Ерөнхийлөгч Б.Обамагийн засаг захиргаа эрүүл мэндийн салбарын шинэчлэл, байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүч зэрэг асуудлаар идэвхтэй ажиллаж байгаа боловч улс төрийн хоёр том намын хооронд төдийгүй, тэдний дотоодод маргаан дэгдээж, дэмжигчид, эсэргүүцэгчдийн алин нь ч үнэмлэхүй олонхи болж чадахгүй байгаа цагаачлалын хуулийг шинэчлэх асуудлаар эрс алхам хийлгүй аажмаар урагшлахыг зорьж байна. Хүн амын ойролцоогоор 1/3 нь хууль бус цагаачдад иргэний эрх олгохыг дэмжиж, мөн төдий хэр нь хүчтэй эсэргүүцдэг. Бусад нь өнөөгийн хүчний харьцаа тогтвортой биш гэдгийг мэддэг боловч хууль бус цагаачдын тоо, тэдний өдүүлдэг гэмт хэргийн гаралт нэмэгдэж байхад хууль бус цагаачлалыг зогсоох дорвитой арга хэмжээ авахгүй байна гэж үздэг.

Ерөнхийлөгчийн сонгуульд латин гаралтай сонгогчдын дэмжлэгийг хүлээж Нью Мексико, Колорадо, Невада мужид ялалт байгуулсан Б.Обамаг цагаачлалын асуудлыг иж бүрэн байдлаар шийдэж өнөөгийн тогтолцоог боловсронгуй болгох, "бичиг баримтгүй ажилчдыг ил гаргах" амлалтаа хэрэгжүүлэхийг латин гаралтай улс төрийн хүчнүүд шаардаж байна.

ихэд хэлбэлздэг Индиана, умард Каролина,Охаёо зэрэг мужид цагаачдад иргэний эрх олгох, цагаачлалыг тогтолцоог өөрчлөхийг эсэргүүцэгчдийн дэмжлэгээр ялалт байгуулсан. Тиймээс түүний "Тийм, бид чадна гэдэг сонгуулийн уриа "гэхдээ хараахан болоогүй" гэж ойлгогдоход хүрээд байна. Дүгнэж хэлэхэд цагаачлалын хуулийг шинэчлэх асуудлаар хэлэлцүүлэг эхлэсэн. Гэхдээ энэ нь шинэ хууль даруйхан батлагдана гэсэн үг биш. Өнөөгийн тогтолцоог засч сайжруулахын тулд талуудын хооронд итгэлцлийг бэхжүүлэхэд Б.Обама анхаарах бололтой. Учир нь түүний өмнө сонгуулийн амлалтаа биелүүлэхээс гадна ирэх 2010 оны сонгуульд Ардчилсан намын олонхийг хадгалж үлдэх, өөрөөр хэлбэл өрсөлдөөн ихтэй тойргуудад ялалт байгуулахын тулд сонгогчдын санал бодлыг харгалзах замаар Цагаачлалын хуулийн шинэчлэлийг эсэргүүцэгчид, дэмжигчдийн хоорондох завсрын хэсгийг өөрийн талд татаж зөвшилцөлд хүрэх зорилт чухлаар тавигдаж байгаа бололтой.

-

-

Зорилго

Энэ блогоор дамжуулан АНУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад хэрэгтэй мэдээлэл, тулгамддаг асуудлыг шийдвэрлэх арга зам, бичиг баримт хэрхэн авах болон цагаачлалын хууль, дvрмийн єєрчлєлттэй холбоотой асуудлаар бичихээр зорилоо.

Гадны улсад амьдарч байгаа хvмvvс тухайн улсын хууль тогтоомжийг биелvvлэх vvрэгтэй байдаг ч энэ талын мэдлэг хангалтгvй, хэлний бэрхшээлээс шалтгаалан нарийн заалтын ойлгоход хvндрэлтэй, хуулийн vйлчилгээний vнэ єндєр байдгаас тэр бvр анхаарал хандуулж чаддаггvй.

Хамтрагч

bnn

Асуулт Хариулт