1. http://www.unitedstatesvisas.gov/ Энэхүү вэб сайт нь таныг нөхцөл байдалдаа /ямар чиглэлээр сурдаг, наана юу хийдэг,хэдэн настай г.м/ үндэслэн өөрт тохирох Виз-ний төрлөө сонгох, АНУ-ын Виз олгоход баримтлаж байгаа бодлого, дүрэм журмын талаарх мэдээллийг агуулсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ олон төрлийн Виз-нээс аль нь таны явах гэж буй зорилго, таны онцлогт нийцэх, түүнийг хэрхэн авах вэ гэдгээ тодорхойлоход тус вэб сайт тусална.

2. Ямар төрлийн Виз-нд хүсэлт гаргахаа шийдсэн бол ярилцлаганд орох цаг авна. Энэ нь таны аль улсад байгаагаас шалтгаалах ба Монголд байгаа бол Элчинд очиж төлбөр тушаасны дараа олгосон баримтыг үндэслэн он-лайнаар цаг авна.

3. Бичиг баримт бүрдүүлэх. Үүнд:

- Гадаад паспорт /Монголын гадаад паспортын хугацаа нь АНУ-д орох өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хvчинтэй байх шаардлагатай байдаг. Жишээ нь, АНУ-д зөвхөн нэг сар болоод буцах хvний паспорт нь 6 сарын хугацаанд хvчинтэй байхад тvvнийг паспортын зөрчилтэй гэж vзэж буцаах vндэслэл болж болно, оруулсан ч $250 долларын торгууль төлөх болдог. Иймд паспортын хугацааг байнга анхаарч, цаг тухайд нь сунгуулж байх нь чухал/.
- Холбогдох маягтуудыг /application/ бөглөсөн байх. /DS-156, DS-157, DS-158 г.м/
- Бөглөсөн маягтуудын хавсралт материалууд буюу ямар зорилгоор АНУ-д зорчиж байгаа болон ажил эрхлэлтийн байдал, санхүүгийн чадвар зэргээ харуулсан материалууд. .- Хэрвээ та оюутнаар явж байгаа бол АНУ дахь өөрийн сурах суруулиас ирүүлсэн I-20, DS-2019 болон бусад шаардлагатай материалууд
- Төлбөр төлсөн баримтууд.
- Эх орондоо Виз-ний хугацаанд буцна гэдгээ харуулсан баримт материал. Энэ баримтыг Консул хамгийн ихээр сонирхох бөгөөд үүнд хэрхэн хариулах талаар өөрийгөө бэлдэх хэрэгтэй.

4. Виз-ний ярилцлаганд орох.
Өөрийн бүрдүүлсэн материалтай холбоотой аливаа асуултанд товч бөгөөд тодорхой хариулах, шаардлагатай гэвэл зарим өөрийн давуу талаа хэлж ойлгуулах. Таны асуудлыг 3-5 минутанд шийдэх учир энэ хугацааг зөв ашиглах хэрэгтэй.

5. Хил дээр
Ямар нэгэн шалтгаанаар АНУ-ын хил дээрээс буцах нь маш их зардал зарим тохиолдолд буцаж ирэх эрхгvй болох гэх зэрэг ихээхэн vр дагавартай байдаг учир энэ талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл хүргье.

- Мэдээлэл өгөхөд бэлэн бай. Нийт зорчигсод цагаачлалын байцаагчид АНУ-д ирж байгаа аялалын зорилго, хугацаа, хvрэх муж хот, хvлээж авах байгууллага хувь хvний тухай тодорхой мэдээлэл өгөхөд бэлэн байх;
- Зорилгоо нотлох баримт. Мөн тухайн зорилгоо нотлох бичиг баримт байх. Yvнд Монголд АНУ-ын Консулын газарт виз мэдvvлэхдээ бvрдvvлсэн бvх бичиг баримтыг авч явахыг зөвлvvштэй юм;
- Албаныхан. Албан ажлаар явагсад харилцагч байгууллагын урилга, тэдэнтэй байгуулсан гэрээ хэлцэл, өмнө харилцаж байсан захидал харилцаа, холбоо барих хvний нэр, хаяг, утас байх;
- Vзэсгэлэн, хурал зөвлөгөөн, урлаг спортын болон бусад арга хэмжээнд оролцогсод тухайн арга хэмжээний талаарх мэдээлэл, танилцуулга, оролцох урилга буюу бvртгэл, зохион байгуулагч буюу оролцуулгч байгуулагын талаархи тодорхой мэдээлэл, холбоо барих хvний нэр, утас зэрэг байх;.
- Жуулчид аялалын тодорхой төлөвлөгөө, зочид буудал, нислэг унааны захиалга, аялал зохион байгуулагчийн нэр, хаяг, утас байх;
- Хувийн хэргээр зорчигсод хvлээж авах хувь хvн, хамаатан садангийн урилга, тэдгээртэй холбоо барих хаяг, утас байх;
- Түр хугацаагаар зорчигсодод. Vvнээс гадна тур хугацаанд зорчигсод АНУ-д байх хугацааны зардал (бэлэн мөнгө, чек, банкны карт), байрлах байр (зочид буудлын захиалга, хувь хvний урилга), АНУ дотор зорчих онгоцны билет (хилийн боомтоос очих газар хvртэлх) болон Монгол буцах онгоцны билет (vvнд мөн буцах нислэгийн тодорхой захиалга) зэрэг байх нь чухал ач холбогдолтой байдаг;
- Болж өгвөл хүнээр тосуул. Хvлээн авах байгууллага хувь хvндээ хэзээ, хаана, ямар нислэгээр ирэх тухайгаа урьдчилан мэдэгдэж аль болох тэдгээрээр угтуулах, шаардлагатай гэж үзвэл тэдгээртэй холбоо бариулах;
- Визний хугацаа. Виз-нд заагдсан хугацаанд, аль болох эцсийн хугацаанаас өмнө АНУ-д ирэх шаардлагатай. Ингээд танд амжилт хүсэх л үлдээ.

-

-

Зорилго

Энэ блогоор дамжуулан АНУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад хэрэгтэй мэдээлэл, тулгамддаг асуудлыг шийдвэрлэх арга зам, бичиг баримт хэрхэн авах болон цагаачлалын хууль, дvрмийн єєрчлєлттэй холбоотой асуудлаар бичихээр зорилоо.

Гадны улсад амьдарч байгаа хvмvvс тухайн улсын хууль тогтоомжийг биелvvлэх vvрэгтэй байдаг ч энэ талын мэдлэг хангалтгvй, хэлний бэрхшээлээс шалтгаалан нарийн заалтын ойлгоход хvндрэлтэй, хуулийн vйлчилгээний vнэ єндєр байдгаас тэр бvр анхаарал хандуулж чаддаггvй.

Хамтрагч

bnn

Асуулт Хариулт