* Ямар салбарт ажиллавал нийгмийн халамжид хамрагдах вэ?
* Цалингийн шимтгэлийн хувь хэмжээг хэлнэ үү?
* Нийгмийн даатгалд яаж хамрагддаг вэ?
* Social Security Number үгүй хүнд бэрхшээл тулгарах уу?
* Тэтгэврийн нас хэд вэ?
* Яавал тэтгэвэр тэтгэмжээ Монголд авах вэ?
* Цалингийн шимтгэлийн хувь хэмжээг хэлнэ үү?
* Нийгмийн даатгалд яаж хамрагддаг вэ?
* Social Security Number үгүй хүнд бэрхшээл тулгарах уу?
* Тэтгэврийн нас хэд вэ?
* Яавал тэтгэвэр тэтгэмжээ Монголд авах вэ?
Асуулт: АНУ-д 2000 онд ирсэнээс хойш 8 жил амьдарч, зарим үед хоёр ажил эрхэлсэн. Татварт нэлээд мөнгийг төлсөн. Нутагтаа удаан ажиллаагүй болохоор тэнд тэтгэвэр тогтоолгох боломжгүй. Харин энд төлсөн татвараа буцааж авах боломж бий юу?
Хариулт: АНУ-ын иргэд, түүнчлэн тус улсад ажил эрхэлдэг гадаадынхан ажиллах хугацаандаа төлсөн цалингийн шимтгэл, нэрийн дансанд хуримтлуулсан хөрөнгийн хэмжээгээр өндөр насны тэтгэвэр, эхнэр, нөхөр, тэжээгчээ алдсаны, ажилгүйдлийн, хөдөлмөрийн чадвараа алдсаны болон баталгаажих түвшингээс доогуур амьжиргаатай нэгэнд нэмэгдэл орлогын тэтгэмжийг авдаг.
Түүхээс харахад өндөр настнуудын дийлэнх нь ядууралд ихээхэн нэрвэгдсэн 1930-аад онд нийгмийн даатгалын хэлбэрээр анх үүсч, 1935 онд америкийн сонгогчидтой байгуулсан “Шинэ гэрээ”-ний хүрээнд Конгрессоор батлагдсан Нийгмийн халамжийн хуулийг тухайн цагт “ажилгүйдлийг дэмжсэн”, ”залуусыг ажиллуулахын тулд настангуудыг чөлөөлсөн” гэхчлэн янз бүрээр нэрлэсэн боловч олон нийт Өндөр насны тэтгэврийн хууль (Old Age Pension Act) гэж нэрлэж заншсан. Ажилчдын цалингийн шимтгэл, ажил олгогч эздийн мөн төдий хэмжээний төлбөрөөс бүрддэг, өндөр насны тэтгэврээс гадна ажилгүйдлийн тэтгэмж, нас нөгчсний мөнгөн тэтгэмж энэ хуулиар зохицуулагддаг.
Дурдсан хууль анх 1935 онд батлагдахад нийгмийн халамжид ажилгүйдлийн даатгал багтсан боловч эдүгээ өндөр насны, хөдөлмөрийн чадвар, эхнэр, нөхөр, тэжээгчээ алдсаны, нас нөгчсний тэтгэмжүүдийг голлодог, Metlife зэрэг хувийн даатгалын компаниуд ч эдгээрт түлхүү анхаардаг.
АНУ-ын Дээд шүүх төмөр замын ажилчдын тэтгэврийн хууль, аж үйлдвэрүүдийг сэргээн хөгжүүлэх хууль, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг зохицуулах хууль, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хууль зэрэг “Шинэ гэрээ”-ний олон заалтыг Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн цуцалсанд ерөнхийлөгч Франклин Рузвельт 70 гаруй настай ч, тэтгэвэрт гарахаас татгалздаг шүүгчдийг залуучуудаар орлуулах зорилгоор холбооны бүх шатны шүүхийн шүүгчдийг нэмж томилох эрхийг өөртөө авахын тулд Шүүхийн шинэчлэлийн хуулийг Конгресст өргөн барьсан гэлцдэг. Нийгмийн халамжийн хууль 1937 онд үйлчилж эхлэснээр орлогын татвар хурааж, 53.236 хүний нас нөгчсний мөнгөн тэтгэмжийг олгосон бөгөөд өндөр насны тэтгэврийг 1940 оны 1 дүгээр сараас хойш эдүүгээ хүртэл олгож байна.
