Хууль бусаар оршин сууж байгаа хvмvvс коллежид сурч болно. Холбооны тєлєєлєгч North Carolina-н сургуулиуд элсэлт авахдаа тухайн оюутны статусыг харгалзахгvй гэж мэдэгдсэн байна.Баасан гаригт холбооны тєлєєлєгч North Carolina-н улсын харьялалын их сургууль, коллежид хууль бус цагаачдыг элсvvлэхэд ямар нэг хориг хязгаар байхгvй гэж мэдэгдлээ.

АНУ-ын цагаачлалын албанаас хууль бус цагаачдыг элсvvлэх эсэх нь тухайн сургуулийн шийдэх асуудал гэж vзсэн байна. Харин The Department of Homeland Security сургуулиудад тухайн оюутаны статусын талаар ямар нэг шалгуур тавих талаар шаардлага тавиагvй байна.Харин Аttorney general-с ирсэн бичигт хууль бус цагаачдыг сургуульд элсvvлж байгаа явдал нь Холбооны хуулийг зєрчиж байгаа тул энэхvv vйл ажиллагаагаа зогсоох нь зvйтэй гэж анхааруулсан байна.

Хууль бус цагаачдад in-state tuition буюу тухайн муж улсын иргэд єєрийн мужийн сургуульд суралцахад эдэлдэг хямд тєлбєрєєр суралцах боломж олгох байгаа нь хууль зєрчсөн талаарх маргаан шvvхийн шатанд явж байгаа бєгєєд хууль бус цагаачид дээд боловсрол эзэмшихээр сургуульд суралцах нь хууль зєрчсєн талаар ямар нэг маргаан шvvхэд очоогүй гэж цагаачлалын хуулийн шинжээч хэлсэн байна.

North Carolina-н 58 community коллеж, 16 улсын Их сургуулиудад хууль бус цагаачид суралцахад out-of-state tuition буюу тухайн мужийн иргэд суралцахад эдэлдэг хямд сургалтын тєлбєрєєр суралцахгүй, харьцангуй єндєр тєлбєрєєр суралцах юм байна. Мєн єдрийн байдлаар гаргасан судалгаагаар community коллежид нийт 297,000 оюутан суралцаж байгаагаас 112 нь, North Carolina-н Их сургуульд 200,000 оюутан суралцаж байгаагаас ердєє 27 нь хууль бус цагаачид байна. Эдгээр хvмvvсийн ихэнх бага насандаа эцэг эхийн хамт ирсэн хvvхдvvд байна.

Attorney General Roy Cooper-н ирүүлсэн бичигт Холбооны code-д хууль бус цагаачид дээд боловсрол эзэмшиж болох талаар ямар нэг заалт байхгүй. Иймээс хууль бус цагаачдыг дээд боловсрол эзэмшихээр коллежид суралцуулахын зєвшєєрсөн тухай тусгайлсан хууль гаргахаас нааш сургуульд элсэлт авч, суралцуулж байгаа нь асуудал vvсгэж болох юм гэжээ.Тvvнчлэн тус бичигт энэ асуудлыг зохицуулсан хуулинд тодорхой бус зүйл байгаа учраас Community коллеж тухайн хуулийг хэрэгжvvлэгч Department of Homeland Security-с зєвлємж авах хэрэгтэй гэсэн байна.

Тодруулга:
Холбооны цагаачлалын албаныхан дээрх асуудлаар тодруулга хийсэн байна. Хууль бус цагаачид АНУ-аас албадан гаргагдах, хуулийн хариуцлага хүлээж болох хэдий ч сургуулиуд элсэлт хийхдээ тухайн хvний статусыг шалгуур болгож vзэж болохгvй. Сургуулиуд оюутаны визатай болон Student Exchange and Visitor Program-н бvртгэлтэйгээс бусад нєхцєлд єєрийн сургуулийн оюутныг хууль бусаар байгаа эсэх талаар мэдэгдэх шаардлагагvй гэсэн байна.

-

-

Зорилго

Энэ блогоор дамжуулан АНУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад хэрэгтэй мэдээлэл, тулгамддаг асуудлыг шийдвэрлэх арга зам, бичиг баримт хэрхэн авах болон цагаачлалын хууль, дvрмийн єєрчлєлттэй холбоотой асуудлаар бичихээр зорилоо.

Гадны улсад амьдарч байгаа хvмvvс тухайн улсын хууль тогтоомжийг биелvvлэх vvрэгтэй байдаг ч энэ талын мэдлэг хангалтгvй, хэлний бэрхшээлээс шалтгаалан нарийн заалтын ойлгоход хvндрэлтэй, хуулийн vйлчилгээний vнэ єндєр байдгаас тэр бvр анхаарал хандуулж чаддаггvй.

Хамтрагч

bnn

Асуулт Хариулт