Сүүлийн жилүүдэд АНУ-ын Цагаачлалын албаны үйл ажиллагаа чангарч бичиг баримт шалгах, хөдөлмөр эрхлэлтэнд хяналт тавих, цаашилбал АНУ-аас албадан гаргах хүртэл арга хэмжээ авч эхэлсэн. Гэсэн хэдий ч та бүхэнд хуулиар олгогдсон эрхээ эддэх талаар дараах зөвлөгөөг өгч байна. Эдгээр эрхийн зарим нь Үндсэн хуулийн дагуу баталгаажсан байдаг хэдий ч аль муж улсад байгаагаас шалтгаалан зохицуулалт өөр өөр байх нь бий. Дараахь эрх нь таны тус улсад хууль ёсоор байгаа эсэхээс үл хамааран олгогдсон эрх юм. Өөрөөр хэлбэл таны харласан эсэх хамаарахгүй гэсэн үг.
.
Цагаачлалын албанд баривчлагдсан бол:
- Ямар ч асуултанд хариулахгүй байх
- Аль улсын иргэн болон тус улсад хэрхэн орж ирсэн тухайгаа хэлэхгүй байх
- Өмгөөлөгч авахаасаа өмнө ямар нэг бичиг баримтаа үзүүлэхгүй байх
- Хуулийн туслалцаа авахаас урьтаж тус улсаас сайн дураар гарч явах тухай баримтанд гарын үсэг зурахгүй байх
- Асуудал шүүхийн шатанд шилжихээр бол өөрийн амьдарч байгаа муж улсын шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргах
.
Цагаачлалын алба танай гэрт ирвэл:/Do you have a search warrant?/
- Эрэн сурвалжлах ажиллагаа хийхийг зөвшөөрсөн баримтыг үзүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд ямар нэг баримт үзүүлээгүй тохиолдолд гэртээ оруулахгүй байх эрхтэй
- Хуулийн туслалцаа авахаас урьтаж тус улсаас сайн дураар гарч явах тухай баримтанд гарын үсэг зурахгүй байх
- Аль улсын иргэн болон тус улсад хэрхэн орж ирсэн тухайгаа хэлэхгүй байх
- Эрэн сурвалжлах ажиллагаа хийхийг зөвшөөрсөн баримтыг үзүүлээгүй тохиолдолд ямар нэг бичиг баримтаа үзүүлэхгүй байх
- Цагаачлалын албаны хүнийг гэртээ оруулахгүй байх, гэртээ оруулбал та дээрх эрхээ эдлэхгүй болно
.
Ажил хийж байгаад баригдвал:
- Зугатаж болохгүй, бүр оролдсоны ч хэрэггүй. Тэд олохоор шийдсэн бол таныг хаанаас ч гэсэн олох болно гэдгийг анхаарах
- Ямар ч асуултанд хариулахгүй байх
- Аль улсын иргэн болон тус улсад хэрхэн орж ирсэн тухайгаа хэлэхгүй байх зэрэг нийтлэх эрх эдэлдгийг та бүхэндээ танилцуулж байна. Гэхдээ тухайн нөхцөл байдал бүр өөр өөрийн онцлогтой гэдгийг энд дурьдах нь зүйтэй. Цаашдаа зарим нийтлэг асуудлаар илүү нарийвчилсан мэдээлэл оруулах болно.

-

-

Зорилго

Энэ блогоор дамжуулан АНУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад хэрэгтэй мэдээлэл, тулгамддаг асуудлыг шийдвэрлэх арга зам, бичиг баримт хэрхэн авах болон цагаачлалын хууль, дvрмийн єєрчлєлттэй холбоотой асуудлаар бичихээр зорилоо.

Гадны улсад амьдарч байгаа хvмvvс тухайн улсын хууль тогтоомжийг биелvvлэх vvрэгтэй байдаг ч энэ талын мэдлэг хангалтгvй, хэлний бэрхшээлээс шалтгаалан нарийн заалтын ойлгоход хvндрэлтэй, хуулийн vйлчилгээний vнэ єндєр байдгаас тэр бvр анхаарал хандуулж чаддаггvй.

Хамтрагч

bnn

Асуулт Хариулт