Холбооны засгийн газар Нийгмийн халамжийн хууль (Social Security Act)-ийн дагуу өндөр насны тэтгэвэр, эхнэр, нөхрөө алдсаны, тэжээгчээ алдсаны, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжээс гадна ажилгүйдлийн, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур өрхийн, өндөр настан болон хөдөлмөрийн чадвараа алдагсдын эмнэлгийн тусламж үйлчилгээний тэтгэмж, хүүхдийн эрүүл мэндийн даатгалын, халамжийн нэмэгдэл орлогын даатгалын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
Нийгмийн халамж нь Холбооны улсын даатгалын шимтгэлийн хууль (Federal Insurance Contribution Act-FICA)-д үндэслэн хүн амын орлогын татвараар санхүүждэг, татварын орлого нь Холбооны засгийн газрын буюу Сангийн яамны харьяа Өндөр настны болон эхнэр, нөхрөө алдсаны даатгалын дундын сан, Хөдөлмөрийн чадвар алдалтын даатгалын дундын сан, Эмнэлгийн даатгалын дундын сан, Эмнэлгийн давхар даатгалын дундын сангуудад хуримтлагддаг.
Асуулт: Тэгэхээр ямарч салбарт ажилласан нийгмийн халамжид хамарагдах уу?
Хариулт: Хууль хөдөө аж ахуй, төмөр замын ажилчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 10 хүрэхгүй ажиллагсадтай байгууллагуудаас бусад үйлдвэр, худалдааны 65 хүртэлх настай ажилчдыг, хамарч эхлэсэн боловч 1939 онд нас заахыг зогсоож, 1946 онд төмөр замын ажилчдыг хамруулан тэжээгчээ алдсны тэтгэмжийг бий болгож, 1950 онд хөдөө аж ахуйн болон гэрийн ажилчдыг нэмж хамарсан байна. Холбооны засгийн газрын албан хаагчид, Ерөнхийлөгч, конгрессын гишүүд улс төрчид өнөө хэр хамрагддаггүй. Даатгалын шимтгэлийн хуульд 1930 аад оны эцсээр гурван нэмэлт орсны дотор өндөр насны тэтгэвэр авах эрхтэй хүмүүсийн, ажил эрхэлдэггүй бэлэвсэн гэргий нарыг тэтгэвэрт хамруулах, тэтгэврийн шимтгэл төлөөгүй ч эдийн засгийн хямралын уршгаар ядууралд нэрвэгдсэн олон сая өндөр настанд тэтгэвэр олгодог болгосон.
Хариулт: Хууль хөдөө аж ахуй, төмөр замын ажилчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 10 хүрэхгүй ажиллагсадтай байгууллагуудаас бусад үйлдвэр, худалдааны 65 хүртэлх настай ажилчдыг, хамарч эхлэсэн боловч 1939 онд нас заахыг зогсоож, 1946 онд төмөр замын ажилчдыг хамруулан тэжээгчээ алдсны тэтгэмжийг бий болгож, 1950 онд хөдөө аж ахуйн болон гэрийн ажилчдыг нэмж хамарсан байна. Холбооны засгийн газрын албан хаагчид, Ерөнхийлөгч, конгрессын гишүүд улс төрчид өнөө хэр хамрагддаггүй. Даатгалын шимтгэлийн хуульд 1930 аад оны эцсээр гурван нэмэлт орсны дотор өндөр насны тэтгэвэр авах эрхтэй хүмүүсийн, ажил эрхэлдэггүй бэлэвсэн гэргий нарыг тэтгэвэрт хамруулах, тэтгэврийн шимтгэл төлөөгүй ч эдийн засгийн хямралын уршгаар ядууралд нэрвэгдсэн олон сая өндөр настанд тэтгэвэр олгодог болгосон.
