Вашингтонд байрлах АНУ-ын Цагаачлалын албаны төвийн мэдээлснээр уг байгууллага нь 2009 оны ажил эрхлэх H-2В ангиллын бичиг баримтыг 8 дугаар сарын 6-наас хүлээн авч эхэлжээ. 2009 оны 1 дүгээр сарын 7-нд Конгрессын тогтоосон 66,000 ширхэг H-2B ангиллын визний тоог Цагаачлалын алба гүйцэтгэсэн гэж зарласан боловч АНУ-ын Хөдөлмөрийн яам хамаагүй бага тооны нэхэмжлэлийг хүлээн авч нийт 40,640 хүнд энэ ангиллын виз олгосон байна.

Тиймээс Цагаачлалын алба үлдсэн олгогдоогүй H-2B temporary foreign nonagricultural worker visa буюу гадаадын (хөдөө аж ахуйн салбараас бусад) ажилчдын түр зуурын ажлын 25,000 ширхэг визийг энэ ондоо багтааж шинээр олгохоор болжээ. Гэвч энэ ангиллын визний хариу эцсийн хугацаа болох 2009 оны 9 дүгээр сарын 30-наас өмнө, эсхүл 9 дүгээр сарын 30-ний өдөр багтааж гарсан байх ёстой боловч цаг нь дөхсөн байгаа тул энэ хугацаандаа гарч чадахгүй юм байна. Тиймээс ажил олгогч байгууллага хариугаа яаралтай авахын тулд Form I-907 буюу Маягт I-907 бөглөж 1000 долларын төлбөрийг хавсарган явуулах хэрэгтэй. /Жич: 1000 долларын төлбөр нь зөвхөн түргэвчилсэн хариу авахад төлөх төлбөр болно/

2009 онд багтан H-2B ангиллын виз авахын тулд ажил олгогч нь Form I-129 Petition for a Nonimmigrant Worker буюу Цагаач бус ажилтан авах өргөдлийн Маягт I-129 бөглөж, АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас олгогдсон Alien Employment Certification буюу Ажил эрхлэх зөвшөөрөл г.м. шаардагдах бүх бичиг баримтыг хавсарган Цагаачлалын алба руу явуулсан байх хэрэгтэй.Цагаачлалын алба таны өргөдлийг 2009 оны 10 дугаар сарын 1-нд эсхүл 1-нээс хойш хүлээж авбал таны виз 2010 онд олгогдох визний дунд орж 2010 онд шаардагдах бичиг баримтыг хавсаргасан байх ёстой болох бөгөөд 8 CFR 214.2(h)(6)(iv)(D) -ын зааварт дурдсанаар H-2B визний хугацааг Ажил эрхлэх зөвшөөрлийн хугацаагаар олгох болно.

H-2B бол АНУ-д хөдөө аж ахуйн салбараас бусад салбарт ажиллах хүчийг гадаадаас оруулж ирдэг тусгай хөтөлбөр болно. Энэ нь боловсрол, барилга, эрүүл мэнд, үйлдвэр, хоол хүнс болон амралт сувилал г.м. салбарт хүний нөөц хүрэлцэхгүй тохиолдолд гадаадаас ажиллах хүчийг түр зуурын хугацаагаар ажиллуулхад олгодог визний ангилал юм. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг Цагаачлалын албаны “How Do I Hire a Foreign National for Short-Term Employment in the United States” заавраас үзэж эсхүл Цагаачлалын албаны цахим хуудас
http://www.uscis.gov/ болон Customer Service буюу Үйлчилгээний төвийн 1-800-375-5283 дугаараар холбоо барьж лавлаж болно.

Aсуулт, хариулт

-Эдгээр шинээр олгогдох H-2B ангиллын визний өргөдлийн хариуг Цагаачлалын алба хэзээ явуулах вэ?
-Цагаачлалын алба 2009 оны 10 дугаар сарын 1-нээс өмнө өргөдөл хүлээн авч хариугаа мөн адил 2009 оны 10 дугаар сарын 1-нээс өмнө өгнө.

-Эцсийн хугацаанд амжихын тулд ажил олгогч нь яах ёстой вэ?
-Ажил эрхлэх хугацаа нь 2009 оны 10 дугаар сарын 1-нээс өмнө заагдсан байх ёстой. Түүнчлэн өргөдөл бөглөхдөө 2009 ондоо багтааж виз авах хүсэлтэй байгаагаа улаан өнгөтэй балаар бичсэн байх. АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас олгосон Ажил эрхлэх зөвшөөрлийг өргөдөлтэй нь хамт хавсарган явуулах. (Жич: Ажил эрхлэх огноо нь 2009 ондоо багтсан, мөн зөвшөөрөл нь ажил эрхлэх бүх хугацааны туршид хүчинтэй байх ёстой гэдгийг анхаарна уу).H-2B визний хариу 2 сарын дотор гардаг тул эцсийн хугацаа болох 2009 оны 10 дугаар сарын 1-нээс өмнө хариугаа хурдан гаргуулах хүсэлтэй байгаа хувь хүн, албан байгууллага Form I-907 буюу Маягт I-907 бөглөнө. Тэгсэн тохиолдолд Цагаачлалын алба 15 хоногийн дотор хариугаа илгээх болно (
http://www.uscis.gov/premiumprocessing)

