АНУ-ын хүчинтэй виз-тэй ч зургийг нь наадаг хуучин паспортоо манайхан монголд аваачиж үнэ хүргэн дамлах явдал нэлээд гардаг. Одоо ч энэ үйлдэл давтагдсаар байна. Энэ үйлдэл нь цэвэр луйвар болохыг зарим маань мэдэхгүй, мэдсэн ч хор холбогдолыг сайтар ойлгоогүйгээс виз-тэй паспортыг өндөр үнээр худалдан аваад хохирох явдал гарсаар байна. Зөвхөн 2006 оны эхний хоёр сарын хугацаанд л АНУ-ын Баруун эргийн гаалиар ийм зургийг нь сольж наасан паспорт ашиглан хил нэвтрэхийг завдсан 18 монгол иргэнийг саатуулсан байна. Тухайлбал Сан Францискод 7, Лос Анжелест 4, Чикагод 2 бусад хотуудын онгоцны буудал дээр 5 иргэн бусдын паспортын зураг сольж ирсэн нь хилийн шалгалтаар илэрч буцаагдсан байна.
.
АНУ-ын хил гааль дээр хурууны хээ авах болсноос хойш хүний паспортоор орж ирэх боломж бараг 100 хувь хаагдаад байгааг анхаарах хэрэгтэй. Нөгөө талаар Монгол улсын энгийн гадаад паспортыг нууцлалын олон өгөгдөхүүнтэй, фото зургийг наадаг бус хамт хэвлэдэг болгон шинэчилж 2002 оны 11 дүгээр сараас эхлэн олгож эхэлсэн. Энэ тухай Монголын ГХЯ-аас дипломат харилцаатай улсуудын Гадаад явдлын яамд, түүний дотор АНУ-ын Төрийн департаментад ноот бичгээр албан ёсоор мэдэгдсэн байна.
.
Тэгэхээр дээрх хугацаанаас өмнө авсан Е серийн гадаад паспорт нь хаана ч хүчин төгөлдөр үйлчилж чадахгүй болжээ. Ийм шалтгаанаар иргэдийг хуучин паспортоо солиулахыг, хууль бус ийм үйлдэлд оролцохгүй байхыг Вашингтонд буй ЭСЯ-аас удаа дараа сануулсаар байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ мэт асуудал цөөнгүй гарч байгаа бөгөөд энэ нь нэг талаас хүмүүст энэ талын мэдлэг хангалтгүй байгаатай шууд холбоотой. Ийм явдал давтагдах бүр АНУ-ын хил хяналтынхан хяналт шалгалтаа улам чангаруулж, хардаж сэрдэх нь ихэсч болох төдийгүй худалдан авагч маань мөнгөө алдаад зогсохгүй хил гааль дээр хурууны хээг нь авч 10 жилийн дотор АНУ-д нэвтрэх эрхийг нь хасдаг. Иймд энэ мэт хууль бус үйлдэл хийхгүй байхыг анхааруулж байна.

-

-

Зорилго

Энэ блогоор дамжуулан АНУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад хэрэгтэй мэдээлэл, тулгамддаг асуудлыг шийдвэрлэх арга зам, бичиг баримт хэрхэн авах болон цагаачлалын хууль, дvрмийн єєрчлєлттэй холбоотой асуудлаар бичихээр зорилоо.

Гадны улсад амьдарч байгаа хvмvvс тухайн улсын хууль тогтоомжийг биелvvлэх vvрэгтэй байдаг ч энэ талын мэдлэг хангалтгvй, хэлний бэрхшээлээс шалтгаалан нарийн заалтын ойлгоход хvндрэлтэй, хуулийн vйлчилгээний vнэ єндєр байдгаас тэр бvр анхаарал хандуулж чаддаггvй.

Хамтрагч

bnn

Асуулт Хариулт