Нийгмийн халамжид 1951 онд 10 жил хүртэл ажилласан төмөр замын ажилчид, 1954 онд хувиараа аж ахуй эрхлэгчид /хуульчид, нүдний эмч нар, эмнэлгийнхнээс бусад/, гал сөнөөгч, цагдаа нараас бусад орон нутгийн захиргааны албан хаагчид, 1956 онд зэвсэгт хүчний албан хаагчид, эмч нараас бусад хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 1965 онд дадлагажигч ажилтнууд, хувиараа ажилладаг эмч нар, 1967 онд сүсэг бишрэл итгэл үнэмшлээрээ татгалзсанаас бусад санваартан, гал сөнөөгчид, 1972 онд бүх шашны санваартнууд, 1983 онд холбооны засгийн газарт 1983 оноос хойш ажилласан албан хаагч нар, ашгийн төлөө биш байгууллагын ажилтнууд, 1990 онд тэтгэврийн даатгалд хамрагдаагүй муж, орон нутгийн захиргааны албан хаагчид нэмж хамрагддаг болсон байна.
Асуулт: Цалингийн шимтгэлийн хувь хэмжээг тодруулж хэлнэ үү?
Хариулт: Ажилчин хийгээд ажил олгогч эзэд 3 мянга хүртэл ам долларт 2 хувиар тэтгэврийн шимтгэл төлж анх эхлэсэн боловч 1950 онд 3 хувь, 1956 онд 4 хувь, 1961 онд 6 хувь болж нэмэгдсэн, одоо Нийгмийн халамжид хамрагдах суурь цалин (2006 онд 94.200 ам доллар, 2007 онд 97.500, 2008 онд 102 мянган ам доллар)-д 6.20 хувь, түүн дээр нэмж ажилчин орлогынхоо 1.45 хувийг, ажил олгогч мөн ижил хэмжээгээр нэмж нийт 2.90 хувьтай тэнцэх мөнгийг тэтгэврийн эрүүл мэндийн тэтгэмжид шилжүүлдэг. Ингээд сарын цалингийн 15.30 хувь /ажилчин 7.65 хувь, ажил олгогч 7.65 хувийг төлдөг/- хувийг нийгмийн халамжийн даатгалд тушаадаг. Энэ хэмжээ 2010 он хүртэл үргэлжлэх юм байна.
Хариулт: Ажилчин хийгээд ажил олгогч эзэд 3 мянга хүртэл ам долларт 2 хувиар тэтгэврийн шимтгэл төлж анх эхлэсэн боловч 1950 онд 3 хувь, 1956 онд 4 хувь, 1961 онд 6 хувь болж нэмэгдсэн, одоо Нийгмийн халамжид хамрагдах суурь цалин (2006 онд 94.200 ам доллар, 2007 онд 97.500, 2008 онд 102 мянган ам доллар)-д 6.20 хувь, түүн дээр нэмж ажилчин орлогынхоо 1.45 хувийг, ажил олгогч мөн ижил хэмжээгээр нэмж нийт 2.90 хувьтай тэнцэх мөнгийг тэтгэврийн эрүүл мэндийн тэтгэмжид шилжүүлдэг. Ингээд сарын цалингийн 15.30 хувь /ажилчин 7.65 хувь, ажил олгогч 7.65 хувийг төлдөг/- хувийг нийгмийн халамжийн даатгалд тушаадаг. Энэ хэмжээ 2010 он хүртэл үргэлжлэх юм байна.
Тэтгэврийн өөр тогтолцоонд хамрагддаг муж, орон нутгийн захиргааны албан хаагчид, жилд 400 хүртэл ам долларын орлоготой хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жилд 1400 хүртэл ам долларын орлоготой сонгуулийн ажилтнууд, 1600 хүртэл ам долларын хөлстэй гэрийн ажилчид, тэтгэлгээр суралцдаг оюутнуудын багшлах, дадлагажих болон судалгааны ажлын хөлс, сүсэг бишрэлийн үүднээс даатгалыг хүлээн зөвшөөрдөггүй санваартнуудын мөргөлийн уншлагын хөлс нийгмийн халамжийн даатгалаас чөлөөлөгддөг байна. Тэрчлэн үндэстэн дамнасан компаниуд хувийн даатгалын улсын байгууллагаас гадна компаниар үйлчлүүлдэг.
