The USCIS-с гаргасан судалгаагаар жил бүр 4000-6000 эмэгтэй интернэтээр дамжуулан танилцах замаар АНУ-д иргэнтэй гэр бүл болдог байна. Эдгээр хүмүүсийн 80 орчим хувь нь гэр бүлийн хувьд харьцангуй тогтвортой байдаг нь бусад улсуудтай харьцуулбал харьцангуй өндөр хувь гэж үзэж болох юм.
Тус улсын иргэнтэй гэр бүл болохоор хүсэл гаргагч К-1, бага насны хүүхэдтэй бол К-2 төрлийн виз-нд хүсэлт гаргадаг. 2001 онд 17,263 хүн К-1 төрлийн виз-нд хүсэлт гаргаснаас Ази тивээс 7988, Европ тивээс 4714 хүн орж байна. К-1 төрлийн виз нь цагаачлалын бус төрөлд хамаарах бөгөөд 90 хоногийн хугацаанд АНУ-д зорчиж, эх орондоо буцаж ирсний дараа цагаачлах виз-нд хүсэлт гаргадаг.
АНУ-ын цагаачлалын алба энэ төрлийн визийг хуурамчаар олгохоос сэргийлж гэр бүл болж байгаа хүмүүст тодорхой хяналт тавьдаг ба үүнд гэр бүлээ батлуулсан байх, хүүхэдтэй болсон эсэх, дундаа данс хамтран эзэмшдэг эсэх, хамт амьдарч байгааг нотлох баримт зэргийг Ногоон карт авахад нягтлан үздэг.
2006 оны 1-р сарын 6-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Ж.Буш H.R. 3402: Violence Against Women and Department of Justice Reauthorization Act of 2005 баталсан бөгөөд гол зорилго нь тус улсын иргэнтэй гэр бүл болж байгаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад чиглэсэн байна. Та хэрвээ ямар нэг зуучлах товчоогоор дамжуулан гэр бүл болох гэж байгаа бол дараах мэдээллийг авах эрхтэй. Үүнд:
- Тухайн хүн гэмт хэрэгт холбогдож байсан эсэх, гэр бүл салж байсан эсэх мэдээлэл
- Сэтгэл мэдрэлийн шинжилгээнд хамрагдсан шинжилгээний хариу
- Бэлгийн чиг хандлагатай холбоотой ямар нэг асуудалгүй эсэх
- Дээрх мэдээлэл бүгд тухайн эмэгтэйн эх хэл дээр орчуулагдсан байх
- Тухайн хүн гэрлэх шийдвэрээ өөрөө гаргасан байх
Гэсэн хэдий энэ төрлийн гэрлэлтэй холбоотой ноцтой гэмт хэрэг гарах байдал буурахгүй байгаатай холбогдуулан эрхээ хэрхэн хамгаалах талаар тодорхой мэдлэгтэй байх нь чухал юм. Tahirih Justice Center төрийн бус байгууллага нь энэ чиглэлээр амжилттай ажиллаж байгаа ашгийн бус байгууллага юм. 2005 оны байдлаар тус байгууллага эрх нь зөрчигдсөн 4500 орчим хүүхэд, эмэгтэйчүүдийг асуудлыг хүлээн авч мэргэжлийн зөвлөгөө өгч ажилласан байна.
АНУ-ын иргэнтэй гэр бүл болсон хүмүүс /эмэгтэйчүүд/ нөхрөөсөө хэт хамааралтай байдгаас гэр бүлийн хүрээний хүчирхийлэлд өртөх магадлал ихтэй байдгаас Violence Against Women Act /Эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах хууль/ –н дагуу гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс бие даан Ногоон картанд хүсэлт гаргах боломжийг нээж өгсөн байдаг.
АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээлснээр жил бүр тус улсад 45,000-50,000 хүүхэд, эмэгтэйчүүдийг хууль бусаар хил давуулан наймаалдаг гэсэн судалгаа гаргасан байна. Иймд аливаа асуудалд болгоомжтой хандахыг анхааруулж байна.