргаж өгөхгүй байх, тэдэнд үйлчлэгч амьтныг нь байлгахаас татгалзах
- Байр хөлслөгчийн арьс өнгө, шашин шүтлэгээс хамаарч өндөр рент, депозит тогтоох, байр байсаар байтал байхгүй гэж хэлэх
- Хүүхэдтэй гэр бүлд хүүхдүүдийг байрны гадаа тоглохыг хориглох
- Түрээсийн төлбөрт секс хийхийг шаардах гэх мэт.
.
Хэрэв таныг байр түрээслэх, худалдан авах үед танийг хууль бусаар гадуурхсан бол гомдол мэдүүлэх, ер нь The Fair Housing Act-ын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл HUD 1-800-669-9777 утсаар болон www.hud.gov/fairhousing сайтаар орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
.
За ингээд байр таньд таалагдаж, та ч гэсэн байр хөлслөх нөхцөлийг хангаж байвал байрны эзэн таньд түрээсийн гэрээг танилцуулах болно. Уншаагүй ч байсан гэрээнд гарын үсэг зурсан л бол та уг гэрээнд заасан хариуцлаганд хүлэгдсэн гэсэн үг тул гэрээг хийхийн өмнө яаралгүйгээр сайн унших, ойлгохгүй бол нэг хувийг авч хэн нэгнээр сайн уншуулж тайлбарлуулсны дараа л нөхцөлийг нь хүлээн зөвшөөрөхөөр бол гарын үсэг зураарай. Findlaw.com сайтын судалгаагаар судалгаанд оролцогчдын дөрөвний нэг хувь нь гэрээг зөвхөн хальт хардаг гэж гарчээ. Гэрээний нөхцөлийг нарийвчлан уншихгүйгээр, эсвэл дутуу уншин гарын үсэг зурснаар дараа нь буцах аргагүй байдал, торгууль, төлбөрт орж болзошгүй.
.
Эцэг эхчүүдэд анхааруулга
Дээр дурдсан Fair Employment and Housing Act нь хөлслөгч таны эрх ашгийг хамгаалдаг. Тэгвэл нөгөө талаас энэ хуулийн дагуу зарим нэг нөхцөлийг үл тооцвол нөгөө бүртгэлтэй гэгддэг сексийн янз бүрийн гаж донтонгуудад байр хөлслөхөд татгалзах ёсгүй байдаг.
.
Иймд иймэрхүү муу хүмүүстэй ойр амьдрахгүйн тулд рентний гэрээ байгуулж нүүхийн өмнө цагдаагийн байгууллагын сайтаас таны сонгосон байрны ойр байгаа эсэхийг бүртгэлээс нь шалгаарай. Ингээд сонгож олсон байрандаа нүүхээр шийдэж гэрээгээ байгуулсан бол нүүхийн өмнө дараахь зүйлсийг санахад илүүдэхгүй.
.
- Хэрэгцээгүй эд зүйлсээсээ салах, хандивлах, хаях
- Бүх зүйлээ хайрцаглаж янзлахдаа хайрцаг бүрийн гадна талд аль өрөөнд оруулах, дотор юу байгааг тэмдэглэх
- Телевизийн удирдлага, гоо сайхны зүйлс зэрэг хамгийн сүүлд авч хийх зүйлүүддээ зориулж “сүүлийн хайрцаг” гэж бичсэн хайрцгийг бэлдэх
- Нүүхийн өмнө урьдчилан тог цахилгаан, хий, утас, интернэт зэрэг үйлчилгээ зогсоож шинэ хаяг уруугаа залгуулах
- Бүх хаягаа шилжүүлэх
- Тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд замын зардал, нөхөр/эхнэрийн ажил хайхад гарсан зардал гэхчилэн нүүхэд гардаг хэдэн зардлууд таксаас хасагдах боломжтой байдаг тул бүх бичилт, талоноо хадгалаарай. Тавигдах нөхцөлийг дараахь линкээс орж үзнэ үү. http://www.irs.gov/taxtopics/tc455.html
.
Байранд орсны дараа байрны эзэн зөвхөн дараах тохиолдолд л танай гэрт орох эрхтэй. Үүнд:
- Онцгой нөхцал байдал /emergency/ гарсан үед
- Шаардлагатай эсвэл ярилцаж тохиролцсон засвар үйлчилгээг үзүүлэх үед
- Уг байрыг худалдан авахаар сонирхож байгаа болон зээл олгогчдод, ажилчин контракторууд, хөлслөхөөр сонирхож байгаа хүмүүст үзүүлэхээр
- Утааны детекторыг шалгах, засварлахаар
- Усан орыг зөв байрлуулсан эсэхийг шалгахаар
- Шүүхийн шийдвэрээр
- Хөлслөгчид байраа орхин нүүсэн, хөлслөхөө больсон тохиолдолд зэрэг болно.
.
Дээр дурдсан эхний болон сүүлийн тохиолдлоос бусад тохиолдолд байрны эзэн таньд урьдчилан, багаар бодоход 24 цагийн өмнө орох шалтгаанаа дурдсан мэдэгдлийг бичгээр өгсөн байх ёстой. Харин байрны эзэнтэйгээ засвар үйлчилгээ хийлгэхээр амаар тохролцсон тохиолдолд заавал бичгээр мэдэгдэл өгөх албагүй бөгөөд амаар хийсэн тохиролцоо нь байр уруу хэзээ, хэдэн цагийн орчимд орохоо тохиролцож, орох өдрөөсөө нэг 7 хоногийн дотор хийсэн байх ёстой гэж заадаг байна.
.
Ихэнх гэрээнд "...байрыг жирийн элэгдлийг хасаад /normal wear and tear/ анхны байсан нөхцөлд нь хүлээлгэж өгнө” гэж заасан байдаг. Нүүж гарсны дараа байрны эзэнтэй депозитын талаар маргаан хийхгүйн тулд орох гэж байгаа байрныхаа нөхцөл байдлыг сайн судалж үзээрэй. Хэрэв нэлээд хэмжээний депозит тавьсан бол илүүтэй сайн нарийн шалгаарай. Үүний тулд юмаа зөөж оруулахын өмнө байрны эзний хамтаар байран дундуур явж шалгах хэрэгтэй. Ингэснээр нүүж орохын өмнөх байрны нөхцөл байдлыг хоёул хүлээн зөвшөөрөхөд хэрэг болно.
.
Ингээд нөхцөл байдлын талаар бичгээр тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Хэрэв байрны эзэн шалгах, хүлээж авах хуудасгүй байвал өөрөө тийм хуудас бэлдээрэй. Жишээ нь Калифорний Department of Consumer Affairs байгууллагын www.dca.ca.gov/publications/landlordbook сайтаас “inventory checklist” гэдгийг сонгосноор байрны байдлыг шалгах жагсаалтын /checklist/ хуудсыг үнэгүй хэвлэж авах боломжтой. Мөн дээрх сайтнаас байр хөлслөгчдөд хамааралтай олон зөвлөгөөг олж уншиж болно. Энэхүү хуудсыг бөглөхийн тулд таньд бал харандаа, цаас, шугам, метр болон зургийн аппарат хэрэг болно. Жишээ нь ханын будагны хэсэг хуурч унасан бол хэмжиж тэмдэглэх нь зүйтэй.
.
Байрны эзнээс алийг нь шинээр авсан, хийсэн болохыг асууж мэдээрэй. Ялангуяа шал, хивс, зуух плитка, цонх гэх мэтийг. Үүнийг бөглөх явцдаа хамгийн ихээр суутгагдах зүйл юу болох, түүнээс хэрхэн сэргийлэх талаар мэдэж авах юм. Үүнд ихэвчлэн цэвэрлэгээний үнэ, төлөөгүй рентний төлбөр зэрэг орох боловч хивс хамгийн их суутгагддаг зүйл болдог гэж ЛА-ийн 400 гаруй байрыг хариуцаж ажилладаг Jim Silton гэдэг хүн хариулжээ.
.
Хивс шинэ эсэхийг асууж мэд, хэрэв хуучин бол нөхцөл байдлыг сайн тэмдэглэ. Зөвхөн хивсний талаарх асуултыг дугуйлснаар орхиж болохгүй бөгөөд жижигхэн толбо, элэгдсэн хивс хэдэн зуу, хэдэн мянган долларын торгуульд оруулж магад тул сайн бичиг тэмдэглэж авахыг зөвлөсөн байна. Бусад шал, мод, хулдаасан төрлийн шалны нөхцөлийг тэмдэглэж авааарай. Сайн чанарын будагны үнэ жилээс жилд нэмэгдэж байгаа тул ханын будгийг анхаараарай. Том хадаасны нүх, ханан дахь жижиг толбо л тэр ханыг бүтнээр будахад хүргэж магад.
.
Хэрэв таныг нүүж орох үед хананд элдэв асуудал байсан бол зургийг нь авч баталгаажуулаарай. Мөн дээр нэмээд байрны жижиг план зургийг зурж ханын хаана гэмтэл байсныг Х-ээр зурж тэмдэглэхэд илүүдэхгүй. Цахилгаан хэрэгслэл, жорлон ванныг урьдчилж шалгах, ашиглаж хэрэглэх үед ямар нэгэн гэмтэл байвал байрны эзэнд дор нь яаралтай мэдэгдэхгүй бол таны депозитны хэсэг үүний засварт яваад өгч магадгүй. Усны крант, ванн, душ, угаалтуурын доогуур хөгц байгаа эсэхийг үзэж шалга. Хэрэв байранд ямар нэгэн усны алдагдал гарч хөгц үүссэн бол таны буруу биш билээ.
.
Харин усны алдагдлыг яаралтай мэдэгдээгүй бол таны буруу болох болно. Амьдрах явцад гарсан эвдрэл, гэмтлийг байрны эзэнд бичгээр ямагт мэдэгдэж байх нь дараа үүсч болох үүрэг хариуцлага, аюулаас урьдчилан сэргийлэхэд хэрэг болно. Мөн ховор, үнэт, орлуулахад үнэтэй, тусгай арчилгаа шаардагдах эд зүйлс байгаа бол үнэ, нөхцөл байдлаас нь гадна эзнээр нь бүр нарийн тайлбарлуулж ав. Ингээд бүх зүйлийг тэмдэглэж авсны дараа 2 тал гарын үсэг зурж нэг нэг хувийг авч үлдээрэй. Мөн нүүхдээ харьцуулахад амраар нь ижил хуудсыг бөглөж хүлээлгэж өгөөрэй. Мөн депозитын хэмжээний талаар хэлэхэд, жишээ нь Калифорний хувьд тавилга хогшилгүй байранд тавих депозит 2 сарын рентний төлбөрөөс, тавилгатай байрных 3 сарын төлбөрөөс ихгүй байх ёстойг California Civil Code http://www.leginfo.ca.gov-д/ заасан байна.
.
Харин хамгийн бага хэмжээний талаар байрны эзэн өөрөө тогтоох боломжтой юм байна. Депозит дотроо түрээс, амьтны, түлхүүрийн, цэвэрлэгээний зэрэг ангилж болох боловч ямар ч байдлаар нэрлэж ангиллаа ч нийт хэмжээ нь дээрх заасан хязгаараас хэтрэх ёсгүй. Мөн буцааж олгогдохгүй депозит, түүний дотор цэвэрлэгээний зэрэг нэрлэсэн буцааж олгодохгүй депозит хөлслөгчөөс авахыг хуулиар хориглодог. Хөлслөгчийн депозитыг байрны эзэн төлөгдөөгүй рент, анх нүүж орох үеийн хэмжээнд байрыг цэвэрлэх, жирийн элэгдлээс гаднах гэмтэл согог, мебель хогшил зэрэг эзний эзэмшлийн зүйлийг засварлах зэрэгт суутгахыг зөвшөөрдөг.
.
Түүнээс гадна ямар ч мужид хүн амьдрах аюулгүйн болон эрүүл ахуйн нөхцөлийг хангаагүй байрыг бусдад түрээслэхийг хориглодог гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Жишээ нь Калифорн мужийн хуулиар байр түрээслэхийн өмнө дараахь нөхцөлүүдийг хангасан байх ёстой. Үүнд:
.
- Дээврээс ус гоожихгүй байх, гадна хананд цууралт байх ёсгүй, хаалга, цонх бүрэн бүтэн байх
- Орох хаалга, цонх зохих шаардлагыг хангасан цоож, түгжээтэй байх ёстой
- Ус, хийн хоолойнууд зөв суурилуулж, зохих засвар үйлчилгээ нь хийгдсэн байх
- Халуун хүйтэн устай байх, муу усны шугам зохих ёсоор ажилладаг байх
- Халаалтын систем ажилладаг байх
- Гэрэл, цахилгааны утас, цахилгаан хэрэгслүүд зохих ёсоор ажилладаг байх
- Барилга, түүний эргэн тойронд цэвэр, ариун цэврийн нөхцөлийг хангасан байх, ямар нэгэн хог, хаягдал, мэрэгч, шавьжгүй байх ёстой
- Зохих тооны хогны савтай байх
- Шал, шат, шатны бариул сайтай байх зэрэг болно.
.
Байранд байх үедээ
Байр түрээслэгч ч гэсэн зохих хуулийг баримтлах ёстой. Үүнд: байрыг цэвэр байлгах, хог хаягдлыг зохих журмын дагуу хаях, зайлуулах, бүх цахилгаан, хийн хэрэгслэлийг зөв, цэвэр хэрэглэх, байрыг гэмтэл, муутгалтаас сэргийлж байх, байрыг зориулалтын дагуу ашиглах зэрэг багтана.
.
Хэрэв нүүж орсоноос хойш байранд ямар нэгэн асуудал гарвал жижиг гэлтгүй дор нь байрны эзэндээ мэдэгдээрэй. Зарим хүмүүс хэт жижиг асуудлаар хандахаас санаа нь зовдог. Хариуцлагатай байрны эздүүд харин ч байранд гарч байгаа ямар асуудлыг сонсож мэдэхийг хүсдэг. Тэд засвар үйлчилгээ хийгээгүйгээс байр хөлслөгчдөд тав тухгүй байдал үүсч түүнээс болж нүүгээсэй гэж бодохгүйгээс гадна жижиг хэмжээний асуудлууд том асуудал болон хувирч дараа нь их зардлаар засахад хүрч магадгүй тул ийнхүү анхаарал тавьдаг байна.
.
Ялангуяа ус алдалт, мултарсан шатны бариул зэрэг байр болон хүнийг гэмтээх магадлалтай асуудлуудыг яаралтай мэдэгдэж засуулах шаардлагатай. Харин яаралтай бус асуудлуудыг байрны эзэнд тохиромжтой цаг үед, байрны мөнгөө илгээхдээ зурвас явуулах зэргээр мэдэгдэж болно.
.
Байрнаас нүүхдээ
Нүүхээр шийдвэрлэсэн тохиолдолд зохих нүүх протоколын дагуу байрны эзэндээ бичгээр урьдчилан мэдэгдэх ёстой. Нүүхээр шийдсэн шалтгаанаа эргэн харж үзээрэй. Шалтгааныг curable буюу шийдвэрлэх бололцоотой, incurable буюу асуудлыг шийдвэрлэх бололцоогүй гэж 2 ангилж болно. Жишээ нь шийдвэрлэх бололцоотойд: чимээ шуугиан ихтэй хөршүүд, түрээсийн төлбөр нэмэгдсэн, крантнаас ус дусалж байгаа зэрэг орж болно.
.
Нөгөө шалтгааны жишээнд: тохиромжгүй байршил, тогтмол үүсвэрээс гарах шуугиан, байрны эзэн, байрны менежер гарсан асуудлыг засч шийдвэрлэж чадахгүй, эсвэл хүсэхгүй байх зэргийг оруулж болно. Хэрэв шалтгаан тань засах боломжтойд багтаж байвал яаран нүүлгүйгүйгээр юуны түрүүнд эзэндээ асуудлыг шийдвэрлүүлэх энгийн бөгөөд шулуухан үгтэй захиаг өгөх нь зүйтэй юм.
.
Хэрэв байрны тань түрээсийн төлбөр ихэссэн бол өөрийн ижил нөхцөлийн байрны үнийн судалгааг хийж жишээ болгон захиандаа хавсаргах жишээтэй. Мөн захиандаа асуудлыг шийдвэрлэх арга замыг зөвлөмжийг оруулна. Жишээ нь: Манай дээд хөршийг шөнө дундаас хойш хөгжмөө чанга орилуулахгүй байхыг гуйж өгнө үү, Хагас сайн өдөр бүр миний машины паркны зайд өөр хүн парклаад байгааг зогсоож өгнө үү гэх мэт. Хэрэв байрны эзэн тань ямар нэгэн хариу өгөхгүй байх, эсвэл дургүйцсэн байдлаар хандвал засах тодорхой хугацаа боломж өгсөний дараа эндээс нүүсэн нь дээр үү, нүүгээгүй нь дээр үү гэдгээ бодож эхлэх нь зүйтэй.
.
Дахин шинэ газар уруу нүүхэд өөр байрны судалгаанаас өгсүүлээд нүүхтэй холбоотой асуудлууд, байрны депозит, тог, халаагуураа шилжүүлэх, хаягаа шилжүүлэх гээд ар араасаа асуудлыг дагуулна. Бүгдийг тооцоолж үзсэний дараа нэгэнт нүүхээр шийдвэрлэвэл нүүхийн өмнө байрны эзэндээ утсаар урьдчилан мэдэгдэх нь зөв санаа аж. Ийнхүү мэдэгдсэнээр байрыг суллах, цэвэрлэх, оронд нь хүн суулгах зэрэг ажлуудыг зохицуулахад тэдэнд хугацаа олгох тул дуртай байх бөгөөд түүнчлэн дараагийн байр хөлслөх тодорхойлолт гаргаж өгөхөд нэмэр болно.
.
Хамгийн сүүлд хийгдсэн гэрээгээ дахин дэлгэрэнгүйгээр сайн хянаж үз. Депозитоо бүрэн бүтэн авахын тулд гэрээний нөхцөлүүдийг, түүний дотор шаардагдах нөхцөлүүд, заасан өдрүүдийг нь сайн хараарай. Калифорнийн хувьд мэдэгдэх хугацаа ихэвчлэн 30 хоногийн өмнө гэж заасан байдаг. Энэ талын мэдээллийг мужийн Department Consumer Affairs байгууллагын сайтаас, Калифорний хувьд http://www.dca.ca.gov/ /1800-952-5210/ сайтаас landlord-tenant information хэсгээс уншаарай. Бичгээр өгөх мэдэгдэлдээ ихэвчлэн “Tenant’s 30-Day Notice to Vacate” гэсэн гарчигтайгаар бичсэн өдөр, нүүх өдөр, нэр, хөлсөлж байгаа байрныхаа хаяг, депозитоо хүлээж авах хаяг зэргээ оруулах бөгөөд байрны эзэндээ хаяглаж, рентний төлбөр хүлээж авдаг хаягаар явуулна.
.
Энэхүү мэдэгдлийг явуулах хуультай бөгөөд хэрэв үгүй бол хэдийгээр байрнаас нүүсэн ч гэсэн өөр хүн шууд нүүж ороод түрээс төлж эхлээгүй л бол дахин 1 сарын төлбөрт унах магадлалтай юм. Нүүхдээ бүх хог, илүүдэл хэрэггүй зүйлсээ өрөө, байрнаасаа гаргаж цэвэрлэсэн байх ёстой. Хэрэв байрны хогийн саванд багтахгүй тохиолдолд нийтийн хог хаядаг цэгүүдэд хаях хэрэгтэй бөгөөд хэрэв хууль бусаар хог хаягдал гудамж талбайд орхисон тохиолдолд ачиж хаясан зардлыг байрны эзэн депозитноос тань суутгах эрхтэй. Хууль бусаар хаясан хог хаягдлын торгууль 1000 доллар, үүнийг мэдээллийг өгсөн хүнд өгдөг гэдгийг санахад илүүдэхгүй.
.
Нүүсний дараа депозитоо бүрэн авч чадахгүй байх асуудал Монголчууд гэлтгүй бусад хөлслөгчдөд ч байнга тулгардаг. Байрыг ямагт биеэр хүлээлгэж өгөх хэрэгтэй бөгөөд байр дундуур хүлээж авах хүнтэйгээ цуг явж цэвэрлэгээ шаардлагатай эсэхийг тогтоож, хэрэв шаардлагагүй бол мөнгөө бүрэн буцааж авна гэдгээ баталгаажуулж гарын үсгийг нь зуруулж авах буюу хүлээлгэж өгсөн мэдэгдлийн хувийг авахыг бодоорой.
.
Зарим тохиолдолд бүх юм сайн, цэвэрхэн байна гэж хүлээж авсан атлаа хивсний цэвэрлэгээ, ерөнхий цэвэрлэгээ гэх зэргээр нэлээд мөнгийг суутгасан байдаг. Энэ тохиолдолд хамгийн түрүүнд хийх зүйл бол байрны эзэн, оффист мөнгөө авах шаардлагаа бичгээр тавих хэрэгтэй. Үүнд баталгаа болгож орохын өмнө авсан фото зураг, хүлээж авах үедээ гарын үсэг зуруулсан бичиг зэрэг байвал хавсаргах хэрэгтэй.
.
Мөн өөртөө хувиа авч үлдэхээ бүү мартаарай. Хэрэв энэ захианд тань хариу ирэхгүй бол дараах алхмуудыг хийж болно. Шүүхээр шийдвэрлүүлэхээр оршин суугаа хотдоо жижиг зарга /small-claim action/ гаргаж хөөцөлдөж болох боловч шүүхийн зардал нь таны авахаар хөөцөлдөж байгаа мөнгөнөөс давах магадлалтай тул Better Business Bureau-д гомдол гаргасан дээр юм байна.
.
Байрны эзэн, менежер энэхүү нэр хүндтэй байгууллагын мэдээллийн дагуу маргалдахаасаа илүүтэй нэг их мөнгө биш тул бушуухан өгөөд салах нь их байдаг аж. Түүнчлэн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ЗГ-ын агентлагууд, хэвлэлийн албаныхантай холбогдож тэднээс таны өмнөөс асуудлыг тавих боломжийг олж мэдээрэй.

