Вашингтонд байрлах АНУ-ын Цагаачлалын албаны төвийн мэдээлснээр уг байгууллага нь 2009 оны ажил эрхлэх H-2В ангиллын бичиг баримтыг 8 дугаар сарын 6-наас хүлээн авч эхэлжээ. 2009 оны 1 дүгээр сарын 7-нд Конгрессын тогтоосон 66.000 ширхэг H-2B ангиллын визний тоог Цагаачлалын алба гүйцэтгэсэн гэж зарласан боловч АНУ-ын Хөдөлмөрийн яам хамаагүй бага тооны нэхэмжлэлийг хүлээн авч нийт 40,640 хүнд энэ ангиллын виз олгосон байна.
.
Тиймээс Цагаачлалын алба үлдсэн олгогдоогүй H-2B temporary foreign nonagricultural worker visa буюу гадаадын (хөдөө аж ахуйн салбараас бусад) ажилчдын түр зуурын ажлын 25.000 ширхэг визийг энэ ондоо багтааж шинээр олгохоор болжээ. Гэвч энэ ангиллын визний хариу эцсийн хугацаа болох 2009 оны 9 дүгээр сарын 30-наас өмнө, эсхүл 9 дүгээр сарын 30-ний өдөр багтааж гарсан байх ёстой боловч цаг нь дөхсөн байгаа тул энэ хугацаандаа гарч чадахгүй юм байна. Тиймээс ажил олгогч байгууллага хариугаа яаралтай авахын тулд Form I-907 буюу Маягт I-907 бөглөж 1000 долларын төлбөрийг хавсарган явуулах хэрэгтэй. /Жич: 1000 долларын төлбөр нь зөвхөн түргэвчилсэн хариу авахад төлөх төлбөр болно/
.
2009 онд багтан H-2B ангиллын виз авахын тулд ажил олгогч нь Form I-129 Petition for a Nonimmigrant Worker буюу Цагаач бус ажилтан авах өргөдлийн Маягт I-129 бөглөж, АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас олгогдсон Alien Employment Certification буюу Ажил эрхлэх зөвшөөрөл г.м. шаардагдах бүх бичиг баримтыг хавсарган Цагаачлалын алба руу явуулсан байх хэрэгтэй.Цагаачлалын алба таны өргөдлийг 2009 оны 10 дугаар сарын 1-нд эсхүл 1-нээс хойш хүлээж авбал таны виз 2010 онд олгогдох визний дунд орж 2010 онд шаардагдах бичиг баримтыг хавсаргасан байх ёстой болох бөгөөд 8 CFR 214.2(h)(6)(iv)(D) -ын зааварт дурдсанаар H-2B визний хугацааг хугацаагаар олгох болно.
.
H-2B бол АНУ-д хөдөө аж ахуйн салбараас бусад салбарт ажиллах хүчийг гадаадаас оруулж ирдэг тусгай хөтөлбөр болно. Энэ нь боловсрол, барилга, эрүүл мэнд, үйлдвэр, хоол хүнс болон амралт сувилал г.м. салбарт хүний нөөц хүрэлцэхгүй тохиолдолд гадаадаас ажиллах хүчийг түр зуурын хугацаагаар ажиллуулхад олгодог визний ангилал юм. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг Цагаачлалын албаны “How Do I Hire a Foreign National for Short-Term Employment in the United States” заавраас үзэж эсхүл Цагаачлалын албаны цахим хуудас
http://www.uscis.gov/ болон Customer Service буюу Үйлчилгээний төвийн 1-800-375-5283 дугаараар холбоо барьж лавлаж болно.

-

-

Зорилго

Энэ блогоор дамжуулан АНУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад хэрэгтэй мэдээлэл, тулгамддаг асуудлыг шийдвэрлэх арга зам, бичиг баримт хэрхэн авах болон цагаачлалын хууль, дvрмийн єєрчлєлттэй холбоотой асуудлаар бичихээр зорилоо.

Гадны улсад амьдарч байгаа хvмvvс тухайн улсын хууль тогтоомжийг биелvvлэх vvрэгтэй байдаг ч энэ талын мэдлэг хангалтгvй, хэлний бэрхшээлээс шалтгаалан нарийн заалтын ойлгоход хvндрэлтэй, хуулийн vйлчилгээний vнэ єндєр байдгаас тэр бvр анхаарал хандуулж чаддаггvй.

Хамтрагч

bnn

Асуулт Хариулт