АНУ-ын Vндсэн хууль:
- 14 дэх нэмэлт єєрчлєлт
.
Хууль, актууд:
- Цагаачлал ба харьяалалын акт
- АНУ-ын иргэн, АНУ-ын харьяаллын ялгаа
- Тєрєх замаар иргэн болох (INA § 301, 8 USC § 1401)
- Харьяалал авах замаар иргэн болох (INA § 337, 8 USC § 1448)
- Иргэншилээ алдах (INA § 349, 8 USC § 1481)
- Иргэншилийн тухай хуулийн 1978 оны нэмэлт (Pub.L. 95-432)
- Иргэншилийн тухай хуулийн 1986 оны нэмэлт (Pub.L. 99-653)
- Иргэншилийн тухай хуулийн 1994 оны нэмэлт (Pub.L. 103-416)
- Иргэншилийн тухай хуулийн 2000 оны нэмэлт (Pub.L. 106-395)
- Тєлєвлєж буй єєрчлєл (109th Congress)
.
Зохицуулалт:
- АНУ-ын паспорт авах шалгуур (22 CFR § 53)
14th Amendment
АНУ-ын Vндсэн хуулийн 14 дэх нэмэлт єєрчлєлтийг “иргэншил авах нєхцєл” гэж нэрлэгддэг бєгєєд дараахь байдлаар тусгагдсан байдаг. АНУ-д тєрсєн хvмvvс... АНУ-ын иргэн байна. Энэ хуулийн зохицуулалтын анхны зорилго нь Иргэний дайны дараа тус улсад байсан боолууд болон тэдгээрийн vр хvvхдийн иргэншлийг баталгаажуулахад оршиж байсан. Харин тус улсын хуулиар АНУ-д дипломат шугамаар ажиллаж, амьдарч байгаа хvмvvс хvvхэд тєрvvлбэл иргэншил авахгvй, мєн АНУ-ын нутаг дэвсгэрийг бусад улс эзлэн тvрэмгийлж байгаа нєхцєлд эзлэн тvрэмгийлэгч улсын тухайн нутаг дэвсгэр дээр тєрсєн хvvхэд АНУ-ын иргэншил авахгvй байхаар хязгаар тогтоожээ.
.
Бусад нєхцєлд тухайн хvvхдийн эцэг, эхийн статус ямар байгаагаас vл хамааран АНУ-д тєрсєн л бол тус улсын иргэншил авах бололцоотой.Дээрх хуулийн зохицуулалтыг анх тусгасан зорилгоос єєр байдлаар буюу хvvхдээ тєрүүлэх зорилгоор их хэмжээний цагаачид тус улсыг зорьж байгаагаас шалтгаалан 14th Amendment-д заасан зарим нэг асуудлыг эргэн харж ярилцах талаарх хуулийн тєсєл Конгресст єргєн баригдаад байна. Тус єєрчлєлтєнд орсон гол санаа бол эцэг эхийн аль нэг нь тус улсын иргэн, ногоон карт эзэмшигч байж тєрсєн хvvхэд нь тус улсын иргэншил авах байхаар заажээ.
.
АНУ-ын цагаачлал, иргэншилийн асуудлыг the Immigration and Nationality Act зохицуулдаг бөгөөд INA гэж товчлон бичдэг. Энэ хуулийг нарийвчлан бичих нь хуулийн нарийн хэллэг шаардагдах /бусад хvмvvс ойлгоход хvндрэлтэй/ ач холбогдол багатай тул ингээд зогсьё.
.
АНУ-ын иргэн, АНУ-ын харьяаллын ялгаа
АНУ-ын иргэншилтэй байх, АНУ-ын харьяат байх ялгааг хуулиар тогтоосон байна. АНУ-ын иргэн бvр АНУ-ын харьяат бєгєєд харин АНУ-ын харьят хvн бvр тус улсын иргэншилтэй байх чадахгvй. Жишээлбэл АНУ-ын харьяалалтай хvн бусад улсад хvvхдээ тєрvvлбэл тэр хvvхэд АНУ-ын харьяат боловч тус улсын иргэншилтэй байж чадахгvй. Харин дор дурьдсан хvмvvс АНУ-ын иргэншилтэй байдаг. Тухайлбал: Puerto Rico; the Canal Zone; Alaska and Hawaii.
.
Тєрєх замаар иргэншилтэй болох (INA § 301, 8 USC § 1401)
АНУ-ын иргэншил авах vндсэн 2 зарчим байдаг.
1. ius soli /Газар нутгийн зарчим/. АНУ-д тєрснєєр тухайн улсын иргэншил авах
2. ius sanguinis /Цусны зарчим/. АНУ-ын иргэн гэр бүлд тєрснєєр иргэншил авах
.
Дээрх зарчмын аль аль нь тодорхой хэмжээний хязгаарлалтай байдаг. Тухайлбал тус улсад ажиллаж байгаа дипломат албаны ажилтны хvvхэд тухайн улсад тєрсєн хэдий ч иргэншил авахгvй. АНУ-ын иргэн хэдий ч тус улсад амьдарч байгаагvй хvнээс тєрсєн хvний хvvхэд мєн иргэншил авч чадахгүй юм.
.
Давхар иргэншлийн тухайд эцэг, эх нь єєр улсын харьяат бєгєєд АНУ-д хvvхэд нь тєрснєєр иргэншлийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байдаг. єєрєєр хэлбэл АНУ-ын иргэншлээс гадна єєр улсын иргэн байх эсэх асуудал. Монгол улсын хувьд цусны зарчим баримталдаг бєгєєд давхар харьяалалтай байхыг зєвшєєрдєггvй улс.Immigration and Nationality Act, [8 USC § 1401]-ын 301-д зааснаар дараах ангилалд хамаарах хvмvvс АНУ-д тєрснєєр тус улсын иргэшил авах бололцоотой. Vvнд:
.
- АНУ-д тєрсєн хvvхэд /Тус улсад ажиллаж байгаа дипломат албаны ажилтны хvvхдээс бусад/
- Индианчууд болон АНУ-ын уугуул иргэд
- Эцэг, эхийн аль нэг нь АНУ-ын иргэн бєгєєд тус улсаас єєр улсад тєрсєн хvvхэд. Хvvхэдтэй болохоосоо ємнє АНУ-д тодорхой хугацаагаар оршин суусан байх
- 5-аас доош насны эцэг, эх нь тодорхойгүй бєгєєд тус улсын газар нутаг дээрээс олдсон хvvхэд
.
Тус улсын иргэн болох зорилгоор хvvхдээ тєрvvлэх явдлыг АНУ-ын зарим улс тєрчдийг зvгээс зогсоох зорилгоор Конгресст хуулийн тєсєл єргєн барьсан талаар дээр дурьдсан. Нэгэнт тєрсєн хvvхдэд иргэншил олгох нь хуулиар нээлттэй боловч энэ зорилгоор нэвтэрч байгаа хvмvvсийн хувьд хориг хязгаар тавигддаг гэдгийг энд дурьдая.