.
Асуулт: Нийгмийн даатгалд яаж хамрагдах вэ?
Хариулт: Нийгмийн даатгал газар татвар төлөгчдөд ирээдүйд хувийн санхүүгээ төлөвлөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын захиргаа 25, түүнээс дээш настай иргэдэд өндөр насны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар алдалтын болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн талаарх мэдээллийг хүргүүлдэг. Тэтгэврийн нэрийн данс (Individual Retirement Account-IRA) тодорхой хэмжээний мөнгийг жил бүр шилжүүлдэг /дээд хэмжээг Конгресс тогтоодог/ бөгөөд 50, түүнээс дээш настай иргэд нэмэлт мөнгө шилжүүлж /тодорхой хязгаартай/ боломжтой. Эл дансны мөнгө татвараас чөлөөлөгдөх бөгөөд 59.5 нас хүрэхээс өмнө мөнгө авахад 10 хувийн торгууль төлдөг. Тэтгэврийн нэрийн данснаас гаргасан мөнгөнд татвар ногдуулдаг. Тогтмол тэтгэвэр (Defined Benefit Plan), тогтмол шимтгэл (Defined Contribution Plan) гэдэг хоёр хувилбараар тэтгэврийн нэрийн дансыг бүрдүүлдэг.
Тогтмол тэтгэврийн тухайд ажил олгогч эзэн ажилчдынхаа нэрийн дансанд мөнгө гуйвуулснаар, жил бүр тогтмол хэмжээний тэтгэвэр авах боломжийг тэдэнд олгодог. Уг тэтгэврийн хэмжээ нь дансанд шилжсэн мөнгөний хэмжээ, үргэлжилсэн хугацаанаас хамаардаг. Тогтмол шимтгэл нь даатгуулагч цалингаасаа тодорхой хэсгийг хөрөнгө оруулалт байдлаар хүн амын орлогын татвараас чөлөөлөгдөн дансанд шилжүүлж, ажил олгогч нь мөн ижил хэмжээний мөнгийг түүний дансанд нэмж хийнэ. Дансанд буй мөнгөний хэмжээ хөрөнгө оруулалтын ашгаас хамаарна. Ногдол ашиг, ажилчдын мэдлийн хувьцааны ашиг энэ төрөлд багтдаг гэх мэтээр уг мэдээлэлд дэлгэрэнгүй дурддаг.
Асуулт: Social Security Number үгүй хүнд бэрхшээл тулгарах уу?
Хариулт: Нийгмийн даатгалын хувийн дугаарыг АНУ-д оршин суух, ажил хөдөлмөр эрхлэхэд зайлшгүй шаардлагатай бус гэж Нийгмийн халамжийн захиргаа үздэг ч татварын алба гэх мэт төрийн болон банк, эрүүл мэндийн даатгалын компани, ажил олгогч эзэд зэрэг хувийн хэвшлийн байгууллагууд тухайн хүний талаар мэдээлэл авахдаа өргөн хэрэглэдэг. Холбооны болон муж, орон нутгийн засаг захиргаад нийгмийн даатгалын хувийн дугаараа татвар төлөхөөс бусад зорилгоор мэдэгдэхээс татгалзсан хувь хүний хуулиар олгогдсон эрхийг ямар нэгэн байдлаар зөрчихийг хориглодог боловч нийгмийн даатгалын хувийн дугаар бараг бүх зүйлд хэрэглэгддэг. Хоёр болон түүнээс олон ажил эрхлээд татвар илүү төлсөн хүн илүү төлсөн татвараа Нийгмийн даатгалын хувийн дугаарын тусламжтайгаар эгүүлэн авдаг.
.
Асуулт: Тэтгэврийн нас хэд вэ?
