АНУ-ын Төрийн Департмент DV-2011 буюу 2011 оны ногоон картны сугалааны өргөдлийг 2009 оны 10 дугаар сарын 2-ноос 11 дүгээр сарын 30 өдрийн 12 цаг хүртэл хүлээн авах болсноо АНУ-ын Элчин сайдын яам /ЭСЯ/-наас мэдэгдэж байна. Энэхүү сугалаанд сүүлийн жилүүдэд манай улсын иргэд олноор оролцон цөөнгүй монголчууд тус улсад оршин суух ногоон карт авах болсон билээ. Энэ удаагийн сугалаанд оролцохыг хүсэгчид өргөдлөө аль болох эрт өгөхийг зөвлөж манай улсад суугаа АНУ-ын ЭСЯ-наас зөвлөж байна. Сугалаанд оролцогчид өргөдөлдөө И-мэйл буюу цахим шуудангийн хаягаа заавал оруулах ёстой. Та олнайнаар бүртгүүлэхдээ бүртгэлийн дугаар авах бөглөхөд танд тусгай код өгөх бөгөөд үүгээр сугалааны үр дүнг шалгаж байх боломжтой болох юм.
.
Жич: Та сугалаанд оролцохдоо баталгаат шуудангийн хаягтай байхыг зөвлөж байна. Өөрийн нэр дээр шуудангийн хайрцагтай болоход анх нээхэд 6000 төгрөг, сарын бүрийн 800 төгрөгний хураамж төлөхөд хангалттай юм. Дэлгэрэнгүй мэдээлэл болон зааварчилгааг эндээс авна уу?

-

-

Зорилго

Энэ блогоор дамжуулан АНУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад хэрэгтэй мэдээлэл, тулгамддаг асуудлыг шийдвэрлэх арга зам, бичиг баримт хэрхэн авах болон цагаачлалын хууль, дvрмийн єєрчлєлттэй холбоотой асуудлаар бичихээр зорилоо.

Гадны улсад амьдарч байгаа хvмvvс тухайн улсын хууль тогтоомжийг биелvvлэх vvрэгтэй байдаг ч энэ талын мэдлэг хангалтгvй, хэлний бэрхшээлээс шалтгаалан нарийн заалтын ойлгоход хvндрэлтэй, хуулийн vйлчилгээний vнэ єндєр байдгаас тэр бvр анхаарал хандуулж чаддаггvй.

Хамтрагч

bnn

Асуулт Хариулт