АНУ-д байгаа Монголчуудын ихэнх нь F-1 виз-тэй байдаг төдийгүй, тус улсыг зорихоор төлөвлөж байгаа хүмүүсийн дийлэнх хэсэг нь мөн энэ төрлийн визээр зорчихоор мэдүүлэг өгдөг. Энэ удаа F-1 визтэй холбоотой зарим нэг асуудлаар нэмэлт мэдээлэл оруулж байна.

~ Санхүүгийн баталгаа
~ I-20 маягт
~ I-539 маягт
~ I-94 маягт
~ DSO
~ АНУ-ын Цагаачлалын алба
~ F-1 Визний статус/ ангилал
~ Визийн бусад төрлүүд
~ Оюутнууд болон солилцоогоор зорчигчдын мэдээллийн систем (SEVIS)

~ Санхүүгийн баталгаа

Гадаадын оюутнууд АНУ-д суралцах оюутны виз мэдүүлэхдээ санхүүгийн баталгаа үзүүлэх шаардлагатай байдаг. АНУ-ын цагаачлалын алба, Элчин сайдын яамны ажилтан тухайн оюутан ажил хийхгүйгээр сургалтын төлбөрөө төлж, АНУ-д амьдрах боломжтой болохыг баттай мэдэх хэрэгтэй гэж үздэг. Санхүүгийн баримт нотолгоог оюутан өөрөө эсвэл батлан даагчаараа гаргуулж болно.

Санхүүгийн баталгаа гаргахад зориулсан шаардлагын тvвшин болон тавигдах нөхцлүүдийг доорхи жагсаалтаас үзнэ үү.
~ Санхүүгийн баталгааг хичээлийн програм эхлэх эсвэл сунгалт хийхээр хүсэлт гаргасан өдрөөс эхлэн 6 сарын дотор гаргасан байх хэрэгтэй.
~ Санхүүгийн баталгаатай холбоотой бүх бичиг баримтууд англи хэл дээр хийгдсэн байх эсвэл албан ёсны орчуулгаар Англи хэл дээр хөрвүүлж, эх бичиг баримтыг хамтад нь хавсаргасан байх шаардлагатай.
~ Банкны баталгааг банкны албан бланк дээр үйлдэж, үүнд данс эзэмшигчийн нэр, дансны дугаар болон мөнгөний хэмжээг тодорхой тусгасан байх ёстой.
~ Санхүүгийн баталгаа гаргаж буй батлан даагчийн нэр нь банкны баталгаа болон банкны албан бичигт заасан нэртэй таарч байх ёстой.
~ Хадгаламжийн данс болон чекийн дансан дахь мөнгөний хэмжээг үнэлгээ хийх боломжтойгоор үзүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төгрөгийн дансны үлдэгдэлийг үзүүлэхдээ тухайн өдрийн Монголбанкны долларын албан ханшинд дүйцүүлэн илэрхийлэх хэрэгтэй гэсэн үг юм

Статусаа солихын тулд АНУ-ын иргэнээр санхүүгийн батлан даалт гаргуулах бол:
~ Батламж бичиг (нотариатаар баталгаажуулсан)
~ Affidavit of Support (Notarized)
~ Өмнөх жилийн орлогын албан татварын буцаан олголт эсвэл спонсорын ажлын газраас гаргасан цалингийн тодорхойлолт авах хэрэгтэй.