Хариулт: Бүрэн хэмжээгээр тэтгэвэр авах насыг 1961 онд 62 гэж заасан боловч 1975 онд амьжиргааны өртгийн өсөлт, урьд нь тэтгэврийн шимтгэл төлсөн эсэхийг харгалзахгүйгээр 65 нас хүрсэн цагаач ажилчдыг халамжийн нэмэгдэл орлого (Supplemantary Security Income) –д хамруулсан, 1983 онд нэг жилийн орлогын хувь хүнд 25 мянган ам доллар, өрхөд 32 мянган ам доллараас давсан хэсэгт орлогын татвар ногдуулж, 1959 оноос хойш төрсөн хүн 67 нас хүрч тэтгэвэрт хамрагдах болгосон. Татвар ногдох орлогод 1984 онд 50 хувийн татвар ногдуулсан нь 1994 онд 85 хувьд хүрч нэмэгдсэн, халамжийн нэмэгдэл орлого бол ямар нэгэн эрхийн үндсэн дээр биш, ажил хөдөлмөр эрхлэсэн эсэхээс үл хамааран ахмад настай, тахир дутуу ядууст бүгдэд нь хүртээдэг тэтгэмж юм.
.
Тэтгэврийн насыг төрсөн оноор ялгавартай тогтоож 1938 оноос өмнө төрөгсдөд 65, түүнээс хойш буюу 1943 оны хооронд төрөгсдөд жил тутам 2 сараас хойшилж 1955 онд төрсөн хүн 66 настай, цаашлах жил тутам 2 сараар хойшилсоор 1960 онд төрсөн хүн 67 настайдаа тэтгэвэр авахаар зохицуулсан. Тэтгэврийн даатгалд хамрагдсан хүний эхнэр, нөхөрт тэтгэвэр тогтоох насыг мөн хоёр жилээр ухрааж, тодруулбал 1940 оноос өмнө төрсөн хүний тэтгэвэр авах насыг 65 байхаар тогтоосон. Иймээс тэтгэвэр тогтоолгох эрхтэй, 70 настай нэгэн тэтгэвэр авч эхлэх хугацаагаа хойшлуулснаар тэтгэврийн хэмжээ, эхнэр, нөхрийнх нь тэжээгчээ алдсаны тэтгэмж өснө. Харин эхнэр, нөхрийн болон хүүхдийн тэтгэмжийн хэмжээ нэмэгддэггүй.
Тэтгэврийн насыг төрсөн оноор ялгавартай тогтоож 1938 оноос өмнө төрөгсдөд 65, түүнээс хойш буюу 1943 оны хооронд төрөгсдөд жил тутам 2 сараас хойшилж 1955 онд төрсөн хүн 66 настай, цаашлах жил тутам 2 сараар хойшилсоор 1960 онд төрсөн хүн 67 настайдаа тэтгэвэр авахаар зохицуулсан. Тэтгэврийн даатгалд хамрагдсан хүний эхнэр, нөхөрт тэтгэвэр тогтоох насыг мөн хоёр жилээр ухрааж, тодруулбал 1940 оноос өмнө төрсөн хүний тэтгэвэр авах насыг 65 байхаар тогтоосон. Иймээс тэтгэвэр тогтоолгох эрхтэй, 70 настай нэгэн тэтгэвэр авч эхлэх хугацаагаа хойшлуулснаар тэтгэврийн хэмжээ, эхнэр, нөхрийнх нь тэжээгчээ алдсаны тэтгэмж өснө. Харин эхнэр, нөхрийн болон хүүхдийн тэтгэмжийн хэмжээ нэмэгддэггүй.
Өндөр насны тэтгэвэрт зарцуулсан хөрөнгийн хэмжээ 1940 онд 35 сая, 1950 онд 961 сая, 1960 онд 11.2 тэрбум, 1970 онд 31.9 тэрбум, 1980 онд 120.5 тэрбум, 1990 онд 247.8 тэрбум, 2004 онд 492 тэрбум ам доллар /47.5 сая хүн/ олгосон байна. Тэтгэврийн сангийн орлого ихээхэн хурдацтай нэмэгдсэн 1950-1960 онд, ялангуяа сонгуулийн жилүүдэд Конгресс тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхээр Нийгмийн халамжийн хуульд удаа дараа нэмэлт оруулсан. Гэвч тэтгэврийн даатгалд олон хүн шимтгэл төлж, харьцангүй цөөн хүн тэтгэвэр авч байсан 1970-аад онд дуусахад хөрөнгө хомсдож эхлэсэн тул сонгуульгүй жилүүдэд татварын хэмжээг нэмж, тэтгэврийг бууруулахад хүрсэн байна.