-Ажил олгогч нь H-2B өргөдөл явуулахдаа ямар бичиг баримт хавсарган явуулах вэ?
-Ажил олгогч хувь хүн, албан байгууллага нь АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас олгосон Ажил эрхлэх зөвшөөрлийг өргөдөлтэй нь хамт хавсарган явуулна. Ажилчны ажил эрхлэх огноо нь 2009 ондоо багтсан, мөн зөвшөөрөл нь ажил эрхлэх бүх хугацааны туршид хүчинтэй байх ёстой. Баримт болгоныг боловсруулах хугацаа нь өөр тул ажил олгогчийн нэхэмжилж буй Ажил эрхлэх зөвшөөрлийн өргөдлийг ажил эхлүүлэхээс өмнө АНУ-ын Хөдөлмөрийн яам руу 60 хоногийн өмнө явуулсан байх хэрэгтэй.

-Аль өргөдөл гаргагч нь давуу талтай вэ?
-Цагаачлалын алба H-2B визний өргөдлийг дахин хүлээж авч эхэлснээр өмнө нь 2009 оны заасан тоонд багтаж чадаагүй бөгөөд Хөдөлмөрийн яамнаас Ажил эрхлэх зөвшөөрлөө урьдчилан авсан, мөн уг зөвшөөрөл нь ажил эрхлэх бүх хугацааны туршид хүчинтэй бол эдгээр өргөдөл олгогчдын виз авах боломж нь бусдаас илүү гэж үзэж байна. Ажил олгогч нь Ажил эрхлэх зөвшөөрлийг Цагаачлалын алба руу дахин явуулахдаа ажлын байр нь жинхэнээсээ байгаа эсэх, мөн өмнө нэхэмжилж байсан ажлын хүч нь яагаад одоо хүртэл бүрдэгдээгүй байгаагаа тайлбарлах ёстой. Энэ бүгдийг тайлбарлаж чадаагүй, аль эсвэл тайлбарлаагүй тохиолдолд ажил олгогч нь Цагаачлалын албаны явуулдаг Request for Evidence буюу Баталгаа нэхэмжлэлийн маягтыг бөглөх бөгөөд энэ нь H-2B өргөдлийн хариу авах хугацааг удаашруулах болно.

-Хэрвээ Цагаачлалын алба 2009 онд ажил эрхлэх өргөдлийг 2009 оны 10 дугаар сарын 1-нээс хойш, эсвэл яг 10 дугаар сарын 1-нд хүлээж авбал тэр нь 2010 онд олгогдох визний тоонд орох уу?
-Үгүй. Хэрвээ өргөдөл нь дэндүү орой буюу 2009 оны эцсийн хугацааг дөхүүлж ирвэл, аль эсвэл шаардагдах материал нь хавсаргаагүй, ирүүлээгүй бол визний хүсэлтийг няцаах болно. Түүнчлэн 2009 онд ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ямар нэгэн өргөдөл 2009 оны 10 дугаар сарын 1-нд, эсхүл 10 дугаар сарын 1-нээс хойш ирвэл мөн няцаасан хариу хүлээн авна.

-Хэрвээ өргөдөл гаргагч нь H-2B визээр 2010 онд ажиллах сонирхолтой байгааг илэрхийлвэл тэр нь 2010 онд олгогдох визний тоонд орох уу?
-Тийм. Өргөдөл гаргагч нь 2009 оны 10 дугаар сарын 1-нээс, аль эсвэл 10 дугаар сарын 1-нээс хойш ажиллах сонирхолтой байгааг илэрхийлвэл H-2B виз нь 2010 онд олгогдох визний тоонд орно. Ийм өргөдөл 2010 оны H-2B визний шаардлагыг бүрэн хангасан байх ёстой бөгөөд CFR 214.2(h)(6)(iv)(D) зааврын дагуу өргөдөл дээр заагдсан ажлын эхлэх огноо нь түр зуурын Ажил эрхлэх зөвшөөрөл дээр заагдсан эхний өдөртэй нь ижил байх шаардлагатай.

-

-

Зорилго

Энэ блогоор дамжуулан АНУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад хэрэгтэй мэдээлэл, тулгамддаг асуудлыг шийдвэрлэх арга зам, бичиг баримт хэрхэн авах болон цагаачлалын хууль, дvрмийн єєрчлєлттэй холбоотой асуудлаар бичихээр зорилоо.

Гадны улсад амьдарч байгаа хvмvvс тухайн улсын хууль тогтоомжийг биелvvлэх vvрэгтэй байдаг ч энэ талын мэдлэг хангалтгvй, хэлний бэрхшээлээс шалтгаалан нарийн заалтын ойлгоход хvндрэлтэй, хуулийн vйлчилгээний vнэ єндєр байдгаас тэр бvр анхаарал хандуулж чаддаггvй.

Хамтрагч

bnn

Асуулт Хариулт