I-20 маягт
Оюутнууд болон солилцоогоор зорчигчдын мэдээллийн системээр SEVIS дамжуулан үүсгэсэн I-20 маягтны албан ёсны нэр нь "Цагаачлалын бус оютны статусд зориулсан эрхийн гэрчилгээ - Сургалт болон хэлний чиглэлээр" "Certificate of Eligibility for Nonimmigrant, Student Status – For Academic and Language Studies" гэсэн үг юм.

Энэхүү маягтаар та хэн болох, хаана амьдардаг, хэзээ хичээлээ эхлэх, юу сурахаар төлөвлөсөн, ямар хугацаатай сургалтанд хамрагдах, сургалтын төлбөр, орон сууц болон бусад зардлаа суралцах хугацаандаа хэрхэн төлөх талаар мэдээллийг цагаачлалын албанд олгоно. Хэрэв та F-1 визний ангилалтай бол I-94 маягтаас гадна I-20 маягт нь таны хамгийн чухал бичиг баримт юм. Хүчин төгөлдөр I-20 маягт нь таныг хууль ёсоор АНУ-байх нотолгоо болдог.

I-539 маягт
I-539 маягт–ыг цагаач бус иргэд АНУ-д байх хугацаагаа сунгахаар өргөдөл гаргах эсвэл визний ангилал/статусаа солиход цагаачлалын албанаас шаарддаг. Та визээ сунгах болон визний ангилал/статусаа солих үедээ гэр бүл болон 21 доош насны гэрлээгүй хүүхдүүдийг өөрийн өргөдөлд тусган хамтран өргөдөл гаргагчаар оруулж болно. I-539 маягтыг I-94 маягт (Цагаач бус иргэдийн ирэх/ буцах бүртгэлийн хуудас), хүчинтэй паспорт, санхүүгийн баталгааны хамт илгээх шаардлагатай.

I-94 маягт
I-94 маягтыг (ирэх-буцах бүртгэлийн хуудас) онгоцны буудалд ирэхэд агаарын тээврийн компаний төлөөлөгчид олгодог бөгөөд энэ нь таны АНУ-д ирсэн хугацаа болон АНУ-д байх зөвшөөрөлтэй хугацаа хэзээ дуусахыг цагаачлалын албанд нотлох баримт юм. Тухайн маягтыг бөглөн цагаачлалын албаны байцаагчид үзүүлэх ёстой бөгөөд таны аялалын зорилго, АНУ-д хэдий хугацаагаар байх болон таны гадаадад оршин суудаг хаягын талаар асуулт тавьж болно.

Энэхүү цагаачлалын албаны баталгаажсан I-94 маягт нь таныг тухайн оронд хууль ёсоор ирснийг нотлох баримт бичиг юм. Нэмж хэлэхэд I-94 маягтыг АНУ-аас явахын өмнө зохих журмын дагуу буцааж өгснөөр та зөвшөөрөлтэй хугацаанаас хойш АНУ-д үлдэж, хууль дүрэм зөрчөөгүй болохоо үүгээр нотлох болно. I-94 маягтыг хулгайд алдсан нөхцөлд та ахин олж авах шаардлагатай. Та АНУ-д байх хугацаагаа сунгах юмуу статусаа солих тохиолдолд АНУ-ын цагаачлалын албанаас шинэчлэгдсэн хүчинтэй хугацаа бүхий I-94 маягтыг танд шинээр олгоно.

DSO буюу Цагаачлалын асуудал эрхэлсэн ажилтан
АНУ-ын цагаачлалын албанаас гадаад оюутнуудад боловсрол олгох зөвшөөрөлтэй сургуульд гадаадын оюутнууд болон гадаадын өргөдөл мэдүүлэгчидтэй холбоотой асуудал эрхэлсэн ажилтнаар нэг хүн байх ёстой бөгөөд тухайн ажилтныг Designated School Official (DSO) гэж нэрлэдэг. Тус ажилтан нь гадаад оюутнуудтай холбоотой мэдээллийг SEVIS-ийн бүртгэлд оруулдаг.

Мөн гадаадын оюутнуудын сургуульд элсэх, мэргэших хичээлээ өөрчлөх, сургууль солих, дадлага хийх, визээ сунгуулах, визний статусаа буцааж сэргээх, сургууль төгсөх, сургуулиас хасах зэрэг асуудлыг хариуцна. Тус ажилтан SEVIS-ийн маягт болон I-20 маягтыг олгохын зэрэгцээ эдгээр маягтанд гарын үсэг зурдаг. Оюутан бүр энэхүү ажилтантай шууд харьцах буюу гадаад оюутнуудын элсэлтийн албаны ажилтнаар дамжуулан харьцана.


АНУ-ын цагаачлалын алба (USCIS)
АНУ-ын харьяалал, цагаачлалын үйлчилгээ (
USCIS) нь Дотоодын аюулгүй байдлын Департаментын дор үйл ажиллагаа явуулдаг Цагаачлал, харьяатын асуудлыг шийдвэрлэх болон Цагаачлалын үйлчилгээний бодлого, дүрэм журмыг боловсруулан гаргах асуудал эрхэлсэн Засгийн газрын агент юм. АНУ-ын цагаачлалын албанаас зөвшөөрөл авахад шаардлагатай маягтууд:

I-134 Батламж бичигAR-11 Хаяг солих
I-102 Цагаач бус иргэний ирэх/буцах бүртгэлийн хуудсыг ахиж авах мэдүүлэг/өргөдөл
I-539 Цагаачлалын бус визний ангилал/статусыг солих, сунгахад зориулсан өргөдөл
G-884 Бичиг баримтын эх хувийг буцаах
I-824 Зөвшөөрөгдсөн өргөдөл болон өргөх бичгийн дагуу ажиллах өргөдөл
.
F-1 визний статус
Цагаач бус иргэд түр хугацаагаар коллеж, их дээд сургууль, сургалт семинар, ерөнхий боловсролын сургууль, болон хэл сургалтын төв дээр бүтэн жилийн сургалтанд хамрагдахын тулд F-1 ангилалын визтэй АНУ-д ирдэг. F-1 статустай оюутны гэр бүл болон хүүхдүүд F-2 визний ангилалтай хилээр нэвтрэхийг хууль ёсны гэж үзнэ.

Сургалтын визний бусад төрлүүд
J1 виз нь солилцооны оюутны програмд хамрагдах журмын дагуу АНУ-ын Төрийн Департаментаас зөвшөөрөл авсан SEVIS DS-2019 маягт бүхий солилцооны оюутнуудад зориулсан виз юм. J-1 Солилцоогоор Зорчигдын Програмд хамрагдагсад сургууль төгсөөд эх орондоо буцаж ирэх санаа өвөрлөсөн байх ёстой. J-1 визтэй солилцооны оюутнууд АНУ-д байх хугацаандаа F-1 виз мэдүүлж болно.
.
Мэдэгдлийг үл татгалзах буюу No Objection Statement
Энэхүү бичгийн мэдэгдэл нь АНУ-ын Элчин Сайдын Яам J-1 визтэй оюутан 2 жилийн хугацаатай гадаадын иргэний оршин суух шаардлага хангасан тул эх орондоо буцахгүй байхыг татгалзахгүй байгаа тухай АНУ-ын Төрийн Департаментад мэдэгдэж байна гэсэн үг юм.

Хичээл эхлэх хугацаа:
Хэрэв та визний статусаа солихын өмнө J-1 –тэй байсан бол таны I-94 маягтны хугацаа дууссанаас хойш 1 сарын дотор олгосон I-20 маягттайгаар хичээлд хамрагдах шаардлагатай. B1/B2 визтэй хүмүүс цагаачлалын албанаас таны визний ангилал тань өөрчлөгдсөн тухай зөвшөөрлийг хүлээж авах хүртэл хичээлд хамрагдах эрхгүй байдаг. Хэрэв та F-1 статустай болох өргөдөл гаргахаасаа өмнө өөр статустай байсан бол суралцах боловсролын байгууллагын ажилтнаас хэзээ хичээлээ эхэлж болох талаар асууна уу.

B-1 ба B-2 виз нь АНУ-д аялал зуучлал, бизнес болон эмчилгээний зорилгоор түр хугацаагаар аялах зорчигчдод зориулсан цагаачлалын бус виз юм. Зорчигчид АНУ-д байх хугацаандаа B-1/B-2 визийг F-1 визний статусаар сольж болдог. H-1B нь АНУ-д тусгай мэргэжлийн дагуу түр хугацаагаар ажиллах хүмүүст олгодог цагаачлалын бус ангилалд багтдаг виз юм.

Оюутнууд болон солилцоогоор зорчигчдын мэдээллийн систем (SEVIS) Оюутнууд болон солилцоогоор зорчигчдын мэдээллийн систем (SEVIS) нь АНУ-д түр хугацаагаар суугаа цагаачлалын бус виз бүхий гадаадын оюутнууд, солилцоогоор зорчигчид болон тэдний дагалдагч нарын тухай үнэн зөв мэдээллийг хадгалдаг интернетэд суурилсан систем юм. Хичээлийн жилийн улирал тутамд таны сурч буй боловсролын байгууллага таныг SEVIS-д бүртгүүлдэг. Дотоодын аюулгүй байдлын департамент нь тус мэдээллийн системээр дамжуулан сургууль, солилцоогоор зорчигчдын програм, оюутнууд болон солилцоогоор зорчигчдын талаар мэдээллийг шууд хүлээн авдаг.

Оюутан болон солилцоогоор зорчигчдын програм нь оюутнууд болон солилцоогоор зорчигчдын мэдээллийн системээр зохицуулагддаг бөгөөд цагаачлалын бус F, M, ба J визтэй зорчигчдод зориулсан програм болон бодлогуудыг боловсруулан гаргадаг. SEVIS I-901 2004 оны 9-р сарын 1-нээс эхлэн оюутан болон солилцоогоор зорчигч бүр I-20 маягт эсвэл DS-2019-ыг гаргуулахад оюутнууд болон солилцоогоор зорчигчдын програмын хураамжыг төлдөг болсон юм.

Social Security Number (SSN) гэж юу вэ?
Social Security Number нь 9 оронтой бөгөөд тус улсын иргэн, түр оршин суугч болон Social Security Act-ын 205(c)(2)-д заасан түр хугацааны ажилчдад олгогддог баримт бичиг юм. Холбооны Засгийн газрын дэргэдэх агентлаг болох Social Security Administration нь энэхүү дугаарыг хувь хүмүүст олгоно. Үүний үндсэн зорилго нь хувь хүний татварын талаарх мэдээллийг хуримтлуулахад оршино.

SSN юунд ашиглагддаг вэ?
Тус дугаарын үндсэн үүрэг нь Нийгмийн хамгааллын хөтөлбөрийн хүрээнд хувь хүний бүх мэдээллийг тухайн хүний хувийн дансанд хуримтлуулахад оршино. АНУ-д зөвхөн энэхүү дугаар л хувь хүний мэдээллийг цогц байдлаар агуулсан байдаг. Тухайлбал хувь хүний ажил эрхлэлтийн түүх, өвчний түүх, боловсролын талаарх мэдээлэл болон кредит түүхийн талаарх мэдээллийг агуулдаг.АНУ-ын зарим нэг иргэд тус улсад ажиллаж амьдрахад SSN зайлшгүй авах ёстой гэсэн хууль байхгүй гэж үзээд авдаггүй хэдий ч энэ дугааргүйгээр гэр бүл болох, өөрийн санхүүгийн үйл ажиллагааг зохицуулахад ихээхэн хүндрэлтэй байдаг.

SSN-ийн төрлүүд
SSN нь гурван төрөлтэй. Хамгийн эхний бөгөөд нийтлэг хэрэглэгддэг карт нь карт эзэмшигчийн нэр болон дугаарыг агуулсан байх бөгөөд АНУ-ын иргэн болон байнгын оршин суугчдад олгогдоно. Үүнээс гадна хязгаарлагдмал эрх бүхий 2 төрлийн SSN байна. Үүний нэг нь "NOT VALID FOR EMPLOYMENT" буюу ажиллах эрхгүй карт юм. Дараагийн төрлийн карт нь "VALID FOR WORK ONLY WITH DHS AUTHORIZATION" буюу Үндэсний аюулгүй байдлын газраас олгогдсог зөвшөөрлийн үндсэн дээр ажилллах эрхтэй байдаг. Уг картыг АНУ-д байгаа түр хугацааны ажилтан болон оюутнуудад мөн олгодог. Та SSN-д apply хийхдээ дараах /http://www.ssa.gov/online/ss-5.pdf/-г бөглөх шаардлагатай.