Тэтгэврийн хэмжээг инфляцтай дүйцүүлж давхар индесжүүлэх зорилгоор 20 хувь өсгөхөөр Конгресс 1972 онд шийдвэрлэсэн нь инфляц өндөр, цалингийн өсөлт бага байсан 1970-аад онд тэтгэврийн санд сөргөөр нөлөөлсөн тул Конгресс мөнөөх давхар индексжүүлэлтийг 1977 онд залруулсан. Ерөнхийлөгч Ж.Картер энэ хуулийг батламжилж “Хуулийн энэхүү нэмэлт 1980-2030 онд Нийгмийн халамжийн сангийн тогтвортой байдлыг хангана” гэж мэдэгдсэн байна. Гэвч нийгмийн халамж санхүүгийн хүндрэлээс гараагүйгээр барахгүй харин ч 1980-аад онд хямарч тэтгэврийн сан 1983 онд тэтгэврээ тавьж чадахгүйд нь 1982 онд мэдрэгдсэн.Нийгмийн халамжийн тогтолцоонд үүссэн хямралыг давахын тулд 1983 онд шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлж, даатгалын суурийг өргөжүүлэн, тэтгэврийн насныг дээшлүүлж, тэтгэвэр тэтгэмжид орлогын татвар ногдуулсан.
Тэтгэврийн дундын сангийн орлого нэмэгдсэн тул түүнд хуримтлагдсан хөрөнгөөр засгийн газрын тусгай бонд худалдан авч эхлэснээр нийгмийн халамжийн дундын санг ашиглан засгийн газар улс төрийн зорилгоор татварыг бууруулдаг болсон байна. Тэтгэврийн дундын санд буй засгийн газрын тусгай бонд түүний төсвийн бланс болон улсын өрд тоологддоггүй, бусад үнэт цаасны адил бирж дээр арилжаалагдаж нэмэлт орлого, хүүгийн ашиг оруулдаггүй, татварыг өсгөх, засгийн газрын зээл, өрийг нэмэгдүүлэх буюу төсвийн зардлыг бууруулахгүй нөхцөлд эргэж төлөгдөх боломжгүй гэлцдэг.
Холбооны засгийн газрын 2004 оны төсвийн 20.9 хувь буюу 500 тэрбум ам доллар нийгмийн халамжид, 20.4 хувь нь эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулагдсан.Тэтгэвэр тэтгэмж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал ийм их хэмжээтэй болохоор дундын сангаас зарцуулсан хөрөнгө, хийгдсэн санхүүжилтыг холбооны засгийн газрын төсвөөс салгаж үзэх боломжгүй. Үүссэн өрийг дарахын тулд холбооны засгийн газар зарлагаа нэмэлгүй, татварыг өсгөх, тэтгэвэр тэтгэмжүүдийг танах эсвэл гадаадаас үлэмж их хэмжээний зээл авахад хүрэх аж. Хуульд зааснаар тэтгэвэр тэтгэмж олгох эрх Нийгмийн халамжийн захиргаанд ногддог учир эргэлтийн сан шавхагдаж дуустал тэтгэвэр тэтгэмж олгох юм билээ. 2006 оны эцэст нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийг олгоод цаана нь үлдсэн татвар, хүүгийн орлого хоёр ихнаяд ам долларт хүрсэн байна.
Нийгмийн халамж болон эмнэлгийн халамж, үйлчилгээний зардал 2004 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 7 хувийг эзэлж байснаас 2030 онд 13 хувьд хүрэх бололтой.
Нийгмийн халамжийн татварын шимтгэлээс бүрддэг бөгөөд санг АНУ-ын Сангийн яам захиран зарцуулдаг. Нийгмийн халамжийн татвар, түүний орлогын хэмжээнд тэтгэвэр, тэтгэмж олгох эрхийг Конгресс Нийгмийн халамжийн захиргаанд олгосон тул нийгмийн халамжийн тогтолцооны төлбөрийн чадвар 2016 оноос цааш ямар байх нь холбооны засгийн газар өөрийн бондийг худалдан авах эсэхээс гадна эдүгээ явуулж буй санхүү мөнгөний бодлого /төсвийн зардал өсөж, зээлийн хүүгийн төлбөр нэмэгдэж байгаа/-оос шалтгаална.
