АНУ-д магистрт сурах нь харьцангүй үнэтэй боловч өөрт байгаа бололцоогоо бүрэн ашиглаж чадвал албан ёсоор ажил эрхлэх замаар сургалтын төлбөрөө төлөх боломж байна. Төлбөр мөнгөнөөс гадна, суралцаж буй мэргэжлээрээ ажиллах нь тухайн оюутанд харьцангуй хялбар төдийгүй хамгийн гол нь сургуулиа төгссөний дараа ажил олоход урьд хийж байсан ажлын туршлага юу юунаас илүү чухал.
Энэ мэтчлэн сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж, байнгын ажлын байртай болж чадвал Ногоон картанд өргөдөл гаргах замаар АНУ-ын иргэншил авах бололцоотой болно гэсэн үг. Тодорхой мэргэжилтэй, ажилтай хүн хүсэлт гаргаж байгаа бол асуудал нааштай шийдэгдэх боломж харьцангуй өндөр байдаг.
Зарим ажилд зуучлах төвүүд их дээд сургууль, коллежуудтай хамтран ажиллах гэрээтэй байдаг учраас санхүүгийн бэрхшээлтэй оюутнуудад ажил олж өгдөг. Ингэхдээ тухайн хамтран ажилладаг сургуулийн зүгээс оюунтуудад оройн цагаар буюу амралтын өдрүүдэд хичээлд хамрагдахыг зөвшөөрч, компанийн зүгээс ажил эрхлэхтэй холбогдсон зөвшөөрөл авахад туслалцаа үзүүлнэ гэсэн үг.
Тухайн муж улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, компанийн онцлог, хувь хүний чадвараас шалгаалан цалингийн хэмжээ өөр, өөр байх нь бий. Ингээд санаа өгөх үүднээс компаниудаас ирсэн ажлын байрны санал, цалингийн жагсаалтыг хүргэж байна. Үүнд:
- Accounting in Alameda - Accountant - $18-$20 ph - accounting
- Affinity Development Group - Software Developer - $70,000 annual - Software Developement using multiple languages.
- AIG financial Advisors - Advisor - $35,000 per year - fincial advisor
- American Express - Customer Assistance - $13.00 - Customer Assistance
- Areotek - Civil Engineer - $12 hour - Civil Engineering
- Berkeley Publications - Accountant - $20 per hour - financial analyst and accounting
- Best Buy, Inc. - I.T. Sales Manager - $12.00 hour - I.T. Sales