Хүчин төгөлдөр SSN ямар байх вэ?
Бүсийн дугаар нь газар зүйн байршил дээр тулгуурлан эрэмбэлэгдсэн байдаг. Тухайлбал SSN-ийн бүсийн код нь ZIP кодны нэгэн адилаар АНУ-ын газар нутгийн Зүүн хэсгээс Баруун хэсэгрүү өссөн байдлаар өгөгддөг. Ихэнх кодууд нь газар зүйн байршил дээр тулгуурлагдсан байдаг хэдий ч Төмөр замын ажилчдын SSN нь харьялалаас үл хамааран 700-729 гэсэн дугаартай байдаг.Ингээд доор муж улсуудын SSN-н бүсийн дугаарыг танилцуулж байна. Та бүхэн өөрийн дугаартай тохирч байгаа эсэхийг тулган үзсэн ч болох юм. Харин дараагийн 2 орон буюу бүлгийн дугаар, болон 4 оронтой серийн дугаарыг олон нийтэд танилцуулж болохгүй тул ингээд өндөрлье.

001-003 New Hampshire
004-007 Maine
008-009 Vermont
010-034 Massachusetts
035-039 Rhode Island
040-049 Connecticut
050-134 New York
135-158 New Jersey
159-211 Pennsylvania
212-220 Maryland
221-222 Delaware
223-231 Virginia
232-236 West Virginia
237-246 North Carolina
247-251 South Carolina
252-260 Georgia
261-267 Florida
268-302 Ohio
303-317 Indiana
318-361 Illinois
362-386 Michigan
387-399 Wisconsin
400-407 Kentucky
408-415 Tennessee
416-424 Alabama
425-428 Mississippi
429-432 Arkansas
433-439 Louisiana
440-448 Oklahoma
449-467 Texas
468-477 Minnesota
478-485 Iowa
486-500 Missouri
501-502 North Dakota
503-504 South Dakota
505-508 Nebraska
509-515 Kansas
516-519 Idaho
520 Wyoming
521-524 Colorado
525 New Mexico (also 585 below)
526-527 Arizona
528-529 Utah
530 Nevada
531-539 Washington
540-544 Oregon
545-573 California
574 Alaska
575-576 Hawaii
577-579 District of Columbia
580 U.S. Virgin Islands
581-585 Puerto Rico, Guam, American Samoa
585 New Mexico (some 585 numbers)
586-699 Unassigned
700-729 Railroad Retirement Board

Сүүлийн жилүүдэд АНУ-ын Цагаачлалын албаны үйл ажиллагаа чангарч бичиг баримт шалгах, хөдөлмөр эрхлэлтэнд хяналт тавих, цаашилбал АНУ-аас албадан гаргах хүртэл арга хэмжээ авч эхэлсэн. Гэсэн хэдий ч та бүхэнд хуулиар олгогдсон эрхээ эддэх талаар дараах зөвлөгөөг өгч байна. Эдгээр эрхийн зарим нь Үндсэн хуулийн дагуу баталгаажсан байдаг хэдий ч аль муж улсад байгаагаас шалтгаалан зохицуулалт өөр өөр байх нь бий. Дараахь эрх нь таны тус улсад хууль ёсоор байгаа эсэхээс үл хамааран олгогдсон эрх юм. Өөрөөр хэлбэл таны харласан эсэх хамаарахгүй гэсэн үг.
.
Цагаачлалын албанд баривчлагдсан бол:
- Ямар ч асуултанд хариулахгүй байх
- Аль улсын иргэн болон тус улсад хэрхэн орж ирсэн тухайгаа хэлэхгүй байх
- Өмгөөлөгч авахаасаа өмнө ямар нэг бичиг баримтаа үзүүлэхгүй байх
- Хуулийн туслалцаа авахаас урьтаж тус улсаас сайн дураар гарч явах тухай баримтанд гарын үсэг зурахгүй байх
- Асуудал шүүхийн шатанд шилжихээр бол өөрийн амьдарч байгаа муж улсын шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргах
.
Цагаачлалын алба танай гэрт ирвэл:/Do you have a search warrant?/
- Эрэн сурвалжлах ажиллагаа хийхийг зөвшөөрсөн баримтыг үзүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд ямар нэг баримт үзүүлээгүй тохиолдолд гэртээ оруулахгүй байх эрхтэй
- Хуулийн туслалцаа авахаас урьтаж тус улсаас сайн дураар гарч явах тухай баримтанд гарын үсэг зурахгүй байх
- Аль улсын иргэн болон тус улсад хэрхэн орж ирсэн тухайгаа хэлэхгүй байх
- Эрэн сурвалжлах ажиллагаа хийхийг зөвшөөрсөн баримтыг үзүүлээгүй тохиолдолд ямар нэг бичиг баримтаа үзүүлэхгүй байх
- Цагаачлалын албаны хүнийг гэртээ оруулахгүй байх, гэртээ оруулбал та дээрх эрхээ эдлэхгүй болно
.
Ажил хийж байгаад баригдвал:
- Зугатаж болохгүй, бүр оролдсоны ч хэрэггүй. Тэд олохоор шийдсэн бол таныг хаанаас ч гэсэн олох болно гэдгийг анхаарах
- Ямар ч асуултанд хариулахгүй байх
- Аль улсын иргэн болон тус улсад хэрхэн орж ирсэн тухайгаа хэлэхгүй байх зэрэг нийтлэх эрх эдэлдгийг та бүхэндээ танилцуулж байна. Гэхдээ тухайн нөхцөл байдал бүр өөр өөрийн онцлогтой гэдгийг энд дурьдах нь зүйтэй. Цаашдаа зарим нийтлэг асуудлаар илүү нарийвчилсан мэдээлэл оруулах болно.

АНУ нь 30 орчим төрлийн визтэй, тэр нь дотроо 80 гаруй ангилалтай байдаг. Энэ бvгдийг нийлvvлээд тvр хугацааны виз гэдэг. Эдгээр нь дотроо АНУ-д нэвтрэх зорилго, хугацаа, тавигдах шаардлага зэргээр ялгаатай. Энэхvv тvр хугацааны визийг тодорхой хугацаагаар аялах, сурах эсвэл бизнес эрхлэх хvмvvст олгодог.

Харин байнгын оршин суух виз олголт нь өөр механизмаар зохицуулагддаг. Танд нэгэн зvйлийг сануулахад виз гэдэг бол зөвхөн АНУ-д нэвтрэх эрх юм. Харин ингэж нэвтрээд хэдий хугацаанд байж болохыг нь хил дээр Цагаачлалын албанаас тодорхойлж өгдөг. Үvнийг нь статус гэж нэрлэдэг. Статус дээрх хугацаа буюу таны АНУ-д байх хугацааг таны аяллын зорилгоос хамааруулан цагаачлалын албаны байцаагч тодорхойлно. Тэгэхээр виз болон статус гэдэг хоёр ялгаатай ойлголт гарч ирж буйг анхаараарай.

Виз нь зөвхөн АНУ-д ороход хvчинтэй буюу тvvнийг гадаадад, элчин сайдын яам, консулын хэлтэсээр дамжуулан олгодог. Харин статус нь зөвхөн АНУ-д байхад хvчинтэй байдаг тул тvvнийг АНУ-ын дотор Цагаачлалын албанаас олгодог.

АНУ-ын виз авсан хэрнээ хил дээрээс буцах тохиолдол цөөнгүй гардаг. Үvн дээр л виз болон статус хоёрын ялгаа харагддаг. Виз бол АНУ-д орох эрх боловч заавал оруулах баталгаа биш. Хилээр нэвтрvvлэхгvй байх эрх нь цагаачлалын албаны байцаагчид байдаг бөгөөд хэрэв сэжигтэй санагдвал байцаагч холбогдох байгууллагуудаас таны талаар лавлаж, тодруулж, бүр таныг АНУ-ын хилээр нэвтрvvлэхгvй байх эрхтэй. Нэвтрvvлэхээр болвол АНУ-д ямар хугацаанд байж болохыг тань таны АНУ-д орох зорилгоос чинь хамааруулан зааж өгдөг.

Та АНУ-д байх хугацаандаа статусаа зөрчвөл статусгүй (Out of Status) буюу хууль бусаар оршин суугч (Illegal or Undocumented Alien) болж хувирна. Монголчуудын статусгvй болдог хамгийн тvгээмэл шалтгаан нь АНУ-д байх хугацааг хэтрvvлэх явдал юм. Тухайлбал, оюутан сурна гэж ирээд сургуулиа орхисноос болж сургуулиараа дамжуулан статусаа сэргээлгэх боломжгvй болох, сургуулиа төгссөн хойно АНУ-д хууль бусаар vлдэх гэх мэт.
.
Түүнээс гадна статусынхаа бусад нөхцлийг зөрчиж ажил хийх эсвэл хэрэг төвөгт холбогдох зэргийг дурьдаж болно. Статусгvй болно гэдэг нь бидний хэлж заншсанаар “харлах” гэдэг ойлголт юм. Нэгэнт статусгvй болвол маш олон сөрөг vр дагавар гарна. Юуны өмнө, цагаачлалын ямар нэгэн эрхгvй болно. Тухайлбал, дахин статусынхаа хугацааг сунгуулах, статусаа солиулах, Ногоон карт авах боломжгvй болдог.
.
Статусгvй болсноор баригдах, ачигдах магадлалтай. Өөрөөр хэлбэл Цагаачлалын албанд статусгvй болж бvртгэгдсэн тохиолдолд Цагаачлалын шvvхээс таныг албадан гаргах шийдвэр гаргах бөгөөд та тухайн мэдэгдэлд заасан хугацаанд АНУ-аас гарахгvй бол таныг баривчилж, албадан гаргана гэсэн vг. Хамгийн аюултай нь та статусгvй байсан хугацаанаас шалтгаалан АНУ-д дахин орох эрхгvй болдог. Тухайлбал, 6 сараас дээш хугацаагаар хууль бусаар байсан бол 3 жил, нэг жилээс илvv хугацаанд байсан бол 10 жил АНУ-д орох эрхгvй болдог.

- АНУ-д ажил эрхлэх боломж байдаг уу?
- АНУ-д түр ажил хийхэд ямар виз мэдүүлэх вэ?
- Түр ажиллах зөвшөөрөл аваад үлдэх боломж бий юу?

Асуулт: АНУ-д ажил эрхлэх боломжтой ямар ямар виз байдаг вэ?
Хариулт: Ажлын виз болон ажиллах зөвшөөрлийг цагаачлалын бус бусад ангилалын виз олгодог журамд хамруулдаг. Гэхдээ гол зорилго нь хөдөлмөр эрхлэхэд оршдог тул оюутан F, дадлагажигч M, солилцооны хөтөлбөрт хамаарагдагч J, төлбөр нь гадаадаас хийгддэг жуулчны В ангиллаас ялгаатай авч үздэг.

Түр хугацаагаар ажиллагсдын визийг гэрээт худалдаачид, хөрөнгө оруулагчдын Е, сувилагчдын Н, онцгой гавъяа, авъяас чадвартай буюу ховор мэргэжлийн хүмүүсийн Н-1, шинэ технологи, компьютерын болон цахилгааны инженерийн Н-1В, үндэстэн дамнасан бизнесийн салбар хооронд шилжигсдийн L-1 гэж ангилдаг.

Удаан хугацаагаар ажилладаг, олон улсын чанартай Е, L-1 ангилалтай холбоотой хууль тогтоомж олон боловч агуулга нь ойролцоо. Түр хугацаагаар ажиллагсдын Н-2 ангиллыг хөдөө аж ахуйн салбарын ажиллагсдын Н-2А буюу бусад салбарт ажиллагсдын Н-2В гэж мөн ангилдаг.

Онцгой гавъяа, авъяас чадвартай хүмүүсийн Н-1 ангилалд урьд нь сувилагчид, тамирчид, жүжигчид багтдаг байсан боловч Конгрессоос 1989 онд баталсан хуулиар мэргэжлийн сувилагчдад шинэ Н-1А ангилал бий болгосноо төдөлгүй Н-1В болгон өөрчилж, бусад мэргэжлийн болон авъяаслаг ажилчдыг хамааруулдаг болсон.