Нийгмийн халамжийн татварын шимтгэлээс бүрддэг бөгөөд санг АНУ-ын Сангийн яам захиран зарцуулдаг. Нийгмийн халамжийн татвар, түүний орлогын хэмжээнд тэтгэвэр, тэтгэмж олгох эрхийг Конгресс Нийгмийн халамжийн захиргаанд олгосон тул нийгмийн халамжийн тогтолцооны төлбөрийн чадвар 2016 оноос цааш ямар байх нь холбооны засгийн газар өөрийн бондийг худалдан авах эсэхээс гадна эдүгээ явуулж буй санхүү мөнгөний бодлого /төсвийн зардал өсөж, зээлийн хүүгийн төлбөр нэмэгдэж байгаа/-оос шалтгаална.
Нийгмийн халамжийн санд томхон хэсгийг эзэлдэг, Нийгмийн халамжийн захиргаа тухайн ажилчны ажилласан жилүүдийн орлогыг бүртгэж, түүнд олгох тэтгэврийн хэмжээг тогтоодог, харин хэдийд тэтгэвэр авч эхлэхээ хувь хүн сонгодог аж. Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж хүн амын орлогын татвараас бүрддэг учир төлбөр хийсэн хэмжээгээрээ эргүүлж авдаг тогтолцоо гэж ойлгож болно. Гэтэл уг санг холбооны засгийн газрын тусгай бонд худалдан авч, нэг үгээр засгийн газрыг санхүүжүүлэхэд зарцуулдаг болохоор өрийн бичгээс өөр зүйлгүй байгаа тэтгэврийн сан ч, орлогын татварын хуримтлал ч 2019 оноос цааш тэтгэвэр тэтгэмж тавихад хүрэлцэхгүй гэж үздэг судлаачид байна.
АНУ-д ажилласан хугацаандаа хуулийн дагуу орлогын татвар төлсөн боловч нутаг буцаагдсан болгарын цагаач Эфрам Нэсторын нэхэмжлэлтэй “Флеминг ба Нэсторын хэрэг”-ийг Дээд шүүх 1960 онд хэлэлцээд нийгмийн халамжаас хувь хүртэхэд гэрээнд заасан эрх хангалтгүй гэж үзсэн нь тэтгэвэр тэтгэмжийг Конгресс хэдий ч цуцалж болохыг харуулж байна.Нийгмийн даатгалын шимтгэлд үндэслэн олгодог тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны, бэлбэсний, эхнэр, нөхрөө алдсны мөнгөн тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо даатгуулагчийн 35 жилийн даатгалд хамрагдсан хугацааны хамгийн дээд хэмжээний орлого / жилийн орлогыг тухайн жилийн нийгмийн халамжийн цалингийн суурийг баримталж тогтоодог бөгөөд 2008 оныхыг 102 мянган ам доллар гэж заасан/-ын дунджийг шимтгэл суутгахаас өмнөх байдлаар, 35 жил ажиллаагүй тохиолдолд дутуу жилүүдийн орлогыг тэгтэй тэнцүүлж гэж тооцоно.
Тэтгэвэр бодогдох хугацаа 2 жилээс дээш байхад мөнгөний ханшны уналтыг цалингийн орлогод нэмж тусган, 35 жилийн орлогын дундажийн 1/12-ээр сарын орлогын индекжсэн дундажийн 90 хувиар тэтгэврийн дунджийг тооцдог. Эхнээсээ өөр даатгалтай явж байгаад хожим тэтгэврийн даатгалд хамрагдсан хотын захиргааны албан хаагчид, мөн эхнэр буюу нөхөр нь тэтгэврийн даатгалд хамрагдсан хүмүүст нэгэн зэрэг хоёр тэтгэвэр тогтоолгож бусдаас өндөр тэтгэвэр эдлэх боломж олгохгүйг хичээдэг. Гэрлэлтийн тэтгэмжийг наад зах нь 10 жил гэрлэсэн тэтгэвэр авагчийн эхнэр, нөхөр нь хамт амьдарч байгаа эсэхээс үл хамаарч түүний тэтгэврийн хагасаар тогтоодог. Энэ тэтгэмжийг 5 хүртэл хүн авах эрхтэй. 2000 онд батлагдсан Ахмад настны эрх чөлөөний тухай хуулиар тэтгэврийн насанд хүрсэн ажилчин тэтгэврээ авч эхлэсэн эсэхээ үл хамаарч эхнэр, хүүхэд нь тэтгэмж авдаг.10 жил хамт амьдраад байхад цаад тал 5 удаа удаа гэрлэх боломжтой гэж тооцсон шиг байгаа юм. Энэ мэтчлэн эхнэр, нөхрөө алдсны, хөдөлмөрийн чадвар алдсны, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох журмыг нэгбүрчлэн нарийн заадаг.
