Хэд хоногийн өмнө найзтайгаа жаахан чаталж суулаа. Монголд машин байрны үнэ буураад үнэхээрийн сайхан байна гэнэ ээ. Найз маань хөөрчихсөн гоё Infinti машин авна гээд л ярьж байна. Тэрхүү машин нь АНУ-аас ачигдсан машин бөгөөд зардал татвар энэ тэр нь орсон авч АНУ-д байх яг нэг загварын нэг онд үйлдвэрлэгдсэн адилхан гүйдэлтэй тэрэгтэй ойролцоо үнэтэй зарж байна. Би ч найздаа наад хэд чинь мил-г нь хойш нь гүйлгэсэн юм уу, энд осол аваарт орж байсан машин зарж байгаа байх чи надад Вин дугаар буюу үрүүлийн дээр цонхны шилэн дээр байрлах 17 шифир дугаарыг нь бичээд аваад ир, найз нь шалгаад өгье л гэлээ. Машиныг нь эндэх Carfax хэмээх мэдээлэлээс шалгаад үзлээ. Он нь адил боловч яг үнэн чанартаа 100000 гаруй явчихсан машиныг хойш нь гүйлгээд 40 хэдхэн мянган мил болгочихсон тун бага явсан дөнгөж АНУ-с орж ирсэн Монголд яваагүй тэрэг гээд зарж байх юм.

Иймэрхүү асуудлаар Монголоос машин авах гэж буй найз минь нэлээн хэдэн удаа надаар шалгуулж байсан л даа. Ихэнх нь эндээс осол аваарт орж байсан эсвэл үерт автаж байсан, хэтэрхий их явчихсан машин АНУ-с ачуулаад л Монголд очингуут нь засаж янзлаад эсвэл мил-г нь хойш нь ухраагаад зардаг бололтой.

Яагаад Монгол хүмүүс нэг нэгэнээ ингэж хуурах ёстой юм бол оо. Дандаа л нэг хуурмаг бусармаг зүйл хийж шудрага бусаар мөнгө олох гэж улайран дайрах юм. Энэ бусармаг үйлдэл нь АНУ-с орж ирж байгаа тэрэгнүүдэд харин ч бага тусдаг бололтой. Учир нь мань мэтийн амьтад нь шалгаж мэдээд байдаг болохоор машин зарж байгаа чэнжүүд нь Сингапур, Солонгос, Японоос орж ирж байгаа машинуудыг зарахдаа худал ярьдаг хулхиддагаа бодвол харицангүй гайгүй байдаг бололтой. Гэвч oсолд орчихсон 100000 дээш явчихсан машиныг мил-г нь ухраагаад л бараг л шинэ машин явж байгаагүй машин гэж зарж байгаа нь хүний амь насанд заналхийлсэн хэрцгий асуудал. Мөн дээр нь 100000 явсан ихэнх машин заавал үзлэгт орж зарим нэгэн машин моторондоо илүү үйлчилгээ хийх ёстой юм билээ. Гэтэл жинхэнэ явсан гүйлтийг нь нуучихаар худалдаж авсан иргэд машиндаа үйлчилгээг нь дутуу хийдэг. Үүнээс болж мотор цохих трансмитор нь эвдрэх асуудлууд их гардаг гэсэн.

Тийм болохоор машин худалдан авч буй нийт иргэдэд хэлэхэд хэрэв тэр хүн чинь машин аа АНУ-с юм уу гадаад улс орноос ачуулсан дөнгөж орж ирсэн тэрэг гэх юм бол, Монгол дахь гэрчилгээг нь бус харин тэр ачуулсан улс дахь гэрчилгээг нь шаардаж байхыг сануулж байна. АНУ-д тэрхүү гэрчилгээг нь ''Тitle and Registration'' гэдэг бөгөөд Title дээр нь тэрхүү машин осол аваарт орсноос авахуулаад яг жинхэнэ гүйлтийнх нь заалтыг бичсэн байдаг юм шүү. Тийм болохоор эдгээр бичиг баримтыг худалдаж авч буй машинаасаа заавал шаардахыг сануулж байна.

АНУ-с ачуулсан машины бүхий л мэдээллийг таньд үнэгүй өгч туслана! Үрүүлийнx нь дээр байдаг 17-н тоот дугарааа доор сэтгэгдэл буланд үлдээвэл би хэдэн хүн эзэмшиж байсан, осол аваарт орж байсан болон жинхэнэ мил-г нь шалгаж өгч болно. Ингэж л Монголчууддаа туслая даа. Шудрага бусаар, хар мөрөөр мөнгө олж амьдарцгаахаа больцгооё хүмүүсээ.

-

-

Зорилго

Энэ блогоор дамжуулан АНУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад хэрэгтэй мэдээлэл, тулгамддаг асуудлыг шийдвэрлэх арга зам, бичиг баримт хэрхэн авах болон цагаачлалын хууль, дvрмийн єєрчлєлттэй холбоотой асуудлаар бичихээр зорилоо.

Гадны улсад амьдарч байгаа хvмvvс тухайн улсын хууль тогтоомжийг биелvvлэх vvрэгтэй байдаг ч энэ талын мэдлэг хангалтгvй, хэлний бэрхшээлээс шалтгаалан нарийн заалтын ойлгоход хvндрэлтэй, хуулийн vйлчилгээний vнэ єндєр байдгаас тэр бvр анхаарал хандуулж чаддаггvй.

Хамтрагч

bnn

Асуулт Хариулт