Цагаачлалын 1990, 1991 оны хуулийн нэмэлтээр Н-1В ангиллыг нарийн мэргэжлээр хязгаарлаж, Хөдөлмөрийн нөхцлийн өргөдөл (Labor condition application-LCA)-ийг шаарддаг болгож, нэг жилд шийдвэрлэх өргөдөлд тооны хязгаар тогтоосон. Онцгой авъяастай гадаадын хүмүүст О, урлагийн тоглолтоор ирэх жүжигчид, тамирчдад Р ангилал тогтоон Н-1В ангиллаас хассан. Эдгээр ангиллын визийн өргөдлийг зөвшөөрөхөөс өмнө холбогдох ажил мэргэжлийн холбоодтой зөвшилцдөг.

Шашны байгууллагын шугамаар ажиллагсдад R-1 ангилал бий болгосон. Эмч нар Н-1В ангилалд хамаарагддаг. Бизнесын чиглэлээр ажиллагсдын цагаачлалын бус визийг олон улсын чанартай бизнес эрхлэгчдийн (E болон L-1), АНУ-ын аливаа бизнест ажиллах хүмүүсийн (O-1, H-1B, чөлөөт худалдаа, H-2B) болон тусгай салбарын үйлдвэрлэлийн гэж гурав ангилдаг.

Асуулт: АНУ-д түр хугацаагаар мөнгөний ажил хийхэд ямар ангиллын виз мэдүүлэх вэ?Хариулт: Аливаа ажил, албан тушаалын болзол шаардлагыг гагцхүү АНУ-ын иргэд хангадаг байх албагүй. Тиймээс өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийг сонирхдог, нарийн мэргэжилтэй, ажлын дадлага чадвартай ажилтанг авч ажиллуулахад анхаардаг пүүс компаниуд гадаадын иргэдийг урьж ажиллуулдаг.
Тэдгээр гадаадын иргэн АНУ-д Н1В визээр ирдэг. Жил бүрийн 4 дүгээр сарын 1-нээс эхлэн хэн түрүүлж мэдүүлсэн, 65 мянган хүнд олгогддог энэ ангиллын виз өнгөрөгч онд олгож эхлээд 48 цаг хүрэлгүй дууссан нь түүний эрэлт их байгааг харуулж байна. Тодорхой мэргэжлийн ажил (Speciality occupation), албан тушаал (Professional position) эрхлэх нэгнийг АНУ-д түр хугацаагаар авчирах зориулалттай Н1В ангиллын виз мэдүүлэгч наад зах нь баклавар буюу түүнтэй дүйх шатны, шаардлагатай бол төрөөс итгэмжлэгдсэн түвшний боловсрол эзэмшсэн байх шаардлагатай.

Мэргэжлийн ажил гэдэгт уран барилга, инженер, математик, физик, нийгмийн шинжлэх ухаан, анагаах, эрүүл мэнд, боловсрол, хууль, нягтлан бодох, бизнесс, холбоо мэдээллийн технологи, урлагийн зэрэг өргөн хүрээний төрөл мэргэжлийн онолын болон практикийн мэдлэг шаардсан ажлууд багтдаг. Энэ ангиллын визтэй ажилчин түүнийг ивээн тэтгэсэн ажил олгогчид л хүчин зүтгэх бөгөөд гэр бүл, 21 нас хүрээгүй хүүхдүүдээ Н4 визээр авчирч дунд сургуульд сургах боломжтой. Ажил солих тохиолдолд тусгай маягтаар өргөдөл гаргаж зөвшөөрөл авдаг.
Асуулт: Түр ажиллах зөвшөөрөл аваад үлдэх боломж бий юу?
Хариулт: Н-1В ангиллын визээр АНУ-ын компаниудын ажиллах хүчний хэрэгцээг хангахдаа тухайн ажилчны АНУ-д байнга оршин суух хүсэлттэй хамтатгахгүй гэдэг зарчим баримталдаг. Нэгэнт түр хугацааны виз болохоор АНУ-д оршин суух хугацааг эхний удаа гурван жилээр заадаг, дахин гурван жилээр сунгаж болно.
Сунгахын тулд ажил олгогч өргөдөл гаргадаг. Зургаан жилийн дараа тухайн ажилчин дахин Н1В виз мэдүүлэхийн тулд АНУ-аас нэг жилийн хугацаагаар гарч явсан байх шаардлагатай. Гэхдээ нэгэнт виз авсан ажилчинд ажил олгогч нь эхний гурван жилд багтан байнга оршин суух зөвшөөрөл мэдүүлж болно.
Байнга оршин суух зөвшөөрөл буюу “ногоон карт” олдоогүй тохиолдолд тухайн ажилчин ногоон карт мэдүүлсэн байхад зургаан жил нь хэтэрсэн ч АНУ-д холбогдох журмын дагуу оршин суух боломжтой.Ажил олгогч гадаадын мэргэжилтэй ажилчинг ивээн тэтгэхийн тулд Хөдөлмөрийн яамандаа хандаж тухайн албан тушаал, цалингийн хэмжээг дурдсан Ажлын байрны өргөдөл буюу (Labor Condition Application) бүрдүүлж өгдөг, зөвшөөрөгдсөн нөхцөлд АНУ-ын Харьяатын болон Цагаачлалын алба-ХЦА (US Citizenship and Immigration Services)-нд өргөдөл гаргана. Чингэхдээ тухайн албан тушаал наад зах нь баклавар буюу түүнтэй дүйх шатны мэдлэг боловсрол шаардахыг нотлох шаардлагатай.

Ажилчин өөрийгөө ажил олгогчийн санал болгосон тухайн мэргэжлийн ажилд буюу албан тушаалд тохирч тэнцэнэ гэдгийг нотлохоос гадна их сургууль төгсгөсөн диплом, ажлын дадлага туршлагыг нь илтгэсэн нотолгоог АНУ-д хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэрээр бүрдүүлэх шаардлагатай. Дээд боловсролын диплом, нарийн мэргэжлийн үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх үйл ажиллагааг ихэвчлэн мэргэжлийн холбоодын шугамаар төлбөртэй хийж гүйцэтгэдэг. Жилд Н1В визийг баклаврын зэрэг бүхий 65 мянган хүнд олгодгоос гадна АНУ-д Мастерийн зэрэг хамгаалсан хүмүүст нэмж 20 мянган ширхэг виз олгодог, их сургууль, коллежуудад ажиллах хүмүүс дээрх тоонд хамрагддаггүй.

Мэргэжлийн дипломыг зөвшөөрүүлэх, ажлын байрны тодорхойлолт үйлдэх, үнэлгээ хийх, бичиг баримтуудыг орчуулах, өргөдөл гаргах ажлыг оны эхнээс хийж эхлэхэд багагүй хугацаа шаардагддаг тул тэдгээрийг эцсийн байдлаар эмхлэн бүрдүүлж шуудангаар 4 дүгээр сарын 1 гэхэд илгээхэд бэлэн болгосон байх шаардлагатай.

Н-1В виз хүссэн өргөдлийг ажлын байрны нэр, гүйцэтгэх үүрэг, олгох цалин, ажлын шаардлага, боловсролын шалгуур, компаны санхүүгийн боломж зэрэг хөдөлмөрийн нөхцлийг нягтлан шалгасны дараа тухайн хүний ажиллах нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу ХЦА-ны бүсийн үйлчилгээний төвд гаргана.

Өмгөөлөгч шаардлагатай тохиолдолд G-28, I-129 маягтаас гадна Н нэмэлт болон шинэчилсэн I-129 W маягт бөглөнө. Хураамжийн 130 ам. доллараас гадна ажил олгогч 1000 ам. доллар төлсөн баримтыг хавсаргадаг бөгөөд бизнесийн болон эрхлэх ажлын шинж чанар, тухайн ажлын мэргэжил шаардах онцлог, боловсролын байдлыг тодорхойлж, баримтаар нотолгсон ажил олгогчийн захиаг хавсаргана. ХЦА мэргэжил шаардах ажлын жагсаалт гаргадаг боловч Холбооны шүүх. мэргэжил шаардах ажлыг урьдчилан хуульчлан тогтоох боломжгүй гэж үзсэн учир энэ жагсаалтыг явцуу гэж шүүмжилдэг.

Ажил олгогчоос гаргасан ажлын байрны тодорхойлолт, тайлбар шийдвэрлэх үүрэгтэй. Н-1В визээр ажиллуулах мэргэжилтний тоог тогтоодог ч тухайн жилд шаардлагатай мэргэжилтний тухай мэдээллийг Холбооны бүртгэл (Federal Register)-ээр мэдээлдэг. ХЦА Хөдөлмөрийн департаментаас гаргадаг Ажил мэргэжлийн нэрийн толь бичиг (Dictionary of Occupational Titles), бусад код, жагсаалтыг өргөн ашигладаг. Ажил олгогч эдгээрийг Хөдөлмөрийн департаментын вэб хуудаснаас үзэж болно.

Associated Press /Tue, Jan 23, 2007/ дугаараас Santa Ana, /Calif/-с 761 хууль бус цагаачдыг АНУ-ын цагаачлалын албанаас ажиллагаа хийж баривчилсан тухай нийтлэл гарсан байхыг уншсан. Энэхүү ажиллагаа нь тус улсын түүхэн дэх томоохон ажиллагааны нэг бөгөөд нийт 14 улсын хууль бус иргэд баривчлагдсан байна. Эдгээр хүмүүсийн 338 нь гэрээсээ үлдэх 423 нь тодорхой газруудаас баривчлагдсан байна. Энэ нь хууль бус цагаачдыг буцаах компанит ажиллагааны нэг хэсэг бөгөөд өнгөрсөн 6 сараас хойш тус алба 13,000 хууль бус иргэдийг баривчилаад байгаа юм байна.

АНУ-ын цагаачлалын албаны үйл ажиллагаа эрчимжиж байгааг дээрх үйл ажиллагаанаас гадна бусад муж улсуудад болж буй үйл явдлуудаас харж болно. Сүүлийн үед Illinois, Iawo зэрэг төвийн мужуудад хэд хэдэн монгол хүн Цагаачлалын албанд саатуулагдаад байгаа талаарх мэдээ гарч байна. Тэдний нэг нь өөр хүн баривчлах ажиллагааны хоморгонд орж баригдсан бол зарим нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн учир орон нутгийн цагдаа саатуулж, улмаар Цагаачлалын албанд шилжүүлсэн байна. Өнгөрсөн оноос АНУ-ын нэлээд хэдэн муж улсын цагдаа нар Цагаачлалын албатай хамтран ажиллаж, ямар нэгэн шалтгаанаар саатуулагдсан иргэдийн Цагаачлалын статусыг нь давхар шалгаж, зөрчилтэй нөхцөлд Цагаачлалын албанд шилжүүлэх болсон байна. Тэгэхлээр та харласан бол ямар хороололд амьдрах, хотын аль хэсэгт ажил эрхлэхээс эхлээд замын хөдөлгөөнд оролцож байхдаа ч тэр болгоомжтой байх шаардлагатай болоод байна.

Ер нь ямар нэг асуудалд орж өөрсдийгөө хүндрүүлэхгүй байх л хамгийн зөв зам болоод байна. Гэхдээ асуудалд орохгүй гээд юм юмнаас хойш сууна гэсэн ойлголт биш гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Үүгээр юу хэлэх гээд байгаа гэхээр 1-р зорилго бол ямар нэг асуудал орохгүй /асуудалтай хүмүүсээс, орчиноос хол/ байх, 2-рт өөрт олгогдсон боломжийг сайтар ашиглаж бичиг баримттай болох, нэгэнт асуудалд орооцолдсон бол өөрийн эрхийг эдлэх чадвартай байх шаардлагатай.

АНУ-ын цагаачлал гэдэг нь тус улсын харьяат бус иргэн АНУ-д урт хугацаагаар оршин суухыг хэлдэг. 1675 оноос хойш цагаачдын нийт хvн амд эзлэх хувь 16 хувиас хэтэрч байгаагvй хэдий ч цагаачид тус улсын хvн амын єсєлт, эдийн засаг, улс тєрийн амьдрал ихээхэн нєлєє vзvvлж ирсэн. Цагаачид тус улсын vндэстэн ястан, шашин, хєдєлмєрийн зах зээл бvр гэмт хэргийн ерєнтцєд хvртэл єєрийн хувь нэмрээ оруулсан байдаг. 2006 оны байдлаар дэлхийн аль ч улсаас илvv цагаачдыг хvлээн авч иргэншил олгосон улс бол АНУ. 2006 оны байдлаар нийт цагаачдын тоо 37.5 саяд хvрсэн байна.
.
Дэлхийн єнцєг булан бvрээс ирсэн цагаачид АНУ-ын нийгэмд єєрчлєлтийг авч ирдэг, “АНУ-д ирж байгаа цагаачид манай улсын улам бvр хvчирхэг болгож байдаг” гэж АНУ-ын Ерєнхийлєгч асан Билл Клинтон Портлатын Их сургуульд 1998 онд vг хэлэхдээ онцлоод, цагаачид тvvний дотор Ази болон Латин америкаас ирж буй цагаачдыг дэмжсэн байна. Америк гадаадаас ирж буй цагаачдын тvрлэгээр єсєлт дэвшид хvрч, єнєєдрийн нийгмийг бvтээсэн, цаашид ч гэсэн энэ байдал vргэлжлэнэ гэдэг эргэлзэхгvй байгаа бєгєєд эдгээр хvмvvс маш хєдєлмєрч, шинийг санаачлагч, vйлдэвлэгчид байдаг гэжээ.
.
ЕрвоАзиас АНУ-ыг зорих цагаачид нэлээд хvнд, амь єрссєн замыг туулдаг байсан бол 1960-д оноос агаарын тээврийг єргєн хэрэглэх болсоноор энэ асуудал шийдэгдэх тvвшинд очсон. Харин Мексикийн хил дагуу хууль бус цагаачлал єнєєдрийг хvртэл аюултай хэвээр байна. Сvvлийн vед хил дагуу хамгаалалтын хана барьж эхэлсэн бєгєєд vvнтэй зэрэгцvvлэн тvр хугацааны ажилчин хєтєлбєрийг хэрэгжvvлж эхэлсэн байна. 2006 оноос эхлэн Конгресс дээр энэ асуудлаар хэлэлцэж эхэлсэн бєгєєд 2007 оны 3 дугаар сараас эхлэн дээрх асуудлын зарим хэсэг хууль тогтоомж болон гарч хилийн зарим хэсгээр хамгаалалтын хана босгох ажил эхэлсэн байна. Олон хотуудад тvvний дотор Washington D.C., New York City, Los Angeles, Chicago, San Francisco, San Diego, Salt Lake City, Phoenix, Dallas, Houston, Detroit, Jersey City, Minneapolis, Miami, Denver, Baltimore, Seattle, Portland, Oregon, Portland, Maine нь цагдаа нар хvмvvсээс тухайн улсад байх статусыг шууд байдлаар шалгахыг хориглосон шийдвэр гаргасан байна.

АНУ-ын хуулийн тогтолцоо нь ойлгоход бэрхшээлтэй хүндрэлтэй байдаг. Ер нь аль ч газрын хууль тийм байдаг. Ер нь харж байхад гадаад иргэд энэ орны хуулийг сайтар мэдэхгүйгээс шүүх дээр сандарч мэгдэн барьц алддаг, түүнээсээ болоод өөртөө ашиггүйгээр шийдвэр гаргуулахад хүргэх тохиолдол их байдаг. Гол нь байцаан шийтгэх хуулийн журам, түүнийг ойлгохгүй байгаагаас тэгэж сандардаг байх л даа. Тэгэхээр би байцаан шийтгэх ажиллагааны журмын талаар ярина.

Өмгөөлөгч хэрхэн авах вэ?
Эрүүгийн хэрэг болгон дээр өмгөөлөгч авах эрхтэй байдаг. Хэрвээ өмгөөлөгч хөлслөн авах зардал төлөх боломжгүй бол шүүх өмгөөлөгч томилж өгнө. Өмгөөлөгч тэр хүний байранд өөрийгөө тавьж үздэг гэж хэлж болно. Хамгийн гол зүйл бол өмгөөлөгч шүүгчдэгч хоёрын хооронд ярьж байгаа зүйл нь нууц байдаг. Тийм болохоор өмгөөлөгчдөө бүх асуудлаа ярьж хэлж болно. Хэрвээ өмгөөлөгч авах төлбөрийн чадваргүй бол шүүх тусгай өргөдөл бөглүүлээд төлбөрын чадвартай эсэхийг тогтооно.

Иргэний хэргийн хувьд үнэ төлбөргүй өмгөөлөгч авах ёстой гэсэн хуулийн заалт байхгүй. Жишээлбэл иргэний хэрэг дээр та хэн нэгнээс хохирол нэхэмжилж байгаа бол та өөрөө өмгөөлөгчөө авчрах хэрэгтэй болно.

Төлбөрийн хэлбэр
Гурван төрлийн төлбөрийн хэлбэр байж болно. Нэгдүгээрт тодорхой тогтоогдсон үнэ байдаг. Тэр нь эрүүгийн хэргүүд дээр шийдэгддэг. Хоёрдахь нь цагаар төлдөг төлбөр байна. Тэр нь ихэнхдээ гэр бүлийн, тухайлбал хүүхдийн тэтгэвэр, гэр бүл салгах зэрэгт цагаар үнэлдэг. Гуравдах нь тодорхой нөхцөл байдалтайгаар төлөх журам. Тэр хэрэг бол гол төлөв эрүүл мэндийн хувьд хохирсон хэрэг дээр өмгөөлөгч хөлсөлж төлбөр төлдөг. Жишээлбэл: авто осолд ороод гэмтсэн бол гэм буруутай хүмүүстэй холбогдуулан нэхэмжлэл гаргана. Хэрвээ өмгөөлөгчийн төлбөрийг төлөх мөнгө байхгүй бол тодорхой нөхцөлтэйгээр, тухайлбал нэхэмжлэлийн төлбөр олгогдсон тохиолдолд тэдэн хувийг нь авна гэсэн нөхцөлтэйгээр төлбөрөө тогтож болно. Энэ маань юу гэсэн үг вэ гэвэл 1000 доллар гаргуулсан бол өмгөөлөгч 20 хувийг нь ч авч болно. Түүнийг л тодорхой нөхцөлтэйгээр төлбөр хийх гэж хэлж байна.

Өмгөөлөгчийг хаанаас олж болох вэ?
“Шар Хуудас” утасны бүртгэлээс эрж хайж олж болно. Өөр бусад зар сурталчилгаа, таньдаг мэддэг хүнээр дамжуулан олж авч болно. Гэхдээ, ямар төрлийн хэрэг дээр хуульч авч байна вэ гэдгээс шалтгаалж мэргэжлийн өмгөөлөгч авах хэрэгтэй болно. Өмгөөлөгчийн талаар лавлагаа өгөх газар руу утасдахад таны хүсч байгаа мэргэжлийн хуульчийг олж өгч болно.

Өмгөөлөгч хөлсөлж авах процессӨмгөөлөгч хөлсөлж авах процесс, эрүүгийг хэргийн төрлийг хэлж өгөе. Дүүргийн шүүх, тойргийн шүүх гэсэн хоёр шатны шүүх байна. Хөнгөн, хүнд гэсэн хоёр төрлийн гэмт хэрэг байдаг. Хөнгөн гэмт хэрэг нь дөрвөн төрөл байна.
.
Нэгдэх зэрэглэлийн гэмт хэрэг нь нэг жил хүртэл хорих ялтай. Хоёр дахь нь 6 сар хүртэл хорих, гурав дахь нь 500 доллараар торгох, дөрөв дэх нь 250 доллараар торгох заалттай дөрвөн төрлийн гэмт хэрэг бий. Гурав, дөрөв дэх төрлийн гэмт хэргүүд нь зөвхөн торгуултай, ихэнхдээ зам тээврийн зөрчилтэй холбогдсон гэмт хэрэг. Нөгөө хоёр нь нэлээд хүнд, Танхайрсан, хүн зодсон, согтуугаар машин барьсан гэх зэрэг. Хоёрдахь төрөл нь хүнд гэмт хэрэг. Үүнд 1 жилээс дээш хорих ялтай хэргүүд хүнддээ ордог. Энэ нь 6 төрөлд хуваагддаг. Өмнөх хөнгөн гэмт хэрэг нь 4 болж байсан.

Тус бүрдээ ял шийтгэл нь өөр. Зарим нь энэ төрөл зүйлд багтаггүй ч хэрэг байдаг. Тэр хөнгөн буюу хүндэд нь ордоггүй гэмт хэргүүдийн ялыг хуульд ййрт нь тодорхой тухайлан зааж өгсөн байдаг. Жишээлбэл хулгайн гэмт хэрэг нь хүнд болон хөнгөн байж болно. 200 доллараас доош хулгай бол хөнгөн, дээш болбол хүнд болдог.

Байцаан шийтгэх ажиллагаа нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг баривчилсанаар эхэлдэг. Цагдаагийн байгууллагын ажилтан гэмт хэрэг үйлдэхийг харсан бол ямар ч тохиолдолд хүнийг баривчилж болно. Цагдаагийн ажилтан нь гэмт хэрэгтнийг баривчлаад шүүгч дээр аваачиж хэргийнх нь талаар танилцуулдаг. Хэрвээ гэмт хэрэг үйлдэж байгааг цагдаа үзэж мэдээгүй бол цагдаагийн ажилтан эхлээд гэмт этгээдийг баривчлах зөвшөөрлийг шүүгчээс авдаг. Иймд хэн нэгнийг баривчилж байж л байцаан шийтгэх ажиллагаа эхэлдэг.

Гэмт хэрэг гарч байгааг харсан цагдаа тэр дариуд нь баривчилж болно. Хэрвээ цагдаагийн ажилтан байгаагүй бол баривчлан зөвшөөрлийг шүүчээс авдаг. Гэхдээ онцгой тохиолдол бий. Жишээ нь дэлгүүрт дэлгүүрийн ажилтан намайг хулгай хийсэн гэж барьж авлаа гэе. Тэгвэл дэлгүүрийн ажилтан цагдааг иртэл саатуулж байж болно. Харин цагдаагийн ажилтан ирээд баривчилж болно.

Шүүгчээс зөвшөөрөл авахгүйгээр баривчилдаг гурван тохиолдол байна. Энэ нь дэлгүүрээс жижигхэн байдлаар хулгай хийсэн тохиолдол байна. Танхайрлын хэрэг, гуравдахь нь согтуугаар авто машин жолоодох зэрэг зам тээврийн осолтой хэрэг.

Гэмт хэрэг үйлдсэн байж магадгүй гэсэн магадлал байгаа тохиолдолд цагдаагийн ажилтан шүүгчээс зөвшөөрөл авалгүйгээр баривчилж бас болдог. Баривчлаад шүүхийн байранд аваачина. Шүүгч нь, хорих уу, эсвэл гадуур байлгах уу гэдгийг шийддэг. Хэрвээ нийгэмд аюултай биш оргон зайлахгүй гэж үзвэл заавал цагдан хорихгүйгээр даалтанд гаргаж болно. Оргоод явчихаж магадгүй, эсвэл дахиад гэмт хэрэг үйлдэж магад гэж үзвэл шүүх хурал хүртэл хорьдог.

Нөгөө талаар барьцаа тавьж болдог. Барьцаа янз бүр байна. Шүүх дээр буцаж ирнэ гээд баталгаа гаргаад гадуур гарч болно. Мөн мөнгөн хэлбэртэй байж болно. Шүүхээс дуудсан хугацаанд ирж байвал хожим нь барьцааны мөнгөө буцааж авдаг. Мөн өдөр болгон ирж бүртгүүлж байх нөхцлийг даалтанд гаргахдаа тавьдаг. Баривчлагдсаны дараа барьцааны асуудлыг шйидсэний дараахан захиран тушаах хурал гэдэгт оролцох хэрэгтэй болдог. Энэхүү захиран тушаах хурлаар би өмгөөлөгч өөрөө хөлсөлж авах уу, эсвэл шүүгчээр өмгөөлөгч томилуулах уу гэдгийг шийднэ.

Энэ их чухал юм. Хэрвээ хөнгөн гэмт хэрэг бол шүүх хурал болох өдрийг хэлж өгнө. Хэрвээ хүнд гэмт хэрэг бол шүүх хурлын өмнө бас нэг урьдчилсан хурал болдог. Түүний хугацааг нь хэлж өгдөг. Шүүх хурлыг 30-60 хоногын дотор товлодог. Хөнгөн гэмт хэргүүдийг дүүргийн шүүх дээр шийддэг. Дүүргийн шүүх дээр тангаргын шүүх гэдэг 12 хүн байдаг.

Бүх төрлийн эрүүгийн хэрэг дээр яллагдагч гэм буруутай гэдгийг ямар нэгэн эргэлзээгүйгээр нотлох ёстой. Эхний үе шатанд шүүгдэгч гэм буруугүй байна гэж үзвэл хэргийг хэрэгсэхгүй болгоно. Хэрвээ гэм буруутай байна гэвэл хоёрдахь шатруугаа орно Энэ нь ял шийтгэл оногдуулах ажиллагаа юм. Энэ шатанд шүүгдэгч өмнө нь ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгаж үздэг. Хэргийн нөхцөл байдал, өмнө нь ял шийтгэлтэй байгаа эсэхийг нь харгалзаж ял оногдуулдаг.
.
Хэрвээ анхны гэмт хэрэг бол шүүгч хорих ял өгөхгүй. Ерөнхийдөө хорих ялыг тэнсэж болох талтай. 30 хоногын хорих ял өгөөд түүнээ тэнсэж, тодорхой нөхцлүүдийг хэлж өгдөг. Үүнд дахин зөрчил гаргахгүй байх, хэрвээ гаргавал өмнө нь тэнссэн ялаасаа эргэж харж үзээд зарим хэсгийг нь эдлүүлэхээр тогтоож болно. Виржиниагийн хуулийн дагуу хоёр чухал зүйл байх ёстой. Нэгд шүүгч намайг гэм буруутай гэж шийдвэрлэх ёстой. Хоёрдах нь ял шийтгэл оногдуулсан байх ёстой. Хэрвээ ял шийтгэл оногдуулахгүй гэж шүүх шийдвэл миний хувийн түүх намтарт ял шийтгэлтай гэсэн тэмдэглэл орохгүй.

Хүнд гэмт хэргийн тухай
Хүнд гэмт хэргийн талаарх захиран тушаах хурал дээр өмгөөлөгч яаж авах вэ гэдгийг шийднэ, мөн шүүх хурлын товыг хэлж өгнө. Хүнд гэмт хэргийн хувьд шүүх хурлын өмнө мөн бас завсарын, нэг урьдчилсан хуралдаан хийдэг. Тойргийн шүүх нь хоёрдахь шатны шүүх юм. Зөвхөн тойргийн шүүх л хүнд гэмт хэргийг шийдвэрлэх харьяалалтай байдаг. Хүнд гэмт хэрэг үйлдэж баригдсан тохиолдолд шүүх хурлын өмнөх завсарын, урьдчилсан хуралд заавал орох ёстой. Хүний эрхийг эдлүүлэхийн баталгаа болгож ийм хурлыг хийдэг. Ер нь хүнд гэмт хэргийг таслан шийдвэрлэхэд их хугацаа ордог. Тэр хугацаанд хэрэгтний эрхийг хохироохгүйн тулд дунд нь тийм завсарын урьдчилсан хуралдааныг хийдэг.

Энэ завсрын хуралдаанаас гэмт хэрэг үйлдсэн магадлал байна уу, үгүй юу гэдгийг тогтоох учиртай. Хэрвээ шүүгч завсарын хуралдаанаас намайг гэмт хэрэг үйлдсэн байж болох юм аа гэсэн шийдвэр гаргавал хэргийг Тангарагийн шүүгч нар луу явуулдаг. Тангарагийг шүүгч нар яллах дүгнэлт үйлдэх үү, үгүй юу гэдэг асуудлыг шийднэ. Тэрхүү тангарагын шүүгч нар энэ хүн гэм буруутай байна гэж үзвэл хэргийг тойргийн шүүх рүү шилжүүлнэ. Тойргын шүүх дээр шүүх хуралдааныг шүүгч дангаараа шийдсэн ч болно, эсвэл тэрхүү 12 тангарагын шүүгчийг оруулж шийдэж ч болдог. Тангарагын 12 шүүгч гэдэг нь ард түмний дундаас сонгогдсон хүмүүс. Хэрвээ тэр 12 тангарагын шүүгч гэм буруугүй гэж үзэх юм бол хэргийг хэрэгсэхгүй болгодог. Өмнө нь ял шийтгүүлж байсан уу, үгүй юу гэдгийг энэ тангарагын шүүгч нар авч үзэх хэрэгтэй. Ямар ял шийтгэл оногдуулах вэ гэдгийг тэд шийднэ.

Шүүгчээс ялгаатай нь тангарагын шүүгч нар бол ялыг тэнсэж, хянан харгалзах эрх байдаггүй. Байцаан шийтгэх ажиллагааны талаар ерөнхийд нь танилцууллаа. Хуулийн сургуульд энэ байцаан шийтгэх ажиллагааг нэг жилийн туршид судалдаг.

Одоо үндсэн хуулийн эрхийн талаар товчхон хэлж өгье.Үндсэн хуулийн эрх бол АНУ-ын үндсэн хуулиас гаралтай. Түүнээс гадна Виржиниагийн Үндсэн хуульд заасан эрхүүд байгаа. Хуулийн сургуульд мөн адилхан энэхүү Үндсэн хуулийн эрхийг жил гаруйн хугацаагаар үздэг. Тэгэхээр энд би хэдхэн төрлийн үндсэн хуулийн эрхийн талаар та бүхэнд танилцуулая.

Үндсэн хуулийн эрх гэдэг нь хамгын чухал зүйл юм. Энд хэлж буй бүх үндсэн хуулийн эрхүүд бол АНУ-ын үндсэн хуулинд заасан боловч, АНУ-д амьдарч буй, хууль бус ч байсан ялгаагүй бүх хүмүүс энэ эрхийг эдэлдэг.

Үндсэн хуульд Дөрөвдэх нэмэлт өөрчлөлт гэж байдаг. Энэ нь аливаа хүнд ямар эрхийг өгч байна гэвэл хууль бусаар үзлэг, нэгжлэг хийх, эд зүйлийг хурааж авахыг хориглосон. Жишээлбэл цагдаагийн ажилтан танай гэрт ямар ч учир шалтгаангүйгээр орж ирж болохгүй. Мөн цагдаагийн ажилтан ямар нэгэн учир шалтгаангүйгээр таныг зам дээр зогсоож болохгүй.
Цагдаагийн ажилтан танай гэрт орох, эсвэл зам дээр таныг зогсоохын тулд энэ хүн ямар нэгэн байдлаар гэмт хэрэг үйлдсэн, замын хөдөлгөөний журам зөрчсөн гэсэн шинж тэмдэг, магадлал байж цагдаа энэ үйл ажиллагааг явуулах ёстой. Таныг машин бариад явж байхад цагдаагийн ажилтанд таны машины өнгө будаг таалагдаагүй байж болно. Зөвхөн таны машины өнгө будаг таалагдахгүй байна гэдэг үндэслэлээр цагдаа таныг зогсоож болохгүй. Харин цагдаагийн ажилтан таны машин замын шугамуудыг давах, дайрахад зогсоож болно. Энэ бол хууль ёсны асуудал болно. Яагаад гэвэл энэ тохиолдолд цагдаагийн ажилтан таныг согтуугаар машин жолоодож яваа гэж сэжиглэж болох учраас энэ нь хууль ёсны болно. Тэгээд таныг зогсоогоод үзлэг хийнэ.

Тэгээд хэрвээ таниас архи үнэртэж байгаа бол, хэл яриа муудсан бол, таныг машнаас чинь гаргаад, үзлэгийг цаашид үргэлжүүлэн хийж болно. Хэрэв тийм биш бол, хэрэв та хүнд ойлгомжтой байдлаар яагаад замын шугам давсан гэдгээ хэлж тайлбарлаж чадах юм бол цагдаа түүнийг ойлгож хүлээж авч болно. Жишээлбэл та радиогийнхоо долгионыг сольж байсан байж болно шүү дээ.

Гэхдээ зөвхөн тэр сэжиглэж байгаа тэр үндэслэлийнхээ хүрээнд л үзлэг шалгалтыг явуулах ёстой. Өөрөөр хэлбэл таныг согтуугаар машин жолоодож байна гэж сэжиглэсэн бол түүнээ л шалгах учиртай. Өөр зүйлрүү тань халдах эрхгүй.

Мөн хүмүүсийн орон гэр халдашгүй байх ёстой. Гэмт хэрэгт сэжиглээд үзлэг хийх юм бол заавал шүүгчийн зөвшөөрөл байх ёстой. Тэр зөвшөөрөл бол энэ оронд гэмт хэрэг үйлдсэн, эсвэл гэмт хэрэгтэй холбогдох нотлох баримт байгаа гэсэн тийм сэжиглэл, магадлал дээр үндэслэж иргэдийн гэрт нэгжлэг хийх зөвшөөрлийг шүүгчээс өгдөг. Шүүгч цагдаагийн ажилтан юу хэлж, нотолж байгааг сонсож байгаад, нэгжих зөвшөөрлийг өгөх сэжиглэл, үндэслэл бүрэн дүүрэн байна уу, үгүй гэдгийг шүүгч мэднэ.

Өөр нэгэн чухал асуудал бол өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл та өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй л байх эрхтэй гэсэн үг юм. Шүүгдэгч шүүх хурал дээр гэм буруугүй гэдгээ нотлохын тулд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах шаардлага байхгүй. Тэр ажиллагааг улсын яллагч, прокурор л шийдэх учиртай. Тэд энэ хүн гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг ямар нэгэн эргэлзээгүйгээр баталж, нотлох ёстой. Шүүгдэгч шүүх хурал дээр, эсвэл тангарагын шүүгч нарын хуралдаан дээр мэдүүлэг өгөхөөр үүрэг хүлээсэн юм байхгүй. Тийм болохоор шүүгдэгчийг шүүх хурал дээр мэдүүлэг өг гэж шахаж шаардаж болохгүй. Түүнээс гадна цагдаад баригдсан нөхцөлд та мэдүүлэг өгөхгүй байх хэрэгтэй.

Миранда журмын талаар та бүхэн сонссон байх. Энэ журмын талаар кинон дээрээс та бүхэн харсан байх, цагдаа нар хэрэгтэнг баривчлахдаа “Та өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гээд олон юм хашгичаад хэлж байдаг нь энэхүү Миранда журам юм.

Мирандад заасан журам нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, хэрвээ хоригдсон бол өмгөөлөгч авах зэрэгт чухал хэрэгтэй. Цагдаа таны энэ бүх эрхийг тайлбарлаж өгөх ёстой. Өмгөөлөгч авах хэрэгтэй гэдгийг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Хэрвээ өмгөөлөгч авах төлбөрийн чадваргүй бол шүүгч таньд өмгөөлөгч томилж өгнө гэдгийг ч бас тайлбарлаж өгөх учиртай. Мөн мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэдгийг тайлбарлаж өгнө. Хэрвээ та мэдүүлэг өгөх юм бол өгсөн мэдүүлэгийг чинь шүүх хуралдаан дээр таны эсрэг яллах нотолгоо болгон ашиглах болно гэдгийг таньд хэлж ойлгуулах ёстой. Цагдаагийн ажилтанд та ямар нэгэн шалтгаанаар баригдсан бол та түүнд ямар нэгэн зүйлийг хэлж тайлбарлах шаардалга байхгүй.

Өөр нэг Үндсэн хуулинд заасан эрх бол нэг хэргийн төлөө хоёр удаа шийтгэгдэхгүй байх зарчим юм. Нэг хэрэг үйлдсэний төлөө нэг л удаа шийтгэгдэнэ. Жишээлбэл бага хэмжээгээр хулгай хийсэн хэргээр шйитгэгдлээ гэхэд шүүгч энэ нотлох баримт хангалтгүй байгаа гээд хэрэгсэхгүй болгочихсон тохиолдолд улсын яллагч дахиад нэг нэмэлт нотлох материал авчраад, энэ хэргийг задлана гэх боломж байхгүй. Тэгэхээр Улсын яллагч хэргийг нэг л удаа шүүх дээр авчирч яллах боломжтой, монголд байдаг шиг мөрдөн байцаагчид буцаагаад, дахин дахин асуугаад, задлаад байх явдал байдаггүй. Түүнээс гадна хэргийг шуурхай хугацаанд, түргэн шийдэх эрхтэй байдаг.

Хөнгөн гэмт хэргүүдийг гэмт хэрэг гарсанаас хойш нэг жилийн дотор шийдсэн байх ёстой. Хүнд гэмт хэргүүдийг завсарын хуралдаан хийсний дараа 5 сарын дотор багтааж шийддэг. Хэрвээ хоригдож байгаа бол мөн таван сарын дотор шийдэх учиртай. Гадуур байгаа бол есөн сарын дотор шийднэ. Хэргээ хурдан шуурхай шийдвэрлүүлэх хэрэгтэй. Хэрвээ тав, есөн сарын хугацаанд хэргийг шийдэхгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгодог. Жишээлбэл хорихоос барьцаа тавиад гаргачихсан бол есөн сарын дотор л тэр хэргийг шийдсэн байх ёстой. Тэр хугацаанд л прокурор хэргийг шийдүүлсэн байх ёстой. Хүнд гэмт хэргийн хувьд тангарагын шүүгч нар хэргийг шийдвэрлүүлэх эрхтай. Тангарагын шүүгч 12 иргэн таныг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлохын тулд бүгдээр санал нэгдсэн байх ёстой. Нэг ч эсрэг санал өгч болохгүй. Бас нэг чухал эрхийн талаар яръя.

Үүнийг хүн бүхэн ойлгож, найз нөхөддөө танилцуулсан байх хэрэгтэй. Энэ бол шүүх хурал дээр өөрийн эсрэг мэдүүлэг өгч байгаа гэрчтэй нүүрэлдэх, түүнийг байцаах эрхтэй. Шүүх хурал дээр гэрч өөрөө л харсан үзсэн зүйлээ ярьсан байх ёстой. Хүнээс дам сонссон зүйл бол нотлох баримт болохгүй. Жишээлбэл би Жон гэдэг хүний эсрэг танхайрсан гэмт хэрэг үйлджээ. Жон хохирогч шүүх хурал дээр гэрчлэх ёстой. Жой гэдэг гуравдах хүн ирээд Жон надад ингэж хэлсэн гээд шүүх хурал дээр яриад байж болохгүй.

Арвандөрөвдүгээр нэмэлт өөрчлөлт гэж бий. Энэ нь бидний саяны ярьдаг журмуудыг АНУ-ын холбооны гүйцэтгэх салбарын байгууллагууд хэрэгжүүлэх ёстой гэсэн заалт юм. Муж улсын цагдаагийн ажилтан нь Холбооны улсын нэрийн өмнөөс үйл аижллагаа явуулж байгаа албан тушаалтан биш. Гэхдээ би АНУ-ын үндсэн хуулийг яриад байгаагийн учир нь АНУ-ын Үндсэн хуульд заасан эдгээр эрхүүдийг мужийн цагдаагийн ажилтан биелүүлэх учиртай. Арвандөрөвдэх нэмэлт өөрчлөлтөөр Хүн амьд явах эрхэй, эрх эрх чөлөөтэй байх эрхтэй, эд хөрөнгөтэй байх эрхтэй, эдгээр эрхүүдийг хуулиар тогтоосон журмаас гадуур зөрчиж болохгүй гэсэн заалт юм.

Би үндсэн хуульд заасан үндсэн эрхүүдийн талаар товчхон ярилаа. Мөн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны талаар товч мэдээлэл өглөө. Иргэний хэргийн байцаан шийтгэх ажиллагаа нь эрүүгийнхаас өөр байдаг.

Иргэний хэрэгт мөн дүүргийн шүүх болон тойргийн шүүх гэсэн хоёр шүүх байдаг. 4500 доллараас доош байвал дүүргийн шүүх шийднэ. Түүнээс дээш бол тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлнэ. Харин 15000 доллараас дээш бол заавал тойргийн шүүхээр шийдүүлнэ. Дүүргийн шүүхэд тангарагын шүүгч байдаггүй. Шүүгч дангаараа бүх асуудлыг шийднэ. Тойргийн шүүх дээр тангарагын шүүгч шийднэ. Дүүргийн шүүх дээр процедур нь их амархан байдаг. Дүүргийн шүүх дээр нэхэмжлэх гаргадаг тусгай формыг бөглөдөг. Нарийн бичгийн дарга нь түүнийг хүлээж аваад шүүх хурал болох өдрийн товлон хэлж өгдөг. Нэхэмжлэлийн хуудсыг хариуцагч хүнд шүүхийн цагдаа хүргэж өгдөг. Хариуцагч шүүх хуралд бэлтгэж, хуралд заавал ирэх учиртай.

Тойргийн шүүх дээр урт хугацаатай байдаг. 15 000 доллараас дээш нэхэмжлэл гаргаж байгаа нөхцөлд шүүхийн шийдвэр гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавьдаг. Мөн өмнөхийн адил нэхэмжлэлийн хуудсыг цагдаа аваачиж өгдөг. Хариуцагч нэхэмжлэлийн хуудсыг хүлээж аваад 20 хоногын дотор бичгээр хариу тайлбар гаргаж өгөх ёстой. Энэ хугацаанд бичгээр тайлбар гаргаж өгөхгүй бол шүүх тэр хүнийг 15000 доллар гаргаж өгөхөөр шууд шийддэг. Түүүнээс гадна тойргийн шүүх дээр нотлох баримт солигдох үйл ажиллагаа явагдана. Шүүх хурлын өмнө нотлох баримтаа солилцож, асууж тодруулах ажиллагаа явагдана гэсэн үг. Дүүргийн шүүхэд тийм ажиллагаа явагддаггүй.

Жишээлбэл нотариатад шүүгч хүнийг баривчлах зөвшөөрөл өгсөн баримтыг хавсаргасан байна. Нэгдүгээрт хөнгөн гэмт хэрэг гэж заасан байгаа. Энэ нь танхайрсан, хүн зодсон хэрэг. Хоёрдахь нь хүнд гэмт хэрэгт холбогдсон хүнийг баривчилсан тогтоол байна. Карл Жакен гэдэг хүн гэмт хэрэгт холбогдсон. Тэр автомашин дотор яваа хүнийг дээрэмдсэн. Энэ хүнийг баривчилахад хуулбарыг нь гэмт хэрэгт холбогдсон хүнд өгдөг.

Хүнд гэмт хэрэг зургаан төрөл байдаг.Зарим тохиолдолд гэмт хэргийн төрлийг зааж байдаг. Ингээгүй нөхцөлд хууль нь өөр дээрээ ямар төрлийн ял байгааг тодорхой зааж өгсөн байдаг. Энэ автомашинд байгаа хүнийг дээрэмдсэн, эсвэл автомашиныг нь булаасан тохиолдолд ялын доод хэмжээ 15 жил байдаг. Энэ хүнийг баривчилсаныхаа дараа завсарын хуралдааныг хийх өдрийг товлож хэлж өгдөг. Завсарын хуралдаан дээр энэ хүн гэмт хэрэг гэсэн үйлдсэн гэсэн сэжиглэл байна уу, үгүй юу гэдгийг шийддэг. Энэ хэрэгт шүүгч гэмт хэрэг үйлдсэн гэсэн сэжиглэл байна гэж тогтоосон. Ингэж шийдсэнийхээ дараа хэргийг тангарагын шүүгч нарын их суудлын хуралдаанаар оруулсан. Их суудлын тангарагын шүүгчийн хуралдаанаар энэ хэргийг хэлцээд авто машинд байгаа хүнийг дээрэмдсэн учир шүүх хуралдаанд оруулахаар шийдвэр гаргасан. Эхлээд шүүгч таныг гэм буруутай гэдгийг тогтооно. Дараа нь ял шийтгэлийг тогтооно.

Цөөхөн муж улс тангарагын шүүгч нар нь ямар ял шийтгэл оногдуулах талаар шүүгчид зөвлөмж өгөх, зөвлөгөө өгөх эрхтэй байдаг. Виржиниа муж бол тэр мужийн тоонд ордог. Шүүх хуралдааны эхний үе шатанд хуулинд зааснаар ямар ял шийтгэл оногдох ёстой вэ гэдгийг хэлдэггүй. Жишээлбэл энэ хэргийн хувьд энэ хүн машинтай хүнийг дээрэмдсэн гэсэн үндэслэлээр шүүх хурлаар орсон. Энэ хүний асуудлыг тангарагын шүүгч нарын хуралдаанаар хэлцэж байхдаа хэрвээ энэ хүн гэм буруутай нь тогтоогдвол 15 жилээс дээш хорих ялаар шийтгэгдэнэ гэдгийг хэлээгүй байсан. Тэгээд зөвхөн гэм буруутай гэдгийг нь тогтоогдсоны дараа энэ хүн 15 жилээс дээш ялтай байна гэдгийг танилцуулсан. Тангарагын шүүгч нар ялыг тэнсэж болохгүй. Шүүгч л зөвхөн тэнсэх эрхтэй.
.
Даяар Монгол сонины 2004 оны № 013, 014 дугаараас

Хууль бусаар оршин байгаа хvvхдvvд Ногоон карт авч болох нь. АНУ-д байгаа хүүхдүүдийн хувьд зөвхөн ээж аав, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээрээ дамжуулан Ногоон карт буюу хууль ёсоор ажиллаж, амьдрах эрх авах боломжтой. Харин тус улсад хууль бусаар нэвтэрсэн буюу ирээд визний нөхцөлөө зөрчсөний улмаас харласан хүүхдүүдийн хувьд хууль ёсоор амьдрах эрх авах нь бараг боломжгүй зүйл байсан юм. Монголчуудын хувьд High School Exchange Program-р дамжуулан хүүхдээ авч визний хугацаа дууссанаас шалтгаалан харласан тохиолдол их бий.

Эдгээр хүүхдүүдийн хувьд хууль ёсоор амьдрах эрх олж авахад ихээхэн хүндрэлтэй бөгөөд өөрийн орондоо буцаж очоод дахин виз аваад ирж болох ч АНУ-д байхдаа визний нөхцөлөө зөрчсөн гэдэг үндэслэлээр тус улсад орох эрхээ 10 жил хүртэл хугацаагаар хасуулдаг. Ийм учраас ихэнх хүмүүс дахин виз мэдүүлэхийг хүсдэггүй бөгөөд хууль бусаар амьдрах замыг сонгодог нь нууц биш юм.

Тэгвэл энэ нөхцөл байдлыг өөрчлөх зорилгоор Конгрессийн гишүүд хэд хэдэн хуулийн төсөл боловсруулж Төлөөлөгчдийн танхим болон Сенатад танилцуулсан боловч хангалттай санал авч чадалгүй өнөөдрийг хүрчээ. Хамгийн сүүлд 2007 оны 10 сарын 24-ний өдөр хуулийн төслийг хэлэлцсэн боловч олонхийн санал авч чадаагүй. Учир нь ямар нэг хуулийн төслийг хэлэлцэхэд доод тал нь 60 хүний санал авсан байх ёстой бөгөөд тухайн хуулийн хувьд 8 хүний саналын дутуугаар буюу 52-44 харьцаагаар буцаж байжээ.

Тэгвэл 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдөр DREAM /The Development, Relief and Education for Alien Minors/ Act-ийг АНУ-ын Сенат болон Төлөөлөгчдийн танхимд танилцуулсан байна. Энэхүү хуулийн дагуу АНУ-д бага насандаа ирж, High School төгссөн, тус улсад байх хугацаандаа ямар нэг хэрэг төвөгт орооцолдож байгаагүй, доод тал нь 5 жил хүртэл хугацаагаар байсан хүмүүст байнга оршин суух эрх буюу Ногоон карт олгож болох талаарх хуулийн төслийг хэлэлцэж эхэлжээ.

Түүнчлэн энэ хуулийг дахин хэлэлцэх болсон шалтгааны нэг нь 2005 оноос эхлэн АНУ-ын Батлан хамгаалах Департментийн өндөр албан тушаалтнууд тус улсад хууль бусаар оршин сууж байгаа хүмүүст цэргийн алба хааснаар иргэншил авч болох талаар дурьдаж байсан нь энэ хуулийн төслийг хэлэлцэхэд нөлөөлсөн гэж үзэж болох юм.

Энэ хууль батлагдвал дээрх шаардлагыг хангасан хүмүүст тус улсад 6 жил хүртэл хугацаанд оршин суух эрх олгох бөгөөд энэ хугацаанд хамгийн багадаа коллежийн 2 жилийн боловсрол эзэмших эсвэл цэргийн албанд 2-оос доошгүй жил алба хааснаар тус улсын иргэн болох боломж нээгдэх юм. Харин өгөгдсөн 6 жилийн дотор коллежид суралцаагүй буюу цэргийн алба хаагаагүй бол хугацааны эцэст тус улсад амьдрах эрхийг нь хасч, албадан гаргахаар зохицуулсан байна.

-

-

Зорилго

Энэ блогоор дамжуулан АНУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад хэрэгтэй мэдээлэл, тулгамддаг асуудлыг шийдвэрлэх арга зам, бичиг баримт хэрхэн авах болон цагаачлалын хууль, дvрмийн єєрчлєлттэй холбоотой асуудлаар бичихээр зорилоо.

Гадны улсад амьдарч байгаа хvмvvс тухайн улсын хууль тогтоомжийг биелvvлэх vvрэгтэй байдаг ч энэ талын мэдлэг хангалтгvй, хэлний бэрхшээлээс шалтгаалан нарийн заалтын ойлгоход хvндрэлтэй, хуулийн vйлчилгээний vнэ єндєр байдгаас тэр бvр анхаарал хандуулж чаддаггvй.

Хамтрагч

bnn

Асуулт Хариулт