Нийгмийн халамжийн захиргаа (Social Security Administration)-тай холбоотой тэтгэвэр тэтгэмжийн асуудлаарх маргааныг Office of Hearings and Appeals-OHA шийдвэрлэх бөгөөд хэлэлцүүлгийг захиргааны хэргийн шүүгч удирдан шийдвэр гаргадаг, Уг шийдвэрийг хянан хэлэлцдэг Давж заалдах зөвлөл (Appeals Council) нь Нийгмийн халамжийн захиргааны хувьд захиргааны шүүхийн хяналтын шатны үүргийг гүйцэтгэдэг байна.
Асуулт. Энэ бүх зүйл тань Монгол улсад яавал хэрэгжих вэ?
Хариулт: Гадаадад түр болон удаан хугацаагаар оршин суух, ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн олширсоноор олон улсын татвар, тэтгэвэр, тэтгэмжийн байгууллагуудтай харьцдаг болсон учир Нийгмийн халамжийн захиргаа нийгмийн халамжийн татварын давхардлыг арилгах, тэтгэвэр тэтгэмжийн баазийг өргөжүүлэх зорилгын үүднээс бусад оронтой Totalization Agreements гэдэг хэлэлцээрийг байгуулдаг.
Хариулт: Гадаадад түр болон удаан хугацаагаар оршин суух, ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн олширсоноор олон улсын татвар, тэтгэвэр, тэтгэмжийн байгууллагуудтай харьцдаг болсон учир Нийгмийн халамжийн захиргаа нийгмийн халамжийн татварын давхардлыг арилгах, тэтгэвэр тэтгэмжийн баазийг өргөжүүлэх зорилгын үүднээс бусад оронтой Totalization Agreements гэдэг хэлэлцээрийг байгуулдаг.
АНУ дурдсан хэлэлцээрийг Итал /1991.12.19/, ХБНГУ /1979.12.1/, Швейцарийн Холбооны Улс /1980.11.1/, Бельгийн Вант Улс /1984.7.1/, Норвегийн Вант Улс /1984.7.1/, Канад / 1984.8.1/, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс /1985.1.1/, Шведийн Вант Улс /1987.1.1/, Испан /1988.4.1/, Франц /1988.7.1/, Португали / 1989.8.1/, Нидерландын Вант Улс /1990.11.1/, Австри /1991.11.1/, Финлянд /1992.11.1/, Ирланд /1993.9.1/, Люксембургийн Вант Улс /1993.11.1/, Грек / 1994.9.1/, БНСУ /2001.4.1/, Чили /2001.21.1/, Австрали /2002.10.1/, Япон /2005.10.1/ -тай байгуулсан байна.
Тэгэхээр Монгол улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар дээрх хэлэлцээрийг судалж, өөрийн талын төслийг санал болгох замаар яриа хэлэлцээ явуулвал хоёр талын сонирхол нэгдсэн байдлаар тохиролцоонд хүрнэ гэж найдаж байна. Энэ талын мэдээллийг үзэж болох хэдэн вэб хуудсыг дор дурдая.
- Social Security Administration http://
- US Government Accountability Office, Social Security Reform: http://www.gao.gov/cgi-bin/getrpt?GAO-05-193SP)
- Congress Budget Office: Social Security Primer (http://www.cbo.gov/showdoc.cfm?index=3